Миторюү Б.Төрболд жюүрёод барилдахаар болжээ

Д.Тулга / Спорт

Японы мэргэжлийн сумо бөхийн 2018 оны анхны барилдаан Хацү башё нэгдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд Токиогийн Кокүгикан ордонд болно. Уламжлал ёсоор Хацү башёгийн банцүкэ буюу оноолт гарчээ. Ирэх оны эхний башёгийн дээд зиндааны зүүн жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг их аварга Кисеносато нар тэргүүлэн барилдана. Зүүн жигүүрийн хоёрдугаарт их аварга Какүрюү М.Ананд бичигдсэн байна. Тэдний араас сэкивакэ Тамаваши А.Мөнх-Оргил баруун жигүүрийн гуравт эрэмбэлэгджээ. Маэгашира цолтнуудаас Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн нэгдүгээрт, Араваги Э.Дөлгөөн маэгаширагийн баруун жигүүрийн дөрөвт, Чиёошима Г.Мөнхсайхан маэгаширагийн зүүн жигүүрийн долоод, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн зүүн жигүүрийн аравт тус тус эрэмбэлэгдсэн байна.

Түүнчлэн ирэх оноос Миторюү Б.Төрболд жюүрёо зиндаанд дэвшин барилдахаар болжээ. Тэрээр Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул бөгөөд одоо “Нишикидо” дэвжээнд харьяалагдаж байгаа ажээ. Миторюү 23 настай. 187 см өндөр, 182 кг жинтэй. Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ий хошой аварга, оюутны ёкозүна бөгөөд Тэрүнофүжи, Ичиножёо нартай хамт их сүмод элсэн орох боломж байсан ч их сургуулиа төгсөхийг илүүд үзэн түр хойшлуулсан юм байна. Гадаадын сонирхогчдын сумогийн анхны ёкозүна хэргэмтэй Б.Төрболд сургуулиа төгсөөд макүшитагийн 15-аас барилдаж, дөрвөн тэмцээний дараа ийнхүү сэкитори болж байгаа аж.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000