Х.Баттулга: Утаа энэ хэвээр байвал таван жилийн дараа нас барагсдын тоо 5200-14000 хүрнэ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Агаар.мн сайт нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрчээ. 2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогдож, Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна гэдгийг Ерөнхий хяналтын сонсголд хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга онцоллоо.
Тэрбээр үргэлжлүүлэн “Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000 д хүрнэ гэж эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлтэндээ анхааруулсаар байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жилийн турш тасралтгүй ярьж чамгүй зузаан цаас үйлдвэрлэсэн нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Ихээхэн хөрөнгө мөнгийг ч үргүй зарцуулжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулжээ. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, УИХ, Засгийн газрын тогтоол, журмууд, ҮАБЗ-ийн зөвлөмж зэрэг олон тооны цаас үйлдвэрлэж, олон сан, ажлын хэсэг байгуулж төсөв, зээл тусламжаас санхүүжүүлсэн ч бодтой нүдэнд харагдах үр дүн гарсангүйгээр барахгүй харин ч байдал улам дордсоор байна.
Агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бодит нөхцөл байдал зэрэг нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан болон утаа гамшгаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниуд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хээл хахууль авах”, “Хээл хахууль өгөх”, “Хээл хахуульд зуучлах”, “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах", "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүд үйлдсэн байж болох бүхий л шинжийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн”-д хийсэн Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011- 2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтаар бүрэн нотлогдохоор байна.
Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчиж байгаа энэ мэт асуудлуудад онцгой анхаарч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдсэн хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллүүдийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах тухай албан бичгийг МУ-ын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд гардуулаад байна.
Нийслэлийн иргэд олноороо хүүхэд томчуудгүй ханиад томуу, хатгалгаанд нэрвэгдэн, эмнэлгийн ор, шалыг дүүргэж, нялхас хэдэн мянгаараа хэвлийдээ эндэж, цонхоо онгойлгож агаар амьсгалах боломжгүй ийм нөхцлийг онц байдал зарлах онцгой нөхцөл гэж миний бие үзэж байна. Өсөлтгүй жирэмслэлтээр эрдмийн ажил хийх гэсэн судлаачид 2007 онд улс орон даяар 20 ийм тохиолдол олоход хүнд байсан бол одоо зөвхөн нэг төрөх эмнэлгийн статистикаар авч үзэхэд өсөлтгүй жирэмслэлт 2013 онд 470, өнөөдөр 1300 болжээ. Энэ бол нэг л эмнэлгийн статистик. Судлаачийн дурдсанаар 2013 онд нийт улс орны хэмжээнд 700 гаруй бүртгэгдсэн өсөлтгүй жирэмслэлт жил бүхэн геометрр прогрессоор өсөөр 2017 онд 4400 гаруй бүртгэгдсэн байгаа нь бүрэн тоо биш гэж судлаач хэлж байна. Монгол оронд жил бүхэн 15-17 мянган хүн цаг бусаар амиа алдаж байгаа бол Монголын ирээдүй – нялхсаа мянга мянгаар нь хэвлийд нь хөнөөж байгааг онц байдал зарлах гарцаагүй нөхцөл гэж үзэж байна. Онц байдал зарлаж, төсөв, хүн хүч, төрийн бүхий л нөөц бололцоог агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд нэгтгэн төвлөрүүлж, яаралтай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж богино хугацаанд үр дүнд хүрэх боломж байсаар атал хойргошин сууж болохгүй ээ. Яаралтай онц байдал зарлаж төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн, бүхий л түвшинд авч байгаа арга хэмжээгээ уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Миний бие өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах боломжийг судлуулах баг гарган иж бүрэн судалгаа хийлгэсэн. Гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Үүний нөгөө талд айл нүүж ороход бэлэн 30 мянга гаруй, 2018 онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байсан. Эхний ээлжинд энэ нөхцөл байдлыг уялдуулах шаардлагатай байна. Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан, улмаар ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр иргэдийг оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр борлуулалтгүй орон сууц эдийн засгийн эргэлтэд орж газар суларна.
Улаанбаатарын утаа маш богино хугацаанд наад зах нь 50 хувиар багасах боломж байна. Харин нүүсэн айлын хашаанд дараагийн утаа үйлдвэрлэгч орохгүй байх зохион байгуулалтыг давхар хийх хэрэгтэй. Үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй” гэв.
БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар: ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧИЛЖ АВАХ СОНИРХОЛ ИРГЭДЭД БИЙ
Манай яамны зүгээс цэвэр бохир усны шугамын эх үүсвэр, дэд бүтцийг бий болгох ажлыг өргөтгөж тасралтгүй хийсээр байгаа. Дэд бүтэцгүй барилга барина гэж байхгүй учраас өргөтгөх ажлууд нь хийгдэж байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийн асуудалд анхаарч ажиллаж байгаа.
Түүнчлэн түрээс орон сууцны журмуудыг боловсронгүй болгох шаардлага бий. Иргэдийн зүгээс өмчлөж авах сонирхол байгаа. Хот байгуулалт гэдэг ганц салбар биш, салбар дундын уялдаа холбоог сайжруулж хүчээ нэгтгэхэд анхаарч ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: ХӨРӨНГӨ САНХҮҮГИЙН АСУУДАЛ ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
НИТХ хурал шийдвэр гаргаж нийтдээ 25 байршилд 76 нэгж талбарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн.харамсалтай нь маш их хөрөнгө зарсан боловч өнөөдөр зорьсон хэмжээндээ хүрч ажиллаж чадахгүй байгаа. Уг нь анх нийт гэр хорооллын өрхүүдийн 40 гаруй хувийг орон сууцжуулна гэж маш их хөрөнгө зарцуулсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. 2016 оны сонгуулийн дараа ажил авахад 700 гаруй өрхийг гудамжид гаргачихсан ийм байдалтай ажлаа хүлээж авсан. Одоо үүнийг нь цэгцлэх гээд үндсэндээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажиллаж эхний ээлжид хохирсон иргэдийнхээ эрхийг нь хамгаалах үүднээс ажилласан. 2018 оны тоогоор 7 мянган айл аж ахуй нэгжүүдийн буянд орон сууцанд орсон. УИХ, Засгийн газраас орон сууцжуулахад анхаарч байгаа ч 2019 онд агаарын бохирдлын асуудал дээр ухралт гарсан гэж би хувьдаа бодож байгаа. Салбарын сайд нь сая хариултдаа хэллээ. 150 тэрбум гаруй төгрөгийг төсөвт оруулсан болов ч 70 тэрбум төгрөг батлагдсан. Орон сууцны бодлого бол агаарын бохирдлын алсын бодлого. Ойрын бодлогодоо Засгийн газар шийдвэр гаргаж энэ оны тавдугаар сараас сайжруулсан шахмал түлшний бодлого явуулж байгаа. 2000 мянган өрхийг өнөөдөр гал түлж болохгүй гэвэл нийслэлийн 60 хувь нь хүнд байдалд орно. Дунд хугацааны бодлогоо салбарын яамдуудтайгаа хамтраад үндэсний хөтөлбөртөө оруулсан байгаа. Хамгийн гол нь хөрөнгө санхүүгийн асуудал дээр хүндрэлтэй байгаа.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга: УТААГ БУУРУУЛАХАД ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦ ДУТАГДАЛТАЙ
Засгийн газраас Эрчим хүчний дунд хугацнаа хөтөлбөрийг баталсан. Үүнд нэн яаралтай буюу ойрын үед нийслэлийн утааг бууруулахад эх үүсвэрийн асуудал дутагдалтай хүндрэлтэй байгаа нь үнэн. ДЦС-4ийг 89 мегаваттаар, ДЦС-3-ийг 75 мегаваттаар, Амгалангийн дулааны станцийг 50 мегаваттаар өргөтгөх зайлшгүй шаардлага байгаа юм. Үндсэндээ шийдэл гарч хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой хэмжээгээр хийгдээд явж байна. Ингэснээр нийслэлийн нийт цахилгаан хэрэглэгчид 30 хувиар нэмэгдэнэ.бид энэ тохиолдолд шаардлагатай эрчим хүчний нөөцөө хангаж чадна.
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:УЛААНБААТАР ХОТЫН ДААЦ НЭМЭГДСЭН
Нийслэл хот хэд хэдэн удаа ерөнхий төлөвлөгөөгөө баталсан байдаг. 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд УИХ-аас тогтоол гаргаж баталсан. Анх Улаанбаатар хотыг байгуулахдаа үндсэндээ 500 мянган иргэнд зориулсан хот байгуулагдсан байдаг. 2001 онд нийслэл рүү нүүж ирсэн иргэдийн хамгийн дээд цэгтээ хүрсэн тоо нь 68 мянга 800 хүн буюу ганцхан жилийн дотор нийслэлд нүүж ирсэн. Өнгөрсөн 15 жилийн дунджаар жилд 45 мянган хүн нийслэлд нүүж ирсэн байдаг. Юунаас болж нүүж ирсэн бэ гэхээр дандаа өвөлжилт, зудтай холбоотой. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийслэлд 700 мянган хүн нүүж ирсэн. Улаанбаатар хотын даац бидний төсөөлж байснаас 20-30 жилээр дандаа түрүүлж байгаа. Жишээлбэл бидний төсөөллөөр 2020 оны ерөнхий төлөвлөгөөг бид 2040 он гэхэд 1.5 сая хүн амд хүрнэ гэж төсөөлсөн бол 2019 онд аль хэдийн энэ тоогоо давчихсан. Тиймээс дагуул хотоо хөгжүүлэхгүйгээр агаар, орчны бохирдол хэзээ ч буурахгүй.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:СҮҮЛИЙН 10 ЖИЛД АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛ 2,7 ДАХИН НЭМЭГДСЭН
Сүүлийн 10 жилд амьсгалын замын өвчлөл 2.7 дахин ихэссэн гэсэн тоо судалгаа бий. Гэхдээ үүнд нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлийн талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн байдаг. Хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл нэгдүгээр байр эзэлж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой. Өсөлтгүй жирэмслэлт болон зулбалтын тухайд нян болон вирусын халвараас шалтгаалсан байдаг. Яг агаарын бохирдлоос болсон гэсэн судалгаа одоогоор байхгүй.
Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч Х.Баттулга: УТААГҮЙ ЗУУХ АХИЖ ЯРИХГҮЙ ШҮҮ
-Танин мэдэхүйн мэдээлэл хоорондоо солилцдогоо одоо болих хэрэгтэй. Энэ мэдээллийг хэдэн жил ярихав. Энд орж ирээд гадаадаас ирсэн юм шиг зүйл асуухаа боль. Сэтгэл зүрх байх юм бол шийдэл байна. Мөнгөгүй гэж ярьдгаа одоо боль оо. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгд мэднэ. Газрын баялгаа хэдхэн гэр бүлд алдчихсан. Хөдөөгөө хөгжүүлж байж нүүдлийг зогсооно. Дагуул хотуудаа байгуулъя.Танин мэдэхүйн асуудлаа зогсоогоод шийдлүүд ярьцгаа. Малчид орлоготой болсноор хөдөө орон нутаг хөгжинө. Ихэнх гишүүд хөдөө орон нутгаас сонгогдсон. Хөдөөгөө хөгжүүлж байж нүүдлийг зогсооно. Өнөөдөр ямар ч замбараагүйгээр газар гарснаас болж маш төлөвлөлтгүй орон сууцнууд баригдсан. Дагуул хотуудаа байгуулъя гэдгийг 2010 оноос хойш ярьж байна. Шинэ Яармаг" гэж хорооллыг байгуулах ажлыг эхлүүлсэн ч зогсоосон байна. Ажилгүйдэл ядуурлыг орлоготой нь уялдуулж зогсоох шийдэл байсан. БХБ-ын сайдтай уулзсан. БОАЖ-ын сайдтай хэдэнтээ удаа уулзсан, одоо овоо ойлголттой болсон болов уу. Хөдөөг орлогтой болгохын тулд малчдыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулаад 3-5 жилээр малчдын орлогыг худалдаж авах гэрээг хийе. Утаагүй зуух гэж байхгүйг дэлхий даяар нотолчихоод байхад өчнөөн тэрбумаар зуух тараасан. Одоо туршилт дууссан. Та нар нэг хүч түрээд энэ асуудлыг шийдээч. Би таван их, дээд сургуулиудтай уулзсан, хотоос гарахад бэлэн нүүе л гэсэн. Дээрээс нь хотын төв дахь яамдыг гаргая. Ингэх боломж байан. Турк, Солонгос төвлөрлийн асуудлаа ингэж шийдсэн.яамдуудаа, төрийн байгууллагуудаа хотын төвөөс гаргасан. Бусад орны туршлагуудыг судлаад хэрэгжүүл дээ. Дундаас нь юм цохидгоо, цусалдагаа одоо болиоч ээ. Одоо утаагүй зуух ахиж ярихгүй шүү, Байнгын хорооны дарга аа. Шахмал түлш байж болох л байх. Эндээс шийдэлтэй гарна шүү гэдгийг дахин хэлье” гэв.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.218] 2019-01-31 10:56:18
Наад шинээр үйлдвэрлэж байгаа түлш чинь ямарч илчгүй шатамхай бодис үнэрсэн зүйл байгаа юм бишүү яасан хамар нь үнэртэж мэдэхгүй иргэд вэ мөнгө идэх арга чинь арай дэндэж байна
Зочин [122.201.31.216] 2019-01-31 04:44:13
Женко чинь өмнө нь УИХ, Засгийн газарт байсан штэ. Тэр үедээ наад үгээ хэлж байхгүй дээ. Гэнэт өнөөдөр ухаан орсон юм уу. Хийж хэрэгжүүлэх боломж Женкод зөндөө байсан даа.Хувийнхаа бизнесийг цэцэглүүлснээр өөр энэ хүнд хийсэн юм байна уу
Зочин [103.229.123.177] 2019-01-31 03:30:42
Хүүе ерөнхийлөгч маань бүүр нэг хүн шиг ярьж шаардаж байна шүү. Энэ хувалзуудтай хатуухан ярих хэрэгтэй дээ.
Зочин [1.216.196.101] 2019-01-31 02:57:02
Hunii eruul mend yalangyua huuhdiin eruul mend utaanaas bolj yaj hohirch bgaad sudalgaa monitoring hiij dugneltee gargaachee eer eer utgagui yum yaritsgaah yumaa
Зочин [103.9.90.98] 2019-01-31 02:01:35
энэ 175 тэрбум 104 сая доллараар орон сууц барьж хөнгөлттэй үнээр иргэдэд зарж эргэлтэнд оруулсан бол гэр хорооллын яндан цөөрч утаа 20-30 хувь буурах байсан байх. ядаж салхинд хийсэхгүй шүү
zochin [202.21.98.178] 2019-01-31 00:55:20
ene maani ooroo ene ix agaariin boxirdoltoi boloxod said ch xiij baisan gishuun ch bsan xun baij genet l xaraad l iim bolchixson um shig um yriad baixiin.
bgn bvn [43.228.131.180] 2019-01-31 00:08:56
МОНГОЛ ХҮНИЙ УДМЫН ГЕН АЛДАГДЛАА. ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГ БОДИТ ЮМАА НУУЛГҮЙ ЯРЬЖ ШИЙДМЭЭР БА
Японоос [126.35.134.67] 2019-01-30 23:37:38
Ярьж хэлж байгаа нь зөв байнаа. Харин хэрэгжүүлэх нь хир байдаг юм бол доо
Зочин [72.137.85.228] 2019-01-30 18:52:04
Улаанбаатарт дур зоргоор нүүж ирж гэр хороололыг хяналтаас гарган хотыг ийм болгосон 200000 шахам айл өрхийн судалгааг гаргаж нутагт нь буцаах ,агаар бохирдуулсны онцгой татвар авах иргэний үүргийг нь өндөрсгөх мэтээр тодоррой арга хэмжээ авахгүй бол утаа багасах тухай ийм маягаар мянга яриад нэмэргүы.
zochin [124.158.95.5] 2019-01-31 02:13:42
zuv zuv
Zochin [103.10.22.105] 2019-01-30 18:12:15
Osoltgui jiremslel utaanaas boldoguu unenuu
Зочин [66.249.82.165] 2019-01-30 15:42:42
Эрүүл мэндийн дэд сайд нь яг утаанаас болж жирэмсэний зулбалт нэмэгдсэн гэсэн судалгаа байдаггүй бусад шалгаантай гэх харин ерөнхийлөгч өөрөө судалсан юм байлгүй утаанаас болж зулбалт хэдэн мянгаараа тоологдоно гэх шиг.Аргагүйл боловсролын хэмжээгээрээ бурах юм....Дундаас нь цохидгоо цусалдгаа одоо больцгоо ...яг шоронжсон хоригдлын хэллэг .Монгол улсын ерөнхийлөгч албан ёсны үйл ажиллагаан дээр хэлсэн үг гэж бодохоос дотор харанхуйлах юм.Кинон дээр богд нэгэн бичгэн дээр тамгаа дарчихаад би ЮУ ХИИЧИХВЭЭ гэдэг шиг бид ЯМАР ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОЧИХВОО....
Зочин [120.18.184.34] 2019-01-30 22:03:41
za yah ve ajilaa shahaj hilgej bval duurch
Зочин [66.181.185.69] 2019-01-30 15:35:19
мётро барих яасан.хүн амаа тарааж байршуулах болсон байхаа
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:31:41
пьпүппдпппьпкпп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:31:22
епп пюеп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:31:20
епп пюеп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:31:19
епп пюеп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:31:14
епп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:31:14
епп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:31:13
епп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:31:13
епп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:31:12
епп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:30:54
пдпкдппеппепеү
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:30:54
пдпкдппеппепеү
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:30:53
пдпкдппеппепеү
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:30:52
пдпкдппеппеп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:30:51
пдпкдппеппеп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:30:50
пдпкдппеппеп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:30:48
пдпкдппеппеп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:30:25
пзппдпппппппппппппппппдпппппп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:30:23
пзппдпппппппппппппппппдпппппп
Зочин [66.181.161.115] 2019-01-30 15:30:21
пзппдпппппппппппппппппдпппппп
Иргэн [150.129.141.214] 2019-01-30 13:53:41
Гэнэт сэрсэн юм шиг хүн болгон утаа гээд ярих юмаа утаагүй түлш гэж юу байх вэ гал түлж байгаа цагт утаа гарна шүүдээ утаагүй түлш хийж бна гэж мөнгө үрж байхаар байр бариад айлуудыг оруулаач
Зочин [202.9.42.209] 2019-01-30 13:00:06
Шинэ манан маань зовхон хорт утаагаар 14 мянган ухдэл хуур болгох толовлогоотэй байгаа аж
Зочин [64.119.16.2] 2019-01-30 12:24:11
utaatai zuuh taraadan msc-s kompanias mungu abiya
oyuna [43.242.242.128] 2019-01-30 11:22:38
UTAA AGAART TSAGDSANY DARA NI SOROGCH BAIRUULAH BISH HARIN UUSGEGCH MICRO BOLON MAKRO ORCHINUUDAD UTAA AGAARCT HORTOI ERUUL MENDED HORTOI ZUILUUDTEI TSATGDAHAAS OMNOH PREVENTIVNII BUH AGRA HEMJEEND MONGOO, HUCHEE ,EV NEGDLEE ZARTSUULAAD , BARUUNY ZARIM OROND DULAA ALDAHGUI BAIDALD AIL ORHOD BODIT TUSLAMJ UZUULEH HEREGTEI , HALAALTYN ALTERNIVNII HELBERT NI HORONGO ORUULAH HEREGTEI . TIIMEE HEDHEN JILIIN ENE BUH AGAARYN BOHIRDOLTOOS BOLOJ NAS BARALT NIIGMIIN BUH HUREEND , MON TA BUHEN TSEVER AGAARGUI BOL HUN BUHNII UREEDUI YAMAR BAIH OILGOMJTOI .
Зочин [150.129.140.160] 2019-01-30 11:21:32
Халтмаагийн хүү гуай зээлээс чөлөөлөх яамай болсон уу? Чамайг ерөнхийлөгч болохын тулд ингэж амлаж байхыг хараад ой гутсан даа.
Зочин [182.160.33.61] 2019-01-30 10:56:27
erguu baagii ter utaa sordog yum taviach poprood
Зочин [202.9.42.209] 2019-01-30 10:44:14
Дандаа хуур ярьж суудаг тор засагтай болжээ монголчууд жаргах нь ээ
Зочин [202.131.227.82] 2019-01-30 09:57:56
arilgaad uguuch de