Хатгалгааны вакциныг улсын хэмжээнд хийнэ
Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/119 тоот тушаалын дагуу энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн 21 аймгийн хоёр сартай хүүхдийг товын дагуу 2 сартайд нь эхний тунгаар, дөрвөн сартайд нь 2 дах тунгаар, есөн сартайд нь 3 дах тунгаар буюу нийтдээ 3 удаагийн тунгаар дархлаажуулахаар боллоо. Судалгааны урьдчилсан дүнгээр пневмококкын 13 цэнт вакциныг нэвтрүүлснээр вакцин нэвтрүүлэхээс өмнөх үетэй харьцуулахад вакцин хамрагдсан насны хүүхдийн дунд нийт уушгины хатгалгаа 35 хувь, Рентгенээр батлагдсан уушгины хатгалгаа 40 хувь, Хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 28 хувь, маш хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 27 хувь, хүчилтөрөгчийн дуталт уушгины хатгалгаа 40 хувь хүртэл буурсан байна.
Сэтгэгдэл
зочин [124.44.20.30] 2019-04-02 15:15:07
энэ ямар нэгэн туршилт уу? эсвэл хэн нэгний бизнесийн шахаа юу? яагаад бүх хүүхдэд вакцин гэдэг энэ айхтар хортой гэмээр химийн нэгдлийг тушаал гаргаад л өндөр тунгаар шахаад байдаг вэ? вакцин хэрэглэх нь хэр баталгаатай зүйл вэ?