Улс төрийн бужигнааны сиймхийгээр “Ашигт малтмалын тухай хууль”-д ЯМАР өөрчлөлт оруулав

П.Урнаа / Улстөр

“Үүргээ биелүүлээгүй" намрын чуулганы үргэлжлэл “ЭЭЛЖИТ БУС" чуулган өчигдөр дуулиан шуугиантайгаар өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар хэд хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэн баталснаас Ерөнхийлөгчийн санаачилсан ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн удирдлагуудыг солих хууль болон С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэг олны анхаарлыг хамгийн ихээр татаж, өндрөө авсан явдал байв. Эдгээр дуулианы сиймхийгээр хэд хэдэн чухал хуулийн төслийг УИХ баталж амжив. Тухайлбал, чуулган эхлэхэд Татварын багц хуулийг шинэчлэн найруулах хуулийн төслийн хэд хэдэн заалт асуудал, шүүмжлэл дагуулж байсан ч тэгсхийгээд намжиж батлагдсан юм.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ЮУГ өөрчилж, ХЭРХЭН баталсныг бараг ХЭН Ч анзаараагүй гэхэд хилсдэхгүй.

Тодруулбал, 2019 гуравдугаар сарын 26-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 81.8 хувиар баталсан. Тус хуульд:

АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГАА БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧ, ХУВЬ ХҮН БҮРЭЭС РОЯАЛТИ ТАТВАР АВАХ

Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс алт олборлосны татвар авдаг байсан бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс рояалти татвар авах.

АЛТНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ӨМНӨ НЬ БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ 2.5 ХУВЬТАЙ ТЭНЦҮҮ БАЙСНЫГ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР 5.0 ХУВЬ БОЛГОХ

Мөн алтны нөөц ашигласны төлбөр өмнө нь борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байсныг хуулийн өөрчлөлтөөр 5.0 хувь болгон өөрчлөх гэсэн хоёр өөрчлөлтийг оруулжээ.

2014 оны нэгдүгээр сарын 1-нээс таван жилээр хэрэгжиж эхэлсэн Алтны роялти 2.5 хувь байх зохицуулалт 2019 оны нэгдүгээр сарын 01 хүртэл хүчинтэй байхаар хуульчлагдсан. Уг нь Засгийн газраас уг татварын хөнгөлөлтийг дахин таван жилээр сунгах санал гаргаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-д өргөн барьсан байдаг. Харамсалтай нь энэхүү хуулийн төсөл УИХ дээр гацсаар шинэ онтой золгож, гурав хоногийн өмнө батлагдсан нь энэ. Ингэхдээ алтны нөөц ашигласны төлбөр өмнө нь борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байсныг хуулийн өөрчлөлтөөр 5.0 хувь болгон ийнхүү өөрчлөв.

Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр улсын хил гаалиар хууль бусаар алт нэвтрүүлэх үйл ажиллагаа гарахаас эхлээд эдийн засаг олон сөрөг үр дагавартайг эдийн засагчид онцолдог.

Тухайлбал, 2014 оноос өмнө алтны нөөц ашигласны төлбөр 5.0 хувьтай байсан бол 2014 оны холбогдох хуулиар алтны рояалтын татвар 2.5 хувь болоход өнөөдрийг хүртэл олборлолт 5-22 тонн хүртэл өссөн үзүүлэл гарсан. Өөрөөр хэлбэл, энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2014 оноос хойш алтны салбарын орлого нэмэгдэж, Монголбанканд тушаах алтны хэмжээ жилээс жилд өсч иржээ.

Тухайлбал, 2010 онд Монголбанк ердөө хоёрхон тонн алт худалдаж авч байсан бол ашигт малтмалын нөөц ашигласны татвар 2.5 хувь болж буурснаар 2014 онд 12 тонн алт худалдан авч байв. Өнгөрсөн 2017 онд энэ тоо 20 тонн болж рекорд тогтоосон бол 2018 оны эхний 11 сарын байдлаар Монголбанканд тушаасан алтны хэмжээ 20 тонн давжээ. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 2.5 хувьтай байхад 2017, 2018 онд огцом өссөн алт тушаалтаар Монгол Улс 1.4 тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлснийг Монголбанкнаас онцолж байв. Монголбанк цаашид 2020 он гэхэд жилд 25 тонн алт худалдан авахаар төлөвлөсөн ч ийнхүү 5.0 хувь болгосон хуулийн зохицуулалт олон эрсдэл дагуулж эхэллээ.

Алтны рояалтиг 2.5 хувиас 5.0 хувь болгон өсгөснөөр гарах сөрөг үр дагавар:

Алтны татвар нэмэгдсэнээр сүүлийн таван жил өсөлттэй байсан алт тушаалт зогсонги байдалд орох магадлалтай. Түүнчлэн татвар өссөнөөр алтны арилжаа эргээд далд хэлбэрт шилжих магадлалтай. Улсын хил гаалиар хууль бусаар алт нэвтрүүлэх үйл ажиллагаа гарах магадлалтай. Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус, далд үйл ажиллагаа гарах магадлалтай.

Алт олборлогчид алтны 5.0 хувь ба үнийн өсөлтөөс хамаарсан 0-5% гээд 9-10% болж татварын ачаалал нэмэгдэнэ. Энэ нь алт тушаалт буурах хамгийн гол шалтгаан болно. Тодруулбал, татварын хэмжээ нэмэгдсэнээр Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ өнгөрсөн оныхоос 81% буураад буй.

Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3.2-т зааснаар бол Монголбанк түүнээс эрх олгосон банканд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь 5 хувьтай байна гэсэн хуулийн зохицуулалт бий. Энэ нь эрх зүйн маргаан дагуулах нөхцөл бүрдүүлж алтны зохицуулалт нь яаж явах вэ гэдэг нь эрх зүйн талаасаа төвөгтэй болоод байгаа гэсэн үг юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:48

zochin [202.126.89.50] 2019-03-31 22:50:21

тэгээд 68 хувь гэдэг чинь 5 тай тэнцэх үү. ААН алтаа тушаахгүй байгаа бол хаашаа яваад байгаа зүйл вэ хил гаалийнхаа хяналтыг сайжруулж хахууль аваад байгаа байцаагчдаа алт олвол мөнгө өгнө гээд амлавал хийнэ шдээ эзэнгүй айл шиг алтаа тушаахгүй бна татвара нэмж болохгүй гээд суугаад байдаг тэр алт чинь нэг тийшээ яваад л байгаа биздээ хаашаа гэдгийг мэдэх боломжгүй зүйл үү. малчин хүн ганц хил ноолуур аваад гарах гэж байвал барьж идэх шахдаг, гэтэл тэр ноолуурыг чинь ямаа дараа жил дахиад өгнө, харин дараа жил нь алт ургах уу.. улсад ямарч ашиггүй алт олборлож, байгалиа сүйтгүүлээд сонин юм яриад байхаа больж алтны лицензүүдээ цуцлаад алт ухсан хүний гарыг огтолно, шоронд хийнээ гм эн хуулиа гаргаж хэрэгжүүлээч

уншигч [64.119.19.64] 2019-03-29 12:10:25

Сонин юм шүү. Алтаа ухуулаад ашиг байхгүй байгаа юм бол ухуулж яадгийн. Тэр амиараа хамгаалаад байгаа тусгай зөвшөөрөл лицензийг нь хүчингүй болгоод л болоо. ухаагүй байсан нь хамаагүй дээр. Ядаж байгаль сүйдэхгүй. Ухуулмаар байгаа бол татвараа л бүрэн авчих. Авч чадахгүй байгаа нөхдийн орон сууц машиныг нь шалгачих. Магад хамаарал бүхий хүмүүсийг нь шалгачих.

Hh [203.91.115.46] 2019-03-28 09:20:34

Tiiml bga.tathinii turaald orogsodn tarhia ugaalgaj bh hoorond gedegde.

Зочин [66.181.160.88] 2019-03-28 07:33:04

Хил, гааль, хууль хяналтынхан ажлаа сайн хих хэрэгтэй гэсэн үг. Өмнөх онд тушаасан хэмжээний алтаа тушааж чадахгүй бол ААН, хувь хүний лиценз, зөвшөөрлийг хүчингүй болго.

Зочин [59.153.87.14] 2019-03-31 04:34:27

yag zob

Mangar mongol [64.119.18.240] 2019-03-28 05:03:17

Kkk iim sergelen... chono boroonoor gej.... zoihion baiguulsan jjjiguud urgeljilseer....

зочин [66.181.176.14] 2019-03-28 04:30:03

Хууль хяналтынхан ажилаа сайн хийхэд л болно.

Шодрого ёс [202.179.4.250] 2019-03-28 01:22:42

Энэ улсад чинь хил, гааль, тагнуул, МХГ гээд хяналт шалгалтын өчнөөн бүтцүүд байдаг биздээ, тэр шодрого гишүүн Аюурсайхан энэ тэрээ гэрт нь чагнаж байхаар хэдэн тонноор нь гадагш нь алдаад байгаа алтаа хянаж болдоггүй хэргүү, эсхүл хүсдэггүй юмуу

Зочин [112.72.11.114] 2019-03-29 00:07:12

ёстой чиг газрын баялагыг зѳв зүгээр үнэгүй шахам авчих гээд л үзээд бхын үхэх тѳрѳх 2 дунд бас нэг үнэн бий тэр нь татвар тѳлѳх гэдгийг мэдэх үү гадныхан шиг ухамсартайгаар татвараа тѳлѳѳд сурчих л даа яавал бултах вэ яажшуухан татвараа нуух вэ гэдгийг бопох хэрэгтэй хийх ёстой хяналтын байгууллага нь ажлах сайн л хийх хэрэгтэй дээ хүн бодгоны хүсэлд нийцүүлж хууль баталдаг болгох гээ юу

Зочин [103.212.117.25] 2019-03-28 00:44:14

Zuv l yum hiij baina.alt uhsan uhaagui mongol bayan baih bolomjtoi. Daanch heden hulgaichuud hergeer mongoliig deesh gargah sonirholgui baigaad bwina

зочин [202.126.88.49] 2019-03-28 00:11:56

жил бүр алт авлаа гэх юм яг хаана хадгалж бна аа .түүнийг л нэг үзэх юмсан 2018 онд 22 тн гэхээр их л том агуулах хэрэгтэй байха.

Зочин [150.129.143.16] 2019-03-28 00:11:48

Байгаль ус гол сүйтгэгчдээс 5 хувь байтугай 50 хувь авсан ч багадна. Оросууд байгаль сүйрч байгааг мэдрээд хувийн алт олборлолтыг ашиггүй болтол нь татвараа нэмсэн үе бий

Зочин [202.9.43.142] 2019-03-28 00:44:59

Урд нь 68% татвар авах гэж оролдоод хэдэн арван тоонноор нь хяналтгүй алдсан гашуун туршлага бна


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.