ФОТО: Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12 цагт монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэллээ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд авч байна.
ЭЕШ-ын зургадугаар сарын 18-ныг дуустал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг энэ оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлана. Тухайн шалгуулагчийн монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
Сэтгэгдэл