“Петровис”-ын Ж.Оюунгэрэл ‘Шарк танк’ нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахаар болжээ

Д.Тулга / Нүүр

sht“Петровис” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл “Shark Tank” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахаар болжээ. Тус нэвтрүүлэг Хас Банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм байна.

“Shark Tank” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байсан “Монгол базальт” компанийн захирал Л.Ариунболд, "Өгөөж чихэр боов" компанийн захирал С.Түмэнгэрэл нар өөрийн хүсэлтээр шүүгчийн ажлаа хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл бий юм.

Гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, нэн хэрэгтэй байгаа санхүүгийн тусламжийг нь өгөх зорилготой АНУ-ын "АВС" сувгийн “Shark Tank” нэвтрүүлэг Монголд нэвтэрснээс хойш олон монгол залууст боломж олгосон билээ. Анх 2009 онд нээлтээ хийсэн тус нэвтрүүлэг нь 2001 оны “Мөнгөний барс” хэмээх япон нэвтрүүлгийн франчайз бөгөөд өдгөө хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг болжээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000