Богд хааны ордон музей 50-100 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна
Богд хааны ордон музей "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны өдөр буюу хоёрдугаар сарын 13-нд хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ. Тодруулбал, өнөөдөр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх бол насанд хүрэгчид болон оюутнуудад 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилнэ.
Мөн өнөөдөр 11:40 цагт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээх юм байна.
ХХ зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг байсан уламжлалтай байжээ. Тухайн өдөр лам нар уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж Цагаан дара эх бурхныг бүтээснээр сая бурханч болдог учиртай аж.
Сэтгэгдэл
Зочин [103.9.90.130] 2019-02-13 04:54:28
хүүхэд олон нийтийн газраар үйлчлүүлэх хориотой байгаа ш дээ