Ам.доллар 2640 төгрөгтэй тэнцэж байна

Д.Тулга / Эдийн засаг

Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд ам.долларыг 2632 төгрөгөөр худалдан авч, 2638 төгрөгөөр зарж байна. Харин Монголбанк өнөөдөр ам.долларын ханшийг 2,630.93 төгрөгөөр тэнцүүлжээ. Ам.долларын ханш өсч, төгрөгийн ханш унах болсон шалтгааныг эдийн засагчид гадаадаас илүү дотоодын улс төрийн хямралтай холбон тайлбарлаж буй юм. Учир нь, дотогшлох долларын урсгал хумигдаж, хөрөнгө оруулалт буурч байгаа нь ам.долларын ханш өсөх шалтгаан болоод байгаа билээ. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд гишүүн орнуудаас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл дэмжлэг авч байгаа ч дотоодод ам.долларын ханш улам өсч буй юм. Төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд Төв банк өнгөрсөн онд 1.2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлсэн байна. Арилжааны банкнууд ам.долларыг 2624 төгрөгөөр худалдан авч 2640 төгрөгөөр зарж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.