Р.Амаржаргал: Ардчилсан Монгол улсад хүнийг эрүүдэн шүүж буй нь дээд зэргийн шившиг

Т.Хулан / Улстөр

ОЛОН УЛСЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь тэргүүтэй хүмүүс 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Олон улсын Ардчилсан холбооны хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болсныг мэдэгдэж мэдээлэл хийлээ.

Энэ талаар Ерөнхий сайд асан Р.Амаржаргал "Монгол Улс эрх чөлөө, хүний эрхийг хүндэлдэг, парламентын засаглалтай улс байсаар ирсэн. Тиймээс олон улсын ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, парламентын засаглалтай улсуудыг нэгтгэсэн олон улсын хурлыг хийхээр болсноо зарлаж байна. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны цуглааныг хийж байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид ардчиллын олон ололтыг хүртсэн. Парламентын засаглалтай, сонгох, сонгогдох эрхтэй гэх мэт бидэнд олон ололт амжилт бий. Монгол улс бүс нутагтаа ардчилалыг амжилттай хөгжүүлж байгаа оронд тооцогддог. Бид улс төр, эдийн засгийн хувьсгалыг нэг зэрэг хэрэгжүүлж байгаа. Манай улс төрийн ардчилалыг маш сайн хийж гүйцэтгэсэн. Бид өнгөрсөн 30 жилээ дүгнэж, ирэх жилүүдэд бид юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлж, ирсэн.

1993 онд анх баруун төвийн ардчилсан улсуудын холбоонд нэгдсэн. Тиймээс энэ холбооны улс орнууд хуралд оролцоно. Хурлын үеэр хэд, хэдэн баримт бичгүүдийг гаргахаар төлөвлөсөн. Олон улсын Ардчилсан холбоонд нийт 80 гаруй улсын улстөрийн нам нэгдсэн байдаг. Арванхоёрдугаар сард болох хуралд ойролцоогоор 50-60 орны төлөөлөгчид оролцоно гэсэн тооцоолол байгаа” гэсэн юм.

Хурал зохион байгуулах хүртэл дотооддоо мөн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах аж. Тухайлбал, Ардчилалын түүхийг харуулсан боть номыг гаргах, гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэх, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдыг хамруулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаас эхлээд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

"ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ АРДЧИЛАЛЫН ҮР ШИМИЙГ ХҮРТМЭЭР БАЙНА"

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

- Монголын Ардчилалд аюул учирлаа гэх шүүмжлэл бий. Үнэхээр Монголын ардчилалд аюул учирсан юм уу?

- 1990 ээд оны үед бид юуг ардчилал гэж ойлгож байсан юм. Хүн санасан, бодсоноо чөлөөтэй хэлснийхээ төлөө шоронд явчихдаггүй, олон ургалч үзэл, олон намын тогтолцоогоо ардчилал гэж ойлгож байсан. Сонгуулиа шударга явуулдгийг ардчилал гэж ойлгож байсан. 30 жилийн дараа өнөөдөр ардчилалын тухай ярихдаа юуны талаар ярьж байгааг та бүхэн анхаараарай. Ардчилал бол ард түмний оролцоо. Ард түмний оролцоог хангадаг ямар, ямар механизм байж болох вэ. Энэ оролцоог хангадаг механизм нь ажиллаж чадаж байна уу гэх мэт асуудалд анхаарч байна. Энэ мэт бид хэлбэрээс илүү чанарт ,агуулгад анхаарч ажилладаг болсон байна. Ардчилалыг хангадаг нэг чухал механизм нь төрийн механизм юм. Төрийн механизм нь ажиллаж байгаа эсэхэд бид хяналт тавьж байна. Дөрөв дэх засаглал болох хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болж, бүтэхгүй зүйл дээр гэр тусгаж түүнийгээ нийтээрээ шүүн хэлэлцэж байна. Энэ мэт ололттой зүйл бий. Ардчилал бол сонгууль. Гэхдээ зүгээр нэг сонгууль биш. Сонгууль нь агуулгатай, утга төгөлдөр, ард түмний нийт эрх ашгийг бүрдүүлж чаддаг, төлөөлийг бүрдүүлж чадаж байгаа эсэхээр хэлэлцэж ярилцдаг боллоо. Гэтэл өнөөдөр бид сонгуулиа хэр зэрэг шударга явуулж чадаж байгаа билээ. Сонгуульд мөнгө, эрх мэдлийн нөлөө хэр байгааг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн үр дүнд бүрдэж буй төлөөллөө харцгаая. Монголын нийт сонгогчдын 40 гаруй хувийнх нь саналыг авсан улс төрийн хүчин УИХ-д хэдэн суудалтай байна. Бид ардчилалд аюул заналхийлэл учраад буй талаар ярихдаа агуулгыг нь ярих хэрэгтэй. Ард түмний оролцоог хангасан механизм ажиллаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийвэл үнэхээр чамлалттай байгаа. Энэ талаар Олон улсын ардчилсан холбооны хурал дээр ярина. Бусад улсуудын туршлага, алдаа, оноог ярилцана. Ардчилалд зохих хэмжээний аюул учирсан. Үүнийг урьдчилан харах гарах арга замыг хайх нь илүү чухал болоод байна.

-С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн нь олон нийтэд ил боллоо. Энэ нь ардчилалын үнэт зүйл алдагдаж буй жишээ. Үүнд та ямар байр, суурьтай байгаа вэ?

- Талийгаачийн хэрэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Ардчилсан Монгол улсад хүнийг эрүүдэн шүүж байгаа нь дээд зэргийн шившиг. Үүнийг хүлээн зөвшөөрөхийн төлөө 30 жил явсан байж болохгүй. Ардчилсан нам үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй. Эрүүдэн шүүх ажиллагаа хэзээ ч байж болохгүй. Үүний цаадах эзнийг хайх хэрэгтэй. Монголд аливаа буруутны эзэн нь олдоггүй. Гавъяа шагнал авах болохоор гүйгээд ирдэг. Буруу хэрэг хийхээрээ эзэнгүй болчихдог. ШШГЕГ нэг яаманд харъяалагддаг. Тэр яам нь сайдтай байсан байлгүй дээ. Өөрийнх нь хариуцаж буй салбарт юу болж байгааг мэдэхгүй байгаа албан тушаалтнаар яах юм. Мэдэж байгаад арга хэмжээ аваагүй бол тэр сайдаар яах юм. Энэ мэтчилэн маш гүнзгий ухаж цаад эзнийг нь олж хариуцлага хүлээлгэх ёстой. Ялангуяа энэ салбарыг гардан хариуцаж байсан хүнд хариуцлага хүлээлгэх ёстой.

- Дотоод ардчилалгүй Ардчилсан нам бусад улс орондоо үлгэр болж чадах уу?

- Манай намд дотоод ардчилал муу байгаа юу гэвэл муу байгаа. Үүнийг нуугаад байх юм байхгүй. Дотоод ардчилалгүй нам бусад улс орны намд ардчиллын тухай ярих нь зөв үү буруу юу гэвэл зөв гэж бодож байна. Яагаад гэвэл ингэж болдоггүй юм байна гэдгийг мэд мэдээд аваг. Дотоод ардчилал гэж хэзээ хаана ямар төвшинд байх вэ гэдгийг бид мэдээд авчих ёстой юм шиг байгаа юм. 2012-2016 он хүртэл ҮЗХ, Их хурал хуралдаж чадахгүй байсан. Ротаци хийгдэхгүй байсан. Үүнээс үүдэн нэг, хоёр хүний түвшинд асуудал шийдэгдэж байсан үе бий. Түнтэй харьцуулбал нам шинэ удирдлагатай болсноор ҮБХ, Их хурал хуралддаг болсон. Ротацийг байнга хийж байна. Бодлогын зөвлөл нь долоо хоног бүр хуралдаж байна. Бүсчилсэн арга хэмжээнүүд бүгд хийгдэж байна. Гэхдээ энэ бидний хүсэн хүлээсэн дээд цэг биш. Үүнээс илүү гүнзгийрүүлэх зүйлүүд бий.

-Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаарх сөрөг мэдээлэл их гарч байна. Та олон жил хамтарч ажилласан хүний хувьд энэ хүнийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Хүнийг сайн мууг нь яриад байх хэцүү л дээ. Учир нь хүнээ сайн мэдэх ёстой. Би намынхаа удирдлагуудыг аваад үзэхээр надад дотно явсан хүн хэн байдаг вэ бүү мэд. Дотно яваагүй болохоор хүн талаасаа ямар хүн бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Харин хариуцаж байгаа ажил албан тушаалынхаа хүрээнд аваад үзэхээр Монгол Улсын таван Ерөнхийлөгч Монгол Улсын эсрэг гэж огт боддоггүй. Чадлынхаа хэрээр өөрсдийн тархины хэмжээгээр Монгол Улсын эрх ашиг гэ:ж юу байдаг гэж тэрийгээ хийгээд явж байсан хүмүүс. Тэр ажлаа хийж байх явцдаа алдаж оносон зүйлүүд байдаг байх. Ялангуяа ажлын арга барилтай холбоотой нэлээд зүйл гарч ирдэг.

-Хууль хяналтын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх хуулийг УИХ баталлаа. Энэ хууль ардчиллаасаа ухарсан гэж зарим хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Та эдгээр хуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д сууж байгаа хүмүүс аль болох сайхан болгоё гэж чармайгаад байна гэж ойлгоод байгаа. Санаа нь зөв байх. Харин хэрэгжүүлж байгаа арга, механизм нь хэр оновчтой вэ гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. Тохиолдол болгонд зориулсан хууль гаргаад яваад байх нь тийм өгөөжтэй биш. Нэгэнт үүд хаалгыг нь нээгээд өгчихөөр цаашдаа энэ хаалгаар ямар ч юм орж ирэх юм билээ. Тэгэхээр хуулиар аливаа юмны үүд хаалгыг нээдэг зүйлээ маш сайн бодох хэрэгтэй. Ялангуяа урт хугацааны үр дагавраа харах хэрэгтэй. 50 жилийн дараа ямар үр дүнд хүргэх вэ гэдэг, түүний үнэ цэнэ юу вэ гэдгээ олж харах чадвар байхгүй. Энэ төр барих урлаг, ухаан гэдэг чинь энэ шүү дээ. Өнөө маргаашаа биш том зургаа харж байж шийдвэр гаргадаг ухаан давамгаалайсай.


Сэтгэгдэл

Boldoo [122.201.23.162] 2019-04-05 05:46:57

Ard hlaliin dalbaan dor ,ard tumnii hool oos hamgiin tom shanagaar hutgaj avsan humuus bol ....Ardchlalaar ovogloson ta heden hulgaich shuu dee !! Shudarga 1 niigee alj bgaad l toglo garaa bizdee !! Hutsaj baij Elbegteigee tsug deelee numruurei !!

zochin [66.181.166.15] 2019-04-03 07:33:57

naaduul chin bugd hen negend urtei bolood urdaa baridag modond yavj bna shibshig

Зочин [103.111.68.3] 2019-04-03 04:09:55

АМАРЖАРГАЛЫГ ОВОО ГЭЖ БОДСОН АНДУУРСАН БАЙНА. МАНАН-гийн ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЖЭЭ НОВШ

иргэн [203.217.139.225] 2019-04-03 02:37:29

монголд ардчилал байх нь байгаа, гэхдээ буруугаар ашигладаг хүмүүст харин хариуцлага тооцдог тийм л тогтолцоог бий болгох хэрэгтэй

Зочин [95.211.210.232] 2019-04-02 14:56:05

ардчиллыг сайхан хүчиндэж идэж байна аа энэ муу элбэгдорж одоо ам ажил нь зөрсөн хулгайч чинь.

Зочин [202.9.43.38] 2019-04-02 23:43:02

АВСАНД ОРСОН АН-Г ДЭЛХИЙД СУРТЧЛАХ ЮМ ГЭНЭ....ӨШӨӨ ЭНЭ ЭРГҮҮД ХИЙХ ЮМ АЛГА УУ.....МОНГОЛП АРДЧИЛАЛ БАЙГААГҮЙ..ИЙМ АРДЧИЛАЛ ХЭРЭГГҮЙ....21-Р ЗУУН ГАРААД БАЙХАД ДУНДАД ЗУУНИЙ АРГААР ТАМЛАДАГ ИЙМ ШҮҮХТЭЙ ОРОН АФРИКИЙН ШИРЭНГЭН ОЙД Ч БХГҮЙ ШҮҮ....

иргэн [112.72.11.67] 2019-04-02 12:56:20

чи ЕС байхдаа юу хийж байсан дүнхүү вэ. ууланд адуу үргэхэд талд илжиг тожигноно гэдэг шиг Ер ЕС УИХ дарга Хуулийн сайд нар дорвитой ажил хийхээр одоо гэнэт сэрэв үү, инээдтэй хэрэг шүү

Зочин [103.26.195.197] 2019-04-02 10:09:17

энэ ёрөнхий сайд байхдаа хүйтэн дайн дууссан нөхөдөө батлан хамгаалах яамаа татан буулгий гэж яриад байлуу хоёр хөрш байхад манайх цэрэг зэвсэгээр яахав гэж пааналдаад байлуу энэ үүний үгээр орсон бол яах байсан бол доо

Hulhi. [64.119.22.59] 2019-04-02 09:55:54

Duugaa hyniiD*** noiton gej ene hyniig helne. 1 n' nuguudhuu zerlegeer hunuun ALNA gedeg ardchlal geh baih:TANAI namiinhan. Alchhaad gemgyui jiriin ergediig hilsdyylen ERYYDEN tamlah mun tanai ardchlaliinhan.Eh orno oo gadna-dotoodgyui tsumluj-syuiryylj bui mun l TANAI ardchlaliinh. Ard irged,bid nariig elgeer mulhyylj bui mun TANAI ardchlaliinh. IIM novshiin "ardchlal" bidend HYREGGYUI !

Ренчин [103.194.176.117] 2019-04-02 09:23:07

Жаахан бөөрөнхий ярилцлага болжээ. Монголд Ардчиллыг анх ярьсан шигээ биш эсрэгээр нь хийсэн хүмүүсийг хамгаалах хэрэггүй ер нь бол бид олон жил тарвага аятай хошгирлоо одоо болсоон ардчилагч нь байна уу дарангуйлагч нь байна уу гагцхүү бидэнд гэрэлтэй ирээдүйдээ итгэлтэй тийм замаар дагуулах хүмүүс нь хэрэгтэй байна. аа. Юу ч ярьдаг юу ч хийж болдог байх нь ардчилал юм бол тийм ардчилал хэрэг алга зайл цаашаа

ДЕБИЛ [124.158.90.47] 2019-04-02 08:29:42

АРДЧИЛАЛ АА ? АНАРХИ БОЛСОН Ш ДЭЭ.

ОУ-ын хурал бидэнд ямарч хэрэггүй. [202.131.228.118] 2019-04-02 07:46:37

Монгол бол Сибирийн төв хэсэгт байдаг улс ба дэлхийн нийтрүү гарц багатай улсын хувьд "хөлөөрөө толгой, толгойгоороо бөгс" хийнэ үү Орос, Хятадад хамаагүй байдаг юм. Азийнхаа цээжинд солиорч байг, ямар дэлхийд нөлөөлөх биш гэж тэд боддог. Дэлхийн ардчилалд ч гэсэн монголчууд бараг нөлөөгүйдээ. Олон улсын хурал хийлээ гэхэд бид зардалд нь зүгээр түйртнэ. Ийм учраас хоосон сүржигнэхгүй байя л даа.

Зочин [66.181.182.203] 2019-04-02 06:32:15

МОНГОЛД АРДЧЛАЛ ГЭЖ ЮМ ОГТ БАЙХГҮЙ .АРДЧЛАЛЫГ БОДИТ УТГААР НЬ БАЙЛГАХ ГЭЖ ТЭМЦСЭН ЗОРИГИЙГ АЛСАН ХЭДЭН УРВАГЧ ТИЙМ НЭР ХАЯГИЙН ХАЛХАВЧ ДОР АРД ОЛНЫ ТАРХИЙГ УГААЖ,ГАДНЫН ДАЙСНУУДТАЙ СҮЛБЭЛДЭН УЛС ОРНЫГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛ,ӨР ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД ОРУУЛЛАА,ТЭДГЭЭР ХУВАЛЗНУУДЫН НЭГ НУУЦ НОЁНТОН НЬ ЭНЭ АМАРЖАРГАЛ ГЭГЧ ЭРДЭНЭТ БОЛОН ОЮУТОЛГОЙН ЛУЙВАРЫН ХАМСААТАН ГЭДЭГЭЭ БАТЛАН ЯРЬЛАА

Зочин [202.9.43.38] 2019-04-02 23:45:32

ЗӨВ БИЧИЖ...ДЭМЖИЖ БНА...

Зочин [91.79.216.193] 2019-04-02 06:26:15

Баасных нь Ардчилал вэ,Сайхан хегжиж байсан Монгол Улсыг ардчилал нэрээр бутээн байгуулсан олон сайхан уйлдвэрийг устгаж,нийтийн емч херенгийг нь хувьчлал гэгчээр хулгайлж,луйвардсан гэдгийг хэзээ ч мартаж болохгуй,Энэ муусайнуудад ардчилал гэх юи угаасаа байгаа ч угуй,цаашид ч байхгуй,Одоо АН гэгч нь байхгуй болсоон,

зочин [107.167.107.247] 2019-04-02 06:18:30

амаржаргал эрдэнэтиин 49 өмөөрч дэвэргэсэн өрөө хулгайч хүн

З [66.181.182.203] 2019-04-02 06:15:36

АМАРЖАРГАЛ ГЭДЭГ ЧИНЬ ЖҮЖИГЧИН ХОГИЙН ШААР БАЙСАН ЮМ БАЙНА ШҮҮДЭЭ

Зочин [66.181.161.72] 2019-04-02 08:31:15

Яг үнэн хог шаар бас нэг өрөөсөн дугуй байж.

Зочин [103.229.121.41] 2019-04-02 06:14:39

Зиаа!! Нэг л их ном онол ярьсан амьтад 30 жил биднийг эргvvтvvллээ!! Одоо болноо!! АН-н эрхтэн дархтанууд хол очиж хуц!!

Зочин [91.141.3.171] 2019-04-02 06:11:25

Ардчилал гарч ирснээр эмх замбараагүй байдал хүчээ авсан худлаа ярих хулгай хийх хүн алах муухай бүгдийг монголд авчирсан шүү дээ Монголчууд тэнэг биш шүү дээ

Зочин [103.229.122.90] 2019-04-02 05:50:20

Сданууд мөнгөө өөрсдөө гаргаарай та нар

зочин [202.9.45.113] 2019-04-02 05:46:24

нөгөө солиот элбэгдорж бараг л ардчиллыг бусад орнуудад заах шахуу донгосч байж шившгээ тарьж байсан. ичиж үхээсэй билээ

Зочин [203.91.114.244] 2019-04-02 05:44:39

Ардчилсан намын үед эрүүдэж байсан байна лээ шүү дээ? Бичлэг өнөөдрийн биш. Амаржаргал попрох өвчин тусаа юу? Шударга гэсэн үг байсхийгээд яриад байх юм, шударга бус Эрдэнийн хамсаатан атлаа. Эрдэнэ чинь ямар хүн билээ? Ардчилсан намын залуучууд нь яаж тэсээд байж байдаг юм? Ийм улсыг топ менежер болгочихоод, ичдэггүй юм уу?

Зочин [202.179.27.16] 2019-04-02 05:42:34

a

Зочин [202.55.191.205] 2019-04-02 05:04:20

Олон улсын ардчилсан холбооны хурлыг хийж ЯСАА хийдий. Хүзүүгүй дээрэмчин АСЕМ хийгээд юу ч нэмэгдээгүй харин ч ядуурч бахад.........................

Зочин [202.9.43.38] 2019-04-02 23:50:08

ҮНЭНИЙГ БИЧИЖ...ЭНЭ АМАРЖАРГАЛ...ПҮРЭВДОРЖ...ТЭМҮҮЖИН 3 ЭЛБЭГЭЭГИЙН БӨГСИЙГ ҮНЭН ДОЛООХ ЮМАА...УУЛ НЬ 3 САЯ МОНГОЛЧУУД НААД ХҮЗҮҮГҮЙ ХҮНИЙГ АЛЬ ХЭДИЙН ИЧНЭЭ ЦААЦАЛСАН

Зочин [202.9.43.136] 2019-04-02 05:03:10

үнэн үнэн ... энийг мэдэхгүй яваад байдаг улстөрчид гэдэг бол бас л дээд зэргийн шившиг ...

зочин монгол [202.179.27.152] 2019-04-02 05:01:15

эхм оронг минь бузар угаадас болгосон нам бол Ардчилсан нам энэ нөхдүүд Зоригийг өөрсдөө алаад маргаашнаас нь ардчилал устсан одоо маш муухай АНАРХИЗМ болж хувирсан.тэр дундаас хамгийн өөдгүй хүн бол Амаржаргал юм энэ хүн ард түмний төлөө нэг ч үг дуугардаггүй тэмцдэггүй,намынхаа манангийн дэмжигч гишүүн одоо манан устаад ирэхээр нэг их мэддэг царайлдаг хулгайч байгаа юм худал царайлагч минь

Зочин [202.55.191.205] 2019-04-02 05:00:54

Ринчиннямын Амаржаргалыг уг би хувьдаа сайн, зөв зүйлийн төлөө тууштай тэмцэгч гэж бодож явдаг байлаа. Гэсэн нэг өдөр Эрдэнэтийн 49 хувийг Сахал Эрдэнэбилэг авсан нь болохгүй юм байхгүй гэсэн утгатай юм телевизээр яриж байхыг нь хараад ОЙ ГУТАЖ сэтгэлээр уналаа. Ер нь энэ хүнд хувийн хүн чанар, зориг зүрх байдаггүй юм шиг байна лээ учир нь сүүлийн үед дандаа намын дарга С.Эндэнэ мэтийн хүмүүсийн талд нэгдэн тэгээрийн эрх ашгийн төлөө сэдэлтэй юм яриж байна. ХАРИН өнөөдөр яаж нэг юм ЭРҮҮДЭН ШҮҮЛТ гэж үг дуугараад сууж байна. С.Эрдэнэ хэлэхдээ ЭРҮҮ ШҮҮЛТ байсаар ирсэн цаашаид ч БАЙСААР БАЙХ БОЛНО гэх утгатай юм ярисан. ТЭГЭЭД ОДОО ЭНЭ ХОЁР НЭГ ОРОНД УНТАЖ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА....тавьж чадахгүй байх аа Амаржаргал

Зочин [64.119.21.152] 2019-04-02 04:45:24

МАН-ын ямарч гишүүн Ардчилсан монгол улс гэдэг үгийг амнаасаа унагасан хүн хэн ч байхгүй. Ардчилсан оронд яргалал эрүүдэн шүүлт хориглодог бол МАН-ын эрх барьж байхдаа тэр тусмаа Нямдорж ХЗДХ-ийн яамны сайд байгаа гол үзүүлэлт юм.

Дэмбэрэл [122.201.22.15] 2019-04-02 04:21:30

Монголын ардчилал гэдэг аллага, авилгал, дээрэм, луйвар, улсаа цөлөмсөн хуйвалдаан байдгийн байна гэдгийг монголчууд яс махандаа шингэтэл ойлголоо.

иргэн [64.119.18.165] 2019-04-02 04:20:38

Хэрэггүй дээ. Хурал зохион байгуулж байхаар нэг мод тарь, эсвэл хөдөөний айлд очоод нэг ямаа самнаад өг. Тэр нь амьдралд дээр. Аягүй бол хурал гээд баахан зам хаана. Хүмүүсийн алтан сайхан цагаас хумсална.

зочин [103.229.123.212] 2019-04-02 04:18:42

танай нам санхүүжүүлэх үү,хэдийг зарлагадах вэ?

Зочин [66.181.160.78] 2019-04-02 04:13:07

Uhsenii chine ardchilal.Hereggui hural hiihe boli

цэцэг [103.212.119.91] 2019-04-02 04:09:39

монголын ардчилал хулгай, дээрэм, хүчирхийлэл ,авилага ,хар тамхи гээд бузар булай юм их байдаг бол бусад улсын ардчилал ямар байдаг юм бол оо ?

Зочин [202.9.42.25] 2019-04-02 04:07:15

zailaa


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.