НИТХ: С.Амарсайхан Хотын даргаар сонгогдлоо
- 2019-02-26 11:58:14
-
2019-02-26 11:58:14
НИТХ: С.Амарсайхан Хотын даргаар сонгогдлоо
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн олонхийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжлээ. Хотын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бол тэргүүлэгч С.Мөнхчулуун бие даагчийн хувиар заалнаас нэр дэвшиж өрсөлдсөн юм.
Нууц санал хураалтад НИТХ-ын 45 төлөөлөгч оролцсоноор 44 нь санал хүчинтэй нэг санал хүчингүй байсан аж. Санал хураалтад оролцсон 44 төлөөлөгчийн 25 нь НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжсэн бол 19 нь төлөөлөгч С.Мөнхчулууныг дэмжсэн байна. С.Амарсайханыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тав хоногийн дотор батламжлах хуультай.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар сонгогдсон С.Амарсайхан хэлэхдээ, “НИТХ холбогдох хууль тогтоомж, дэгийн дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хууль ёсны дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуудал уламжлагдана. Ерөнхий сайд өөрийн эрх үүргийн хүрээнд шийдвэрээ гаргах ёстой.
Улаанбаатарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг бид бүгд мэдэж байгаа. Ажлыг холоос хайх хэрэггүй. Хамгийн түрүүнд хөрс, агаарын бохирдлын асуудлаар иргэд оршин суугчдын аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бодлого төлөвлөлт, хөгжил дэвшилтэй холбоотой НИТХ-аас гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлэхээр ажиллах ёстой” гэлээ.
- 2019-02-26 10:02:05
-
2019-02-26 10:02:05
НИТХ: Тооллогын комиссын таван гишүүний нэрийг баталлаа
НИТХ-аар хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж АН-ын бүлэг нэг цаг, МАН-ын бүлэг мөн нэг цагийн завсарлага аваад байснаа сая үргэлжлүүлэн хуралдаж санал тоолох комиссын гишүүдийн нэрсийг баталлаа. Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Г.Одонтунгалаг, Д.Баярсайхан, Д.Амарбаясгалан, Г.Төмөрбаатар нар комисст орж ажиллахаар боллоо.
- 2019-02-26 08:31:14
-
2019-02-26 08:31:14
НИТХ: МАН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа
НИТХ-аар хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар НИТХ-ын АН-ын бүлэг завсарлага аваад эргэн орсон ч МАН-ын бүлэг мөн нэг цагийн завсарлага авлаа. Хотын даргыг сонгох санал хураалтыг тоолох комиссыг НИТХ-ын зарим төлөөлөгчид дэмжихгүй байгаатай холбоотойгоор ийн завсарлага авч байна гэж эх сурвалжууд хэлж байна. Учир нь, нэгдүгээр сарын 26-нд болсон Хотын даргыг сонгох сонгуулиар ажилласан тооллогын комиссыг хэвээр нь ажилуулъя гэсэн саналыг зарим төлөөлөгчид хэлж байгаа бол зарим нь дэмжихгүй байгаа. Тухайлбайл, НИТХ-ын АН-ын бүлгээс тооллогын комисст зөвхөн МАН-ын таван гишүүн байгаа нь шударга бус, АН-ын бүлгээс гишүүн байх ёстой гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй юм.
Нууц санал хураалтууд шударга бус явагдаж ирсэн. Сонгосон хүнийхээ нэрийг тооллогын комисст харуулдаг үйлдэл өмнө нь гарсан учраас тооллогын комисст хоёр намын төлөөллийг оруулах ёстой гэж зарим төлөөлөгч хэлж байлаа.
- 2019-02-26 06:55:09
-
2019-02-26 06:55:09
НИТХ: АН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа
Хотын даргыг сонгох НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Ардчилсан намын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа. Учир нь тооллогын комисс батлахаар МАН-ын бүлгийн дарга Р.Дагва санал оруулсан ч төлөөлөгчдийн зүгээс эсэргүүцэж, өмнөх тооллогын комиссыг хэвээр батлах ёстой гэсэн санал оруулсан юм. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авч, энэ асуудлыг хэлэлцээд хуралдаан үргэлжилж эхэлсэн ч дахин Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авав.
Завсарлагын асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "Бид тооллогын комисст орох саналтай байсан. Гэвч ардчилсан ёсыг гажуудуулсан санал хураалтыг явуулахын тулд МАН-ын нэг тал хүч түрээд байна. Тиймээс бид завсарлага авлаа. Бид олонхи биш. Тиймээс хяналт тавих үүрэгтэй. Түүнээс биш ямар нэгэн байдлаар тохиролцоонд орох гээгүй байна" гэв.Завсарлагын асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: Бид тооллогын комисст орох саналтай байсан. Гэвч ардчилсан ёсыг гажуудуулсан санал хураалтыг явуулахын тулд МАН-ын нэг тал хүч түрээд байна. Тиймээс бид завсарлага авлаа. Бид олонхи биш. Тиймээс хяналт тавих үүрэгтэй. Түүнээс биш ямар нэгэн байдлаар тохиролцоонд орох гээгүй байна" гэв.
- 2019-02-26 05:13:10
-
2019-02-26 05:13:10
НИТХ: С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг, МАН-ын бүлэг С.Амарсайхныг дэвшүүллээ
Э.БАТ-ҮҮЛ: ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААН ЯВ, ЦАВ ХУУЛИЙН ДАГУУ ЯВАХГҮЙ БОЛ ШИЙДВЭР НЬ ШҮҮХЭД ОЧНО ШҮҮ
НИТХ-аар хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна.НИТХ-ын ирц 100 хувь хүрсэн юм. Өнөөдрийн хуралдааныг НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан даргалж байна. Учир нь НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргад нэр дэвшиж буй учраас хурал даргалах боломжгүй хэрэв даргалвал ашиг сонирхлын зөрчилж үүснэ гэж хуралдаанаас үзэв.
Хуралдааны эхэнд НИТХ дахь Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл горимын санал гаргасан. Тодруулбал, Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шалтгаанаа ирж тайлбарлах ёстой . Ерөнхий сайд өөрийнхөө үзэмжээр Хотын даргыг сольсон. Гэтэл одоо С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар батламжлаагүй гэдгээ тайлбарлаагүй хариу албан бичгийг хүргүүлсэн. Хариунд нэг ч хуулийн заалт байгаагүй. Ерөнхий сайд дуртай үедээ Хотын даргыг солиод байж болохгүй. Ингэвэл нийслэлийн иргэдийн төлөөлж шийдвэр гаргадаг НИТХ хямдхан харагдана. Энэ бол буруу жишиг. Бид чадамжгүй болж байна. Өнөөдрийн хуралдаан яв, цав хуулийн дагуу очихгүй бол хуралдааны шийдвэр хуулийн байгууллагад очно шүү. Би санууллаа шүү гэсэн юм.
Түүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад олонхийг дэмжлэг авч чадсангүй. Хуралдаанд оролцогчдын 18 төлөөлөгч дэмжсэн бол 25 төлөөлөгч дэмжээгүй.
Улмаар хурал даргалагч НИТХ-ын хуралдааны төлөөлөгч Б.Батнасан “Ерөнхий сайд хуулийн хүрээнд саналаа хүргүүлсэн учраас энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд оролцох боломжгүй" гэсэн хариултыг өгсөн.
Ингээд төлөөлөгч С.Мөнхчулуун горимын санал гаргаж, "Өөрийнхөө нэрийг дэвшүүлж байна" гэсэн бол С.Амарсайханы нэрийг НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж буйг албан ёсоор мэдэгдсэн юм.
Мөн энэ үеэр Нийслэлийн иргэн Э.Бямбацэрэн өөрийн нэрийг Хотын даргад нэр дэвшүүлж буй хүсэлтээ хуралдаан даргалагч Б.Батнасанд өгсөн ч түүнийг хүсэлтийг хүлээж аваагүй.
Т.БАТЦОГТ: НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ДАРАМТАН ДОР СОНГОЛТ ХИЙХ НЬ
Энэ үеэр Нийслэлийн иргэдийн хурлын тѳлѳѳлѳгч Т.Батцогт "Ѳнѳѳдѳр МАН энэ сонгуулийг маш сайн бэлджээ. Тѳлѳѳлѳгч бүр хажуудаа хянагдах хүнтэй сууж байна. Хэнийг хэнд санал өгөхийг хянаж байна. Бүгдийнх нь суудлын байрлал өөрчлөгдсөн байна. Дарамтан дор санал хураалт явуулах гэж байна. Тиймээс саналыг илээр авна уу"гэсэн юм.
Мѳн тѳлѳѳлѳгч С.Мѳнхчулуун "Би хѳѳгдсѳн ч намынхаа нэр хүндийг бодож байна. Ингэж илээр авч, ардчилалгүй болгож болохгүй. Санал хураалтыг илээр авах ёстой. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхний хяналтан дор санал хураалтыг явуулъя" гэв.
- 2019-02-26 04:55:33
-
2019-02-26 04:55:33
С.Амарсайханыг эсэргүүцсэн “ТҮЦ” эрхлэгч холбооны эмэгтэйчүүдийг саатуулав
НИТХ дахь Ардчилсан нам хотын даргыг сонгох асуудлаар завсарлага авсан цаг дууссаны дараа “Монголын худалдаачдын холбооны төлөөллүүд хурлын танхимын гадна С.Амарсайхныг эсэргүүцэж жагслаа. Улмаар эсэргүүцлийн лоозон барин түүнтэй уулзахыг хүсч байгаагаа илэрхийлцгээж байв.
Тэдний зүгээс ямар нэгэн улс төрийн захиалга байхгүй гэжээ. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан бид нарыг хүлээж авч уузахдаа смарт картны түргэн үйлчилгээний цэгийг /ТҮЦ/ нэг ширхэгийг ч тавиулахгүй гэж эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдөр хотоор дүүрэн цагаан түц-үүд их болчихсон байгаа нь шударга бус. Иймд НИТХ-ын дарга байхдаа хэлсэн амандаа хүрээгүй С.Амарсайхан өнөөдөр хотын дарга болоод ард түмний төлөө ажил хийхгүй” хэмээн эсэргүүцсэн байна.
- 2019-02-26 04:11:29
-
2019-02-26 04:11:29
НИТХ: АН-ын бүлэг хотын даргын асуудлаар нэг цагийн ЗАВСАРЛАГА авлаа
Өнөөдөр 11.30 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох талаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хийхээр товлосон.
Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй.
Ээлжит бус VII хурлын эхэнд хэлэлцэх асуудал болох нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг баталсан юм. Хэлэлцэх асуудлыг танилцуулахын өмнө НИТХ дахь АН-ын бүлэг горимын санал гаргаж, нэг цагийн завсарлага авлаа.
Ингэснээр НИТХ-ын ээлжит бус хурал 12.30 цагт үргэлжлэхээр болов.
- 2019-02-26 03:03:35
-
2019-02-26 03:03:35
НИТХ дэхь намын бүлгүүд Хотын даргын асуудлаар хуралдаж байна
Хотын даргыг сонгох хуралдаан 11.30 цагт товлогдоод байна. Одоогоор НИТХ дэхь МАН, АН-ын бүлэг хуралдаж Хотын даргыг сонгох асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэж байна. Бүлгүүдийн хуралдааны дараа НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Хотын даргыг сонгох юм.
Сануулахад, Хотын даргын өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөх юм.
- 2019-02-25 23:57:25
-
2019-02-25 23:57:25
Хотын даргыг өнөөдөр тодруулна
Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит бусаар хуралдаж Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, тэргүүлэгч С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөнө.
НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр нэр дэвшүүлж буй бол С.Мөнхчулуун бие даагчийн хувиар заалнаас нэр дэвшиж өрсөлдөх юм.
Өмнө нь буюу 2019.01.16-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар С.Мөнхчулууныг төлөөлөгчдийн олонхийн саналаар Хотын даргад дэмжсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлаагүй. Тэрбээр “Хотын фракц”-иас нэр дэвшиж ялалт байгуулсан. Түүний энэхүү үйлдэлд МАН хариуцлага тооцож энэ сарын 16-ны өдөр /2019.02.16/ НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуйгийн хамтаар МАН-ын гишүүнчлэлээс хассан билээ.
Бид Хотын даргыг сонгох хуралдааны үйл явцыг шуурхай мэдээлэх болно. Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт шууд батламжлах хуулийн зохицуулалттай.
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.130] 2019-02-27 05:05:00
Celem ochij tuuliin burgasan dahi baishinguudiig selemdeesei
Ganbold [64.119.20.29] 2019-02-27 03:28:17
Amarsaihand bayr hurgie.nutgiin duu sain ajillaarai.nalaihiin ard tumen chamd itgej bga shuu.hudlaa bugs doloogch nar Batuul terguutnees holhon baij zorigtoihon tseverlegee hiigeerei.niisleliin hariya gazruudiin darga nar dandaa Enkhbold Sundui nariin gar huluud bga.tedniig solihguigeer ajil uragshilahgui shuu.
Зочин [202.72.245.122] 2019-02-27 03:11:19
Бид чинь яасан азгүй улс вэ.Ийм даргатай ч байх гэж дээ. Энэ заавал дарга болох естой юм байх даа..Ширэн нүүртэнгүүд олширч байна даа.Газрын наймаачин гээ биз дээ.
Зочин [66.181.160.43] 2019-02-27 03:28:22
Ёстой зөв хүнээ сонгож дээ одоо 60тэрбумийн хэлтсийн даргаас дээших бүх албан тушаалтныг халах хэрэгтэй ингэж байж л зөв голиролдоо орно
Зочин [66.181.186.73] 2019-02-27 03:08:46
Энэ казино Баттулгын хажууд байгаа хүн ямар хүйсийн күн бэ.Батүүлээ чи өөрөө НИТХыг хямдхан харагдуулж байна шүү күүкээ.Тэр Амарсайханыг эсэргүүцээд байгаа түцны хүүхэн цагдаа 2 ямар сёксий байрлалтай пооз аваа вэ.Ээ хөөркийз
иргэн [202.126.89.50] 2019-02-27 02:38:48
Ер нь үнэн монголд байна уу? худлаа шоу хийж өөрдөө гараад л .зөв эсэргүйцэж үнэн ярсан хүнийг нь барж хориод ха яагүй замвараагүйүйлдэл.иргэдийн төлөөлөгчид бас мАН -АН гээд хуваагдаадсл үзэлцээд .ман- дээрлэхүү зангаа олоны нүдэн дээр .гаргаад болохоо байхаар бхахан завсарлага гаргаж хувилдаад л баых юм.арай ч дээ.бүгдийг өөрчилөх цаг хугцаа ирээд баына монглдчуудаа.нэг нэг муулах яахав.Улсаа хөгжүүлэх эрүүл хүн хэрэгтэй.одоо баыгаа хүмүүсыг бүгд зайл
зочин [202.179.27.216] 2019-02-27 02:05:27
Батүүл тэргүүнтэй 19 хүн байгаа тэд нар бол манангийн хүмүүс тэдгээр нөхдүүдийг 2020 онд гудамжинд лааз өшиглүүлэх хэрэгтэй байх энэ Батүүлийг Зориг агсаны хэрэгт яллагдагчаар татагдаа байсан ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм бол одпоо ч ашиглалын хэргээр шүүх дээр байгаа гэсэн АН энэ хэрэгтнүүдээ намаасаа хөөх хэрэгтэй гэмт хэрэгтэн нөхдөө авч үлдээд шудрага гишүүдийг хөөгөөд байгааг юу гэж ойлгох вэ АН чин ард түмний эсрэг үзэлтэй нам болчхсон юмуу
Зочин [202.179.26.12] 2019-02-27 02:01:14
төлөөлөгчдөө хайрцаглаад чичирсээр байгаа л авлаа даа
зочин [202.179.27.216] 2019-02-27 02:00:30
төлбөртэй зогсоол хууль бусаар ажиллуулж байгаа албан газруудыг гайгүй сайн торгоод өгч ард түмний нуруун дээрээс жаахан ч гэсэн дарамт авч өгөөрэй бусад ажил ч тодорхой хугацаанд хийгдэх байх
Ажлаа хий [103.229.121.174] 2019-02-27 01:50:02
Ажлаа хий. Замын шороогоо цэвэрлэ машинаар соруул. Явган зорчигчдын замыг чөлөөл. Хашааг буулгаж эсвэл зайчилж алхах гишгэх газартай болго. Хогоо цэвэрлэ. Утаагаа бууруул. Замын тэмдэг тэмдэглэгээг хий. Халтайсан хир даг үнэртсэн автобуснуудаа цэгцэл цэвэрлэ цагтаа явдаг болго. Наад олон дарга дорго гэсэн юмнуудаа ажиллуул мөнгө цусалж гүзээ ургуулсан гаруудаа ажилд нь гарга гадуур явуул . Иргэдийн төлөө ажилладаг болго
pochin [64.119.18.98] 2019-02-27 01:43:58
Ингээд АН-ын авилгалын хэрэгтэн Отгонбаярын дүү хотын дарга болдог байжээ. Хүрэлсүх ч мэргэжлийн боксчин шиг ялалт байгуулж байна даа.
Одоо тэр Хурэлсухийнхээ нэрийг баасталгуй олигтойхон шиг ганц жил ажилаад огоорэйдээ. Хуучин дарга ч [66.181.187.75] 2019-02-27 01:32:47
Зочин
зочин [43.228.129.73] 2019-02-27 01:17:40
хурал болж асуудлаа шийдвэрлэсэн нь яамай даа. Ер нь эрхэм НИХТ та бүхэн үнэхээр ичмээр юм. Энэ хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс гэхэд тооллогын комиссоо томилох гэж 1 өдөр боллоо шүү дээ. Ичээч ичээч
Зочин [202.131.227.82] 2019-02-27 01:11:03
kkk neeree shorootoi buh gedeg shig onigootoi yumaa
Zochin [202.126.89.32] 2019-02-27 01:09:43
Za shine hotin dargaa ene utaa, tugjrel hoyoroo bas ene zambraagui gazar olgoj barilga barihig boliulah, mashini zogsool ihee bii bolgoh ajlig nen terguund hiimeer bn.
ТОСООР ГООЖ [202.179.26.26] 2019-02-27 01:06:01
ИНГЭН ИНГЭН ДАРГА БОЛОХ Ч ГЭЖ ДЭЭ. НЭР НҮҮРЭЭ БАРАН БАЙЖ ....
Зочин [150.129.142.198] 2019-02-27 00:17:48
шороотой бөх гэдэг дээ. Улаан цагаан түрэмгийлэл хийж байж албан тушаалыг хүчээр авлаа
Зочин [182.160.36.172] 2019-02-26 23:57:35
60 тэрбум ялагдсаар л. ми овогт тарвагадорж нар сандарсаар л . авилгач шүүгчид эхнээсээ амиа хорлосоор л. АН сөнөсөөр л. лалар батүүл зөнөсөөр л.
ЗОЧИН [64.119.23.137] 2019-02-26 21:37:37
АМАРСАЙХАН ЭДҮГЭЭ ХҮРТЭЛ ӨӨРИЙНХЭЭ, АХ ДҮҮ, НАМЫНХАА ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АШИГЛАН ӨӨРТӨӨ ҮЙЛЧИЛСЭН, АХУЙ АМЬДРАЛАА ЧИНЭЭНД НЬ ТУЛТАЛ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ,ТУУЛЫН БУРГАСЫГ ХЯДАЖ ИХ Ч НҮГЭЛ ХИЙЛЭЭ, ОДОО ЗОГС, БИ ЮУ ХИЙЧИХЭЭ ВЭ ГЭЖ НЭГ ЭРГЭЖ ХАР, НҮГЛЭЭ НАМИНЧЛАХЫН ТУЛД,НАМЫНХАА ИТГЭЛИЙГ ДААХЫН ТУЛД ОДОО УБ-ЧУУДЫН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ, ЯДАРЧ ЗҮДЭРЧ ТУЙЛДСАН ЯДУУ АРДЫНХАА ТӨЛӨӨ,УТАА ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХЫН ТӨЛӨӨ, НӨГӨӨ "Аз ЖАРГАЛТАЙ УБ"-ЧУУДЫН ТӨЛӨӨ БҮХ БОЛОЛЦООГОО ДАЙЧЛАН АЖИЛЛАХ МӨЧ ИРЛЭЭ ТАНЬД, ЯАЖ АЖИЛЛАХЫГ ЮУ ХИЙХИЙГ УБ-ЧУУД АНХААРАЛТАЙ ХАРАХ БОЛНО,БИ ШУНАЛД НЬ ХЯЗГААР ГЭЖ ҮГҮЙ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ БИШ, УБ-ЧУУДЫН ЭРХ АШГИЙГ НЭГД ТАВЬЖ НАМ,ӨӨРИЙНХИЙГЭЭ 2, 3-Т ТАВЖ АЖИЛЛАН ӨӨРИЙГЭЭ ХЭН БЭ ГЭДГИЙГ ОДОО ХАРУУЛ, ЭНЭ ИТГЭЛИЙГ ДААЖ АЖИЛЛАНА ГЭДЭГ ТАНААС ӨӨРӨӨС ЧИНЬ ХАМААРНА ШҮҮ.
Зочин [66.181.161.40] 2019-02-26 16:44:12
Хот маань сэлмээр дүүрч мэдэх байлаа шүү
ZOCHIN [43.242.243.132] 2019-02-26 16:34:48
МОНГОЛЧУУДИЙН ШҮТЭЖ ИРСЭН ЗАЙСАН ТОЛГОЙН ТАЛЫГ УХАЖ БАЙГААД ХУВИЙНХАА ОРД ХАРШЫГ БАРЬСАН , УЛААНБААТАРЧУУДЫН БОЛОН ТӨВ АЙМГИЙНХНИЙ УНДНЫ УСНЫ ЭХ УНДРАГА БОЛСОН ТУУЛ ГОЛ ДЭЭР МӨНЛ БАРИЛГАА БАРЬЖ ТУУЛ ГОЛРУУ БААС ШЭЭСЭЭ ӨДӨР ШӨНӨГҮЙ АСГАСААР ОЛОН ЖИЛИЙН НҮҮР ҮЗЭЖ БАЙНА. У.ХҮРЭЛСЭХ 20-ОНЫ СОНГУУЛИАР 60 БАЙТУГАЙ ТЭРБУМЫГ БОСГОХ НҮХЭЭ МАШ САЙН МАЛТЛАА ДАА АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ
Кккк [94.25.168.254] 2019-02-26 16:32:00
УВС КӨМҮН, ЖЕНКО КУД
hulan [66.181.182.114] 2019-02-26 16:10:52
naiziin nvvr hereg algaa dow sunduul , owgor towgor, dow tolgod
zochin [103.229.122.52] 2019-02-26 16:08:02
selem har tamhichin salga batuul 2 bayartai shorondoo ochij booj uheerei
Зочин [202.126.89.55] 2019-02-26 15:32:34
Жинхэнэ луйвар гэж үүнийг хэлнэ. МАН-ч явахаа байлаа. Гөлийсөн нүдэнд хүйтэн хараажаар хулгайч царайтай, Хүрэлсүхийн бууны нохой одоо дураа туйлж хотыг самраад хагартлаа баяжиж, хугацаанаасаа өмнө тамруугаа тонилоно доо
Зоч [66.181.160.15] 2019-02-26 15:20:50
Ноёны бөх давжээ. Үгүй энэ чинь нэгийн даваанд өвдөг шороодоогүй билүүү аан.
Зочин [103.229.121.228] 2019-02-26 15:07:31
Hurelsuhiin bag yllaa ymar baidgiig HARUULAARAI. BATUUL gej hugiin nuhur uye unguruusenee medeech
Зочин [77.119.128.209] 2019-02-26 15:05:10
Баяр хүргэё Баярлалаа
Зочин [59.153.112.191] 2019-02-26 14:28:16
Arai ch de.duu s.nergui n nalaihad tom hiidtei, ter n hitaduudaas sanhuujdeg. Aimar bayn lam baidag yum.ah duuseeree mongonii shunaltai, hitaduudtai niilj yavdag humuus ch oligtoi bish de. Huresuh pizda n medehgu l baiv gj de. Jinhene shaatsan pizda nar yumaa ardiin ner barisan kommunist aluurchdiin namiihan
Jak [83.137.6.190] 2019-02-26 14:17:32
Za odoo ch tom vvreg daalgavar ajil khuleej bgaa shvv dee songogchdiin itgeliig aldakhgui shudarga shuurkhai ajillakhiig khusen eruue!
Лалартаж бна монгол сөнсөн [103.229.120.70] 2019-02-26 14:04:54
ХАЧИН ЛАЛАР ШҮҮ
ЁСТОЙ НОВШИЙН ПИЗДА ШҮҮ [103.229.120.70] 2019-02-26 14:03:59
ЁСТОЙ ТААЛАГДАХГҮЙ БНА ЛАЛАР ПИЗДА ШДЭЭ !
Hur [103.229.122.239] 2019-02-26 13:59:12
Iim hulgaich Darga bolloo hot duusaa
Zochin [202.126.89.237] 2019-02-26 13:28:52
Bayar hurgej amjilt husie
Нийслэл [103.26.193.74] 2019-02-26 13:22:41
Монголыг цөлөмсөн тарвага мэлгэр 2-ыг дэмжигдэг хотын бохир луйварчин пракцын 19 шавхруу байгаа юм байна шүү!!! Монголчууд аа!!!!!!
kub [202.126.89.36] 2019-02-26 13:20:37
mongol bukh l gesen ug
БУЗАР БУЛАЙ МУНХАГ МУЛГУУ [202.9.43.73] 2019-02-26 13:19:56
ХОТЫН ФРАКЦИЙГ ЯЛСАНД БАЯР ХҮРГЭЕ , ОДОО ШУУД ХЯДААД ӨГ НААДУУЛАА АМАРААА
Зочин [202.9.43.209] 2019-02-26 13:18:54
Шанхайчид 4 р араандаа хийчлээ сунгэнуулээд бай
Зочин [150.129.141.95] 2019-02-26 13:02:50
Амаарсайхан ичээч ээнХүрэлсүх бүтэхгүй э
Зочин [202.126.88.32] 2019-02-26 13:02:06
Туул голыг бузарлаж байгаа нөхөр Хотын дарга болов оо. Хөөрхий
Зол [122.201.24.131] 2019-02-26 12:58:10
Энэ Амарсайхан ичнэ зовно гэж байхгүй сонин нөхөр байнаа Тэнэг юмдаа
Зочин [202.179.27.74] 2019-02-26 12:46:56
60 ТЭРБУМЫН СЭЛЭМ ТОГМИД
ц [202.9.42.22] 2019-02-26 12:44:26
өөрийгөө дэвшүүлээд л. хулгайлж луйвардах гээд л ичих нүүргүй байдаг байх.
zochin [103.212.119.144] 2019-02-26 12:43:11
itgel aldvaa mash ih itgej bga shu ard tumen
Зочин [202.9.45.26] 2019-02-26 13:15:19
эдэнд итгэж байгаа хүн бхгүй ээ.лааз өшиглөхөд бэлдээрэй үхэр мангуудаа.бушуухан шалавхан л зайлаг.
zochin [103.212.119.144] 2019-02-26 12:37:22
Mongol yllaa hurai hurai hurai
Зочин [202.9.43.58] 2019-02-26 12:31:32
Хүрэлсүхийн хүсэл биелэлээ. Одоо гар санаа нэгтэй ажиллаж Аз жаргалтай хотоо цэцэглүүлэхийг л харах үлдлээ дээ...
зочин [150.129.143.228] 2019-02-26 12:29:56
Нөхөр минь ажилаа олигтойхон хийж үзээрэй.
Зочин [43.242.243.161] 2019-02-26 12:22:12
за заа одоо айлтгүй Туулын бургасандаа байшин бариад байждээ
KOREA [66.181.177.166] 2019-02-26 12:19:41
HUCHEER BOLLOO DOO.ICHMEER UM.HURELSUH NOVSH ORCHIN TSAGIIN HELMEGDUULELT HIIJ EHELJ BNU.HOL YVAHGUI E UDAHGUI SONHUUL BLNO.UURIIHUN BUGSIIG UNSSEN HUNIIG HUCHER DARGA BOLGOJ BNDAA.LALRIIN HURELSIH