Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнийн шүүх хурал хойшиллоо

У.Уранцэцэг / Хууль

Өнөөдөр Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнд холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч хойшиллоо. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хурал давхцсан шалтгаанаар шүүх хурлыг хоёрдугаар сарын 26-ны өдрийн 10.30 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Түүнийг Авлигатай тэмцэх газраас нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан юм. Уг хэрэг прокурорын шатанд шалгагдаж дуусаад ийнхүү шүүхийн шатанд шийдвэрлэхээр болсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [182.160.2.89] 2019-03-19 07:47:19

Бум эрдэнэ энэ хэргийг гав ганцаараа үйлдээгүй нь тодорхой. Яамныхан БМДИийн о. Оюунтунгалаг нар холбогдсон шүү дэж. Тэднийг ажоаас нь түдгэлзүүлж хариуцлага тооцох ёстой. Шүүх шударга байгаасай.

Давхцлаа гэж [109.228.46.124] 2019-02-12 13:37:12

Энэ хэдэн шүүгч нь тэнэг юм уу өмгөөлөгч нь хуулийн цоорхой ашиглаад байна уу? Нэг өдөр болох хурлуудаа 2 шүүгч нь өмгөөлөгч нэгтэйг нь мэдэхгүй сууж байгаа л, өө давхцлаа хойшлуулъя гээд сууж байдаг. Болдоггүй юм бол ганц фэйсбүүк хаяг нээчээчээ бүгд хурлын товоо оруулчвал ард түмэн чинь хэнээ тэр чинь тэрэнтэй давхцаж байна гээд хэлээд өгнө шдээ. Онигоотой юмаар ажлаа хийхээс залхуурах юм.

Иргэн [150.129.141.126] 2019-02-12 09:29:31

Манай улс одоо Элбэгдоржийн шүүхээс тусдаа өөрийн гэсэн улсын шударга шүүхтэй болмоор юмааа!!!

зочин [202.179.24.97] 2019-02-12 08:28:23

Ингээд удаад эхлэхээрээ хэрэг биш болдог юм доо.Гэм биш зан хууль шүүхийн байгууллагуудад өөрчлөлт хийхийг л харуулж байгаа юм даа.

ЗОЧИН [202.131.226.166] 2019-02-12 06:45:00

ЭНЭ МУУХАЙ ХОВДОГ ГАХАЙНУУДЫН ХЭРЭГ ЯАГААД ХОЙШЛООД БАЙНА ХУРАН ШИЙДЭЭ ХОХИРОЛЫГ НЬ БАРАГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Иргэн [59.153.114.24] 2019-02-12 04:54:39

Шүүх ер нь хэддүгээр зууны байгууллага юм бол. Манай эрин үеийн хүмүүст үйлчлэхгүй , ирээдүйн зууны юм уу , харь гаригийн хүмүүст үйлчлэх байхаа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.