УИХ-ын намрын чуулган хаалаа

Б.Гэрэлмаа / Улстөр

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2019.02.02/ хаалтаа хийлээ. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, бие даасан таван хууль баталж, 25 хуульд нэмэлт өөрчлөлт оруулуулж, 13 зээлийн гэрээ хэлэлцээр соёрхон баталж, гурван хуулийг хүчингүйд тооцож, нийт 46 хууль, УИХ-ын тогтоол хэлэлцэн баталж ажилласан байна. Харин улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан есөн удаагийн чуулган тасалдсан ч шаардлагатай хуулиудыг хугацаанд нь хэлэлцэн баталжээ.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдааны явцад хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтсон байна. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Уг хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан.

Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын шинэ төрлийг нэмж, уг ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар хуульчилж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэм, хамт олноос нь тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, дахин хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Уг ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй байгаа аж. Иймд хуулийн хэрэгжилттэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.7 хувь нь дэмжсэн тул төслийг батлах санал хураалт явууллаа. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 85 хувийн саналаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Иймд тус хууль болон зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг уншиж танилцуулав.

Үүгээр Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ. Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, өнөөдөр өндөрлөж байна. Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нэгдсэн чуулган 31, Байнгын болон Дэд, Түр хороод 92 удаа хуралдсан байна. Намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн болон гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай 25, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3, нийт 46 хууль, Улсын Их Хурлын 41 тогтоол хэлэлцэн баталсан болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ.

imageМонгол Улсын 2019 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай зэрэг хуулийн хугацаатай, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдол бүхий асуудлаа шийдэж чадсан гэв. Улсын Их Хурлаас нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэл зохих хөрөнгө оруулалтын болон бусад зардлыг төсөв санхүүгийн боломжтой уялдуулан шийдвэрлэх чиглэлийг тууштай баримталаж ажилласныг тэрбээр тэмдэглэн хэллээ. Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд анхаарч хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулав. Нийгэм, эдийн засгийн амин чухал зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно гэдгийг Улсын Их Хурлын дарга онцолсон юм. Төгсгөлд нь удахгүй болох монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

rdqmzorn [123.178.150.230] 2021-12-31 10:11:29

Мэдээ.МН rdqmzorn http://www.g6qr606n4xl846jq0tl16k8w8i7y0wr8s.org/ <a href="http://www.g6qr606n4xl846jq0tl16k8w8i7y0wr8s.org/">ardqmzorn</a> [url=http://www.g6qr606n4xl846jq0tl16k8w8i7y0wr8s.org/]urdqmzorn[/url]

tyxkixglo [39.165.55.8] 2021-12-24 15:26:17

Мэдээ.МН <a href="http://www.g5u70z49998evkr57cj9z9ydx04pm8a4s.org/">atyxkixglo</a> [url=http://www.g5u70z49998evkr57cj9z9ydx04pm8a4s.org/]utyxkixglo[/url] tyxkixglo http://www.g5u70z49998evkr57cj9z9ydx04pm8a4s.org/

Robertarous [109.248.149.43] 2019-02-03 12:47:31

Hy there, Righteous word ! a pleasantoffer Reasonable click http://bit.ly/2RXWB87

Miei [202.9.43.42] 2019-02-03 10:42:44

Ahiig min buu muul

Зочин [66.181.187.189] 2019-02-03 09:39:42

Эрдэнэтчүүд бидэнд шороог нь ч өгөлгүй Элбэгдорж, Миеэ нар цохисон доо хөөрхий!

Зочин [66.181.187.189] 2019-02-03 09:13:38

Одоо Миеэ байхгүй сайн идэж авцгаа гэж нэг хүн бичжээ. Элбэгдорж, Миеэ 2 идээд юу ч үгүй дуусгачихсныг дуулаагүй юм байхдаа. Одоо идэх юм байх ч үгүй хоосолжээ. Ээ лам гончиг сүм минь. Овоолсон шороог нь хүртэл Эрдэнэтчүүд өгөлгүй цохижээ. Ээ муухайяа. Ямар шунал гэхээрээ ийм агуу байдаг байнаа. Монгол хүн л лав ингэж чадахгүй дээ. Бурхан минь!

Зочин [202.55.191.130] 2019-02-03 06:37:08

ashgui neg zav ni garch dee gertee ochij buuz boovoo hiitsgeeg dee kkkkkkk

Zochin [117.111.25.11] 2019-02-03 05:43:23

Manai Ulsiin IH HURLIIN TANHIM BOLON BURELDEHUUN JIJEG BNAA.NELEEN TOM BURELDEHUUNTEI DALAATSTAI SHIIDWER GARGADAG HYNDAG TOGTOLTSOOTOI BAIWAL YASAN YUM BE.mash jijeg aimagiin hemjeend haragdaj bn.!

Зочин [202.9.42.137] 2019-02-03 04:19:21

Бузар их нусэр их хэрэлдэж хэрэлдэж нэг юм хаагдав одоо миеэ байхгуй сайхан идэж аваад 20 ондоо тарган сайхан сонгуульдаа хучээ сорьж дээ

Иргэн [202.126.89.196] 2019-02-03 02:40:09

Энэ чуулганы хугацаанд ард олон АН бол "ЛУЙВАРЧДЫН НАМ" юм байна гэдгийг тов тодорхой мэдэж авцгаалаа. Энэ бол энэ намрын чуулганы маш чухал онцлон тэмдэглэх зүйл мөнөөсөө мөн. Ард түмэнд АНус ч мөн чанараа таниуллаа.

Teneg [103.9.90.2] 2019-02-03 02:05:19

Hyazgaarlasan hugatsaagaa songuuli hurtle lab sungaad, uursduduu l David baidal uusgeh Yuma, biguichasa beldeegui geed hoishilj b.gaan bolj b.aa heregt holbogdood shalgahdaj b.gaa nihiduideer biguichnii Mingus-g tuluuleed boloo shade, Ted mart bas tisuviin Mingus-uur buguich avch ugch erhluileh gee Yu, MAH teneguud Zaike gaa..

Зочин [66.181.186.143] 2019-02-02 23:00:42

Ажиллах хэрэгтэй.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.