Хурд хэтрүүлж, богино зайд автомашин гүйцэж түрүүлэх гэснээс болж 13 иргэн амиа алджээ
-ОРОН НУТГИЙН ЗАМД ХУРД ХЭТРҮҮЛСНЭЭС БОЛЖ НИЙТ ОСЛЫН 80 ХУВЬ НЬ ГАРЧЭЭ-
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 04-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд замын цагдаагийн алба нийт 1903 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлага байжээ.
Нийт бүртгэгдсэн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн байна. Ослын улмаас амь нас нь хохирсон хүний 92 хувь буюу 12 нь орон нутгийн замд гарсан аж. Харин гэмтсэн хүний 80 хувь буюу 49 нь нийслэл хотод бүртгэгджээ.
Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны сар шинийн баярын өдрүүдтэй буюу Битүүн, Шинийн 1-3-ны өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 13 хувиар, бүртгэгдсэн осол гурван хувиар, гэмтсэн хүний тоо 23,8 хувиар, хүүхэд өртсөн осол 77 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар тус тус буурсан боловч ихэвчлэн орон нутгийн замд хүний амь нас хохирсон ноцтой осол гарсан байна.
Орон нутгийн замд баярын өдрүүдэд гарсан зам тээврийн осол нь буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу үйлдэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зэрэг шалтгаан зонхилж байна. Хамгийн их буюу 65 орчим хувь нь жолооч нар холын замд хурд хэтрүүлснээс онхолдох, мөргөлдөх хэлбэрээр зам тээврийн осол гарсан аж. Мөн хүүхдийг буруу тээвэрлэсэн нь осол гарах үед амь насаа алдах гол шалтгаан нь болсон талаар албаныхан онцолж байна.
Тухайлбал, Архангай, Дундговь, Булган, Төв, Орхон аймгуудад ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд тухайлбал Булган аймгийн Хутаг өндөр сумын Уньт багийн нутаг “Урантогоо” гэх газар асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч долоо настай эрэгтэй Б нас барж, зорчигч нарын гурван хүн гэмтсэн.
Төв аймгийн Лүн сумын хоёр “Цагаанхөтөл” гэх газар асфальтан замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч нарын хоёр хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэдийг цагаа зөв тохируулж гардаг цагаасаа 5-10 минутын өмнө гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл хэрэглэн тээвэрлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.131.225.197] 2019-02-17 07:23:57
hha
Зочин [202.131.225.197] 2019-02-17 07:23:43
hha
Зочин [202.131.225.197] 2019-02-17 07:23:21
mgl goy shu hha
Зочин [202.131.225.197] 2019-02-17 05:23:14
бүх хар замын оронцгий нь хуулаад хаях хэрэгтэй
Зочин [66.181.160.106] 2019-02-14 03:41:37
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт авто ослоор хүн нас барсан гэсэн шинийн нэгэнд
зочин [202.55.191.205] 2019-02-13 15:00:03
урд яваа машин явж өгөхгүй 60 милл яваснаа гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь гарах гэхээр хаазаа гишгээд 90 миллээр ч гүйцэгдэхгүй хаазлааад байдаг.Энэнээс болж аваар их гарж байна.Эсрэгээрээ машин хажуугаар чинь гүйцэж түрүүлбэл хаазаа багасгаад гаргаж байх хэрэгтэй байгаам даа.Энэ л хөдөлгөөний том соёл шүү жолооч нараа.
Tsagdaa [66.181.186.122] 2019-02-13 11:03:31
Ene setgegdel bichij bga nuhduud ta bid nar bugdeeree l hurd hetruulj davhij l bga unaj bga mashini daatsin hemjee ch medehgui baahan achaa hun chiej avad l uuriinhuu ur chadvarig medehgui l urd ni neg mashin guitsej turuulbel ene yaadag psda Ve be gee l neheed davhidag er ni 60 80 km hurdtai bhad l bolno hol zamd ert garad yarch sandralgui yavad ochihod bolno sh de
kojn'klnk [202.21.117.34] 2019-02-13 02:41:56
80КМ ЦАГ ХАНГАЛТТАЙ.
зочин [202.126.88.33] 2019-02-12 10:46:31
Хот хоорондын замд дундаж хурдыг 90-100км болгохгүй бол замын осол аваар маш их гарнаа Манайд бол хөдөлгөөний удаашралт осол аваар гарах үндэс болж байгааг анхаарах цаг болсоон Тээврийн цагдаагийн албанд мэргэжлийн хүн дутмаг нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чадваргүй хүмүүс байгаагаас ярьдаг нь дандаа хурд хэтрүүлэх гэж онош тавиад хүмүүсийг яллаад байна Бид 1рт замаа хурдны зам болгох хэрэгтэй 2рт аль эртний Оросын машины хурдаар хот хоорондын машины хурдыг тогтоох боломжгүй болсон 3рт хот хоорондын хурдны хязгаарыг 90-100 км цаг болгоно дээшлүүлэх шаардлага бий болсон байна 4рт дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад хурд манайхаас өндөр байгаа Хот хоорондын замд40-60 мильтэй явахад тэрийг гүйцэж гарах гэсэн тэргүүд аваарт ороод байгааг эрхэм шинжээчид эрхбиш мэдэж байгаа байх
Зочин [202.131.225.197] 2019-02-17 05:26:41
тийм өндөр хурд чинь зам сайтай байж байж л хэрэгжинэ. монголд технологийн болон орчин нөхцлийн шаардлага бүрэн хангасан зам хэзээ ч бий болохгүй. барьдиймаа гэхэд арчилгаа маллагааг нь хийхгүй
1111 [203.91.112.67] 2019-02-12 07:11:04
сэтгүүлчээ гарчигаа зөв өгөөч наадах чинь нэг зэрэг 13 хүн нас барсан гэсэн утгатай байна,
Зочин [72.137.85.228] 2019-02-11 15:48:53
Элдэв баяр наадам тэр тусмаа цагаан сар гэж хөөрцөглөдөгөө больчихолдоо. Тэгвэл адагдаад ингэж олон хүний амь нас хохирохгүй шүү. Бас өдий төдий гэмт хэрэг , .хордлого .эрүүлжигдэл , хүн амины хэрэг...юу юу ч гэнэ вэ. ...
Зочин [43.242.243.20] 2019-02-11 14:49:58
Осолд зөв буруу рультэйдээ бишээ.тухайн жолоочын л мэдлэг.тeхникээ бүрэн таниагүй.зай хоорондын тооцоо мэдрэмжгүй.гүйцэж түрүүлээд орлоо гэхэд нөгөө жолооч нь хурдаа хасаад зам тавьж өгдөггүй.урдуураа машин оруулах дургүй сонин сэтгэхүтэй нөхдүүд.толинд хараад зайтай байхад л дохио өгөөд орох гэхэд л хурдаа нэмдэг нөхдүүд..тооцоололгүй хэт хурдтай давхих.дээр нь зам нарын.эвдрэл .нүх ихтэй.ядаад эрдэнэт хүртэл замын гэрэлтүүлэг байдаггүй.зэргээс л болж байгаа байх.
Bodol sanaa [103.212.117.72] 2019-02-11 13:38:45
10 с дээш жил ашиглагдсан машинууд актлагдсан тухайн орондоо бол задаргаанд орж автомашины үйлдвэрийн түүхий эд болох байсан Гэтэл манай улс эдийн засаг муу.ард түмний амьдрал ядуу болохоор иймэрхүү эрсдэлтэй хэцүү юм даа хөөрхий
Зочин [64.119.16.96] 2019-02-11 13:37:25
BURUU JOLOOTOI MASHINIIG AAJMAAR SHAHAJ GARGAH HEREGTEI. HARJ BHAD DANDAA BURUU JOLOOTOI MASHINUUD TSUHALZAJ GUITSEH GEJ BGAAD AWAAR HIIDEG. DEER NI JOLOOCH NERTEI MALNUUDIIN UHAMSAR UNEHEER HETSUU BNA.
зочин [66.181.160.125] 2019-02-11 13:31:37
Жолооч нараа хурд хэтрүүлж явахаа болиоч. Үүнд төр засгаас анхаараач хурд хэмжигч тавьж хяналт шалгалтаа сайн хийгээч. Хайран сайхан эрдэнэт хүний амь нас арай дэндүү байнааа.
Зочин [176.179.138.0] 2019-02-11 12:41:59
Ter garamgaibaatar gej hulgaichiig buudaj alval taarna
pkzny [122.201.21.208] 2019-02-11 12:18:13
Еэ монгол орон юу л болоод бна. Иргэний дайнтай улсад ч ингэж олноороо эрсдэхгүй бгаа ш дээ. Ардчилал гэдэг чинь хязгааргүй эрх чөлөө биш бусдын эрхээр өөрийн чинь эрх хязгаарлагдана гэдгийг хэзээ голдоо ортол ойлгох вэ? Төр засгийн эрх мэдэлтнүүд, хууль сахиулагчид нь ч ялгаагүй амиа бодсон шаарнууд бх юм.
Зочин [66.181.186.93] 2019-02-11 17:07:09
Дэлхийн аль ч улсад зам тээврийн ослоор нас барж байгаа хүн дайн дажинд өртсөн улсын өдөрт нас барж байгаа хүнээс илүү байна уу гэхээс дутна гэж байхгүй ээ. Энэ тал дээр тэгэж уянгын халилал хийх шаардлагагүй
Зочин [72.137.85.228] 2019-02-11 15:52:28
Хэргийн шалтгаан ардчилалд биш үндэсний уламжилалт баяр гэж дэндүү хөарцөглөлөгт байгаа юм. Цагаан сарын талаар нухацтай ярьж журамлах цаг болж
Угаасаа үхэр монгол [122.201.22.132] 2019-02-11 12:06:02
Юуных нь тэнгэр заяат гениэд нь байгаа үхэр монгол зан нь энэ шүү дээ. Монгол хүн нэг нэгнээ хүндэлдэггүй, шуналтай . Эрхэмсэг оршихуй тэнэг зантай. Хөгжил гэдэг чинь нэгэн нь бусад нөхдийн эрх ашгийг хүндэлж амьдрахыг хэлнэ гэндгийг ойлгож хэрэгжүүлэх болоогүй.Монгол хүн нийгэмшихэд их олон жил шаардагдах болно.
зочин99 [66.181.181.65] 2019-02-11 11:46:09
Нэг машин гүйцэд түрүүлээд, /10 секунд хожоод/ тэгээд амь будаа... ҮНЭН ТЭНЭГ.
Зочин [64.119.22.232] 2019-02-11 11:39:24
Буруу рультэй машинаас болж байгаа юмаа нэг бол буруу рультэй машин оруулахаа болих эсвэл дүрэмээ өөрчилөх
Зочин [202.131.225.197] 2019-02-17 05:25:09
үгүй ээ буруу сэтгэдэг малуудаас л болж байгаа юм
зочин [203.91.115.41] 2019-02-11 11:22:57
Хөдөө, хот, суурин газруудын тодорхой цэгүүдэд хэдэн км цагийн хурдтай явах ёстой тэмдэглэгээг ойр ойрхон байршуулвал зохино. Хотын дүрэмд заасан байгаа, жолооч нар мэдэж байх ёстой гэж холбогдох тушаалтнууд бодож болохгүй. Зарим улсад ийм тэмдэглэгээ их байдаг. Энд тэнд камержуулснаар санаа амарч болохгүй. Жолооч нарын дэндүү хэнэггүй байдал арилахгүй байгаа нь даанч харамсалтай.
Зочин [49.0.171.43] 2019-02-11 10:49:24
zuv rulitei sonata bas l osol gargasan baigaa biz ene chin mashindaa asuudal baigaa yum bishee mashin barih setgelzuin betgel baihgui hii hooson tavitargui yumnuud oorsdoo asuudal gargaj baigaa yum deer n mongol mash muu zamtai NUB-iin baiguullagiin mashinuud mongold yavahdaa deed hurd n 80km gej zaasan baidag uchir n gadaadin ulsuud osold orj uhehiig husehgui baigaa uchraas mongold yavah hurdnii zaaltiig hurtel oruulj ugsun baidag yum baina mash muu zam ded butetstei ulsad amidardag gedegee meddeg l baimaar yum
Хүрэл сум [66.181.184.144] 2019-02-11 10:11:34
Чанаргүй зам Зохион байгуулалтгүй хөдөлгөөн Авилгалд идэгсэн замын цагдаа гурваас болж монгол улс мөхөж байна ямар ч аврал байхгүй Ухаантай нь аль хэдийн нь амь амиа бодоод алга болцгоосон Арчаагүй тэнэгүүд зусар ч бялдуу ч аймхай үхээнцүүдээ бурууг бие биендээ өгч үнэнийг хэлхээс үхтлээ айж байгаа бол дараагийн үхэх ээлж нь та нар
Мартаа [122.201.24.108] 2019-02-11 09:16:56
Хөдөөгийн замыг 100 аас 200 метр тудамд нэлээн өндөр хэвтээ саад байрлуулах хэрэгтэй.машинд тэр хүнд ч найдвартай хамгаалана.
Зочин [202.55.188.39] 2019-02-11 10:01:56
Ха ха естой дог санаа тэгхгуй бол мал шиг улсуу аяар аяар явна
зочин [64.119.21.104] 2019-02-11 09:41:46
хахаха.
зочин [64.119.21.104] 2019-02-11 09:00:01
Бух замаа камержуулаач. Орон нутагт нь хариуцуулах хэрэгтэй. Хятадуудыг дуурайж орон нутаг уруу аялаж золголт хийдэгээ болих хэрэгтэй дээ. ертеегеер явж цагаан сар хийдэггуй байсан биз дээ.
Зочин [66.181.179.68] 2019-02-11 08:51:38
Yamar hurdnii zam bish davhar avtobus yavuul
2020 онд л замыг өргөтгөж эхлэнэ. Өглөгөө нэг шийдээтхий [202.131.228.118] 2019-02-11 08:01:53
Зам барья гэхлээр бид одоохондоо өгөх хээл хахуулийн асуудлаа шийдэж дуусаагүй байна. Хэнд нь хэдэн төгрөг өгч санаагий нь амраахаа тохирчихвол замаа өргөтгөн барина. Өгсөн мөнгөнөөс болж барилгачин бид чинь замыг 4,30 м-ийн өргөнтэй барих уу, 4.15 м-ийн өргөнтэй барих уу, мөн замын зузааныг шийднэ. Энэ асуудлыг бид ойрын үед шийдэж 2020 оны сонгуулиас өмнө л зам барьж эхлэнэ. Иймд та нар 2020 оны хавар хүртэл хүлээж л бай, нарийхан замаараа явж л байлдаа.
зочин [203.91.118.247] 2019-02-11 07:44:19
Энэ Prius гэдэг актлагдсан, буруу талдаа рультэй машиныг оруулж ирэхээ больвол яасан юм бэээ,
Зочин [64.119.16.76] 2019-02-11 09:48:51
Тийш д, буруу рультэй приуснүүдээс бүх юм болж байгаа шд, оруулахаа болих хэрэгтэй
Зочин [66.181.161.11] 2019-02-11 07:23:09
Мөрөөрөө хад мөргөж үхэрүүд шүү дээ үнэн тэнэг гарууд 12 дээш настай машинууд унаад 120 миль дээш гишгэнэ малууд малууд
БАТ & БАТ [66.181.160.61] 2019-02-11 06:35:13
МЭДЭЭНИЙХЭЭ ГАРЧИГЫГ << ОРОН НУТГЫН ЗАМД ГАРСАН НИЙТ ОСЛЫН 80 % НЬ ХУРД ХЭТРҮҮЛСЭНЭЭС БОЛЖЭЭ >> ГЭВЭЛ ЗҮГЭЭР БАЙСАН УУ ?
Зочин [66.249.82.113] 2019-02-11 06:33:39
Эргүү нөхдүүд өөрсдөө үхэхгүй бусдыг алдаг юм даа!!!
Зочин [202.179.24.62] 2019-02-11 06:12:14
ээ хөөрхий хариугүй юманд сагсалзаж давхиж байж баярыг гунигаар ч солих гэж дээ,энэ монгол жолооч нар хэдийд ухаан суух улсууд юм бол доо хөөрхий
Зочин [66.249.82.165] 2019-02-11 05:53:01
Ум маани пад ме хум
Зочин [202.9.43.41] 2019-02-11 05:48:09
Тэр чигээрээ бурмосон туруулээд хорвоогоос явжээ ум мани
Зочин [203.91.115.43] 2019-02-11 05:43:42
IRGEDED HELHED HET HURDTAI YVJ BGAA JOLOOCHID SANUULJ HURDIIG NI HASUULAH HERGTEI SHUUU IRGEDEEEEEEEEEEEEEEEE OORSDIIN CHINE AMI NAS BAS ENE TENDERIIN JOLOOCH NAR BNA HAMAGUI DAVHIDAG
Зочин [64.119.19.203] 2019-02-11 05:34:13
Jolooch beltgehdee eruul mendiin uzlegt sain oruulah heregtei bna oyunii homsdoltoi humuus mashin bariad bnaa99
lkm.ll [202.21.117.34] 2019-02-11 05:20:49
ГҮЙЦЭТ ТҮРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Зочин [202.131.225.197] 2019-02-11 08:16:50
дүрмээ унш. ГҮЙЦЭЖ гэдэг юм
иргэн [202.179.26.210] 2019-02-11 05:14:47
одоо тэгээд яалтай ч билээ Зохих байгууллага нь хангалттай л Урьдчилж хэлж Анхааруулсаар байхад Дүрэм зөрчиж Жолооч нар Өөрсдийгөө Бурханы оронд Залж хажуудаа явсан Гэр бүл Найз нөхдөө Насаар нь Хөгжлийн бэрхшээлтэй болгоод ямар сайн байхав дээ Даана ч Хэнэггүй нь дэндчихсэн юм дөө
Улс төржүүлээч [82.165.251.80] 2019-02-11 04:41:45
Аль амбасын үед бослого хийж, даварч яваад буудуулсан 5 хүнийг АН одоо болтол ярьсаар л байдаг. Түүнийхээ оронд хэдхэн өдөрт болсон 2 удаагийн бослогоос илүү хохирлийг яриасай. Эсвэл тэр 5 залуу гэж ярьдагаа болиосой.
irgen [203.217.139.228] 2019-02-11 04:27:23
арай ч дээ, хэдхэн хоногт ямар олон хүний амь бээ, энэ автомашины ослыг яаралтай цэгцэлмээр юмаа, хурд хэтрүүлэх бүх замуудыг камержуулмаар юмаа
Зочин [202.55.191.130] 2019-02-17 07:23:03
dood pzda guitsej geed bichij chadahgui baij yun olon yum onoldoj onholdoh ve
IRGEN [202.126.89.64] 2019-02-11 06:42:51
YAARALTAI 4x4 EGNEETEI GOLOOROO HAALTTAI SHINE ZAM BARIACHEE !!! GUITSED TURUULSEN CH OSOLGUI SHUU DEE !!! GARAMGAIBAATAR GEGCH HULGAICHIIN ZAM OLON HUNII AMIIG AWCH ODOJ BAINA !!!!!