Коала гэрийн тэжээвэр нохойтой найзалжээ

Д.Тулга / Нүүр

coalaАвстралийн Виктория мужийн Ванкувер хотын оршин суугч, 45 настай Керри МкКиннон байшингийнх нь довжоон дээр бяцхан коала буюу “уутат баавгай” байхыг олжээ. Аша хэмээх нохой нь түүнийг огт хажиглаагүй талаар “News.com.au” мэдээлснийг "Вести" уламжлав.

Бяцхан коала хэрхэн Керригийнд "зочилсон" нь тодорхойгүй байгаа аж. Коала эхийнхээ уутнаас унаж төөрсөн бололтой. Австрали бүсгүй Аша нэртэй нохой нь байгаагүй бол коала хөлдөж үхэх байсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд "Түүнийг үнэг болон бусад махчин амьтан барьж идэж болох байсан. Нохой минь амийг нь аварсан" хэмээн ярьжээ.

Керри коалаг дулаан алчуураар ороон, улмаар малын эмч дуудсан байна. Эмч нар коалаг эрүүл байгааг хэлжээ. Бүсгүй түүнийг өсч томрон, биеэ дааж, зэрлэг байгальд амьдрах чадвартай болтол нь асарч сувилахыг хүсэн, орон нутгийн амьтан хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000