Зах, худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчид И-баримт өгөх боломж бүрдсэн гэв

Зах, худалдааны төвүүдэд И-баримт өгөх боломж бүрдсэн талаар Татварын ерөнхий газраас мэдээлсэн байна. Тодруулбал, зах, худалдааны төвдүүдэд худалдаа эрхэлж буй бизнес эрхлэгчид төлбөрийн баримтыг гар утсаараа олгох аж. Тиймээс иргэд төлбөрийн баримтаа авья гэдэг шаардлагыг тавих бүрэн эрхтэй болжээ. Хэрвээ төлбөрийн баримт өгөхгүй бол татварын албаны 1800-1288 дугаар утсанд холбогдож гомдлоо бүртгүүлэх шаардлагатай.
Мөн өөрт нь аль ойрхон татварын хэлтэс болон “Дүнжингарав”, “Мишээл”, “Оргил” төвд байрлах татварын албаныханд гомдлоо бүртгүүлэх боломжтой. Ингэснээр татварын алба тухайн бизнес эрхлэгч дээр очиж, төлбөрийн баримт нөхөж олгох, зөрчил гаргасан этгээдэд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг хийнэ гэдгийг Татварын албанаас мэдээлж буй юм.
Сэтгэгдэл
Иргэн [66.181.185.175] 2019-03-29 01:52:35
ӨӨ! ЭНЭ ХУДЛАА ШҮҮ. ЁСТОЙ ӨГДӨГГҮЙ ЮМ. ӨГНӨ ГЭЭД ГАР УТАСНЫ ДУГААР АВЧ ҮЛДДЭГ. ТЭГЭЭД ӨГДӨГГҮЙ. ХЭН ТЭГЭЭД ТАТВАРААР ГОМДОЛ ГАРГААД ЯВЖ БАЙХ БОЛЖ БАЙНА АА. ЭНЭ ЧИНЬ ХАРИН ИНЭЭД ХҮРГЭЧЛЭЭ. ??????????
Zocnin [103.57.93.195] 2019-03-28 07:07:24
Hetsuu de
зочин [59.153.112.223] 2019-03-28 07:03:55
захынхан яг и баримт өгч харагдаач зарим дэлгүүрүүд нь хүртэл өгч чадахгүй байхад
дорж [202.9.42.239] 2019-03-28 04:12:25
Энэ зѳв зүйтэй шийдвэр хүмүүс 14-30 хоногт хэрэглэх махаа ойролцоогоор 50-120000т авдаг ийм байхад баримт авах нь ёс зүйтэй асуудал шүү баримт ѳгѳхгүй хүмүүсийг нь тэр утасанд нь мэдээлэл ѳгч бай хүмүүс минь ээ!!!!!
зочин [122.201.26.168] 2019-03-28 04:11:42
Томоохон зах, худалдааны төвүүд и-баримт өгөхгүй л байна. Бас хямдарсан тул баримт олгохгүй гэдэг хариулт их боллоо. Татварынхан шалгахдаа энэ асуудлыг анхаармаар байха даа.