ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь семинарыг зохион байгуулж байна

Б.Гэрэлмаа / Улстөр

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Парис хотноо төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ-OECD), Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамтай хамтран энэ оны 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.

Энэхүү хоёр өдрийн семинараар Монгол Улс дахь ЖДҮ-ийн эрх зүйн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, компаниуд олон улсын зах зээлд нэвтрэх боломжийн талаар санал солилцож, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах асуудлыг хэлэлцэх ба ЭЗХАХБ болон Польш Улсын төрийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж, хөгжингүй орнуудын сайн туршлагаас хуваалцах юм.

Семинарыг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нээж үг хэлэн, “жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогоо сайжруулах, цаашид олон улсын шилдэг амжилттай туршлагад үндэслэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ийн ач холбогдлыг онцолж тэмдэглэв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас “Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн ба төслийн тайланд манай улсын ЖДҮ-үүдэд үзүүлэх зээлийн хүртээмжийг хялбаршуулснаар дотоод болон гадаад зах зээлээ өргөжүүлэх, хөрөнгө оруултыг нэмэгдүүлэх боломж олгож, улмаар эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн.

ЖДҮ-үүдэд үзүүлэх зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас үзүүлж буй үйлчилгээний тоо, төрлийг нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн зээлийн барьцааны шаардлагыг хялбаршуулах, зээл авахад захиргааны үйл явцыг боловсронгуй болгох шаардлагатай зэрэг тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн болно.

Энэхүү арга хэмжээг 4 дүгээр сарын 5-ны өдөр Дархан хотноо мөн зохион байгуулж, орон нутаг дахь засаг захиргааны байгууллага болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулах юм.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2019-04-03 05:00:42

Гадаадаас тоног төхөөрөмж авах гээд мөнгө хүрэхгүй тул үйлдвэрийн байраа барьсан боловч үйлдвэрлэлээ эхэлж чадахгүй байна. Тоног төхөөрөмж лизенгээр гадаадаас авах боломж олгож туслаач.

Зочин [202.55.191.194] 2019-04-03 04:58:24

ЖДҮС-аас зээл аваад зориулалтын дагуу ашиглаж байгаа, бүтээгдхүүн нь борлогдохгүй байгаагаас зээлээ төлж чадахгүй байгаа цөөн хэдэн компаний зээлийн 50 хувийг цуцлах шийдвэр гаргаж туслаач.

ТЭНГЭТЭЭД БАЙ [202.179.24.222] 2019-04-03 02:32:50

ЭХЛЭЭД ИДЭЖ УУГААД ЦУСАЛСАН МӨНГӨ ХӨРӨНГӨӨ ОЛЖ ШИЙД ДАРАА НЬ НААДАХЫГ ЧИНЬ ЯРИНА . ТА НАР Ч ЯРИДЫМ БИШ . ОЙЛГОВ УУ

Зочин [202.179.31.70] 2019-04-03 00:51:12

лууварчдад алтан боломж олдож байгаа байхдаа инээд хүрээд шөнө унтаж чадахаабож байгаа шүү би чамд мөнгөолж өгье чи надад хэдийг өгөх вэ миний утас 99,,,,,,,,,, гээд надаас өөр хүн авбал шууд салгачих гээд зздлээд авгайдаа загнуул байгаа байх даа

Зочин [59.153.115.204] 2019-04-02 23:50:44

Эхлээд тэгшитгэлээ зохиодог юм. Дараа нь тэгитгэлийг боддог юм. Гарсан шийдээ сайн харж байгаад бодлогоо гаргадаг юм. Дээрх 2 дамжлага байхгүйгээр бодлого ярьдаг Монгол шүү дээ. Хэ хэ хог шиг.

зочин [59.153.112.169] 2019-04-02 11:10:41

идэж уугаад дуусчихсан гэж бодсон бас шавхруу үлдсэн юм байхдаа

ta nar zugeer naad sangiin munguu... [45.117.35.60] 2019-04-02 10:52:10

JDU sangiin munguu SHARK TANK nevtruulegt daatgachihaa .ter ni deer . 1 gishuun 1 terbum avj baihad. 3gishuun avsan munguur 23 garaani biznes amjilttai demjsen bna shdee

Hm [66.181.161.117] 2019-04-02 10:50:58

Bodlogsood yu bsiin ter zeelee zoriltot humuustee ugchih. 76 hulgaichiig hol bailga


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.