Дорноговь аймагт Замын цагдаагийн байнгын хяналтын пост ашиглалтад орлоо
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аймгийн төвөөс 7 км-ын зайд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Замын цагдаагийн байнгын хяналтын пост ашиглалтад орж, 2017 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар болон бусад албаны хүмүүс оролцов.
Хяналтын пост байгуулагдсанаар орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чухал ач холбогдолтойгоос гадна энэ чиглэлийн авто замаар Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг хөдөлгөөний ачаалал ихтэй гол зам юм. Дээрхи хяналтын цэгт Замын цагдаагийн алба хаагчдаас гадна Цагдаагийн газрын мөрдөгч, хэв журмын алба хаагчид, авто тээврийн төвийн ажилтнууд хамтран 24 цагаар хяналт тавьж үүрэг гүйцэтгэнэ.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл