АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК: Монголын эдийн засаг 2019 онд өсөж, 2020 онд ялимгүй буух төлөвтэй байна
Өнөөдөр /2019.04.03/ Азийн Хөгжлийн банкнаас Монгол улсын энэ оны болон ирэх оны эдийн засгийн төлвийг танилцууллаа. Тус танилцуулгыг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фэрнандэз Лоомн, АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч, ахлах эдийн засагч Деклан Магы нар хийсэн юм. Төлөвт дурдсанаар
Монгол улсын эдийн засгийн өсөлт:
2019 онд 6.7 хувь
2020 онд 6.3 хувь болж ялимгүй буурах төлөвтэй.
Инфляцийн түвшин:
2019 онд 8.5 хувь
2020 онд 7.5 хувь болох төлөвтэй.
Урсгал дансны алдагдал:
2019 онд -9.6 хувь
2020 онд -13.0 хувь байх төлөвтэй.
Үүнээс үзэхэд 2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. 2020 онд эдийн засаг хөрөнгө оруулалтаас шалтгаалан ялимгүй буурах төлөвтэй байгаа тул энэ оны өсөлтөөс хуримтлал бий болгон ирэх онд төлөх өрөндөө төлөвлөх хэрэгтэй гэлээ.
Монгол улсын 2018 оны эдийн засгийн өсөлтөд дотоодын боловсруулах үйлдвэр, бусад үйлчилгээний данс, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эерэгээр нөлөөлж байсан бол Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардал, хөдөө аж ахуй, уул уурхайн салбар голчилсон цэвэр экспорт, барилгын салбарын үйл ажиллагаа зэрэгт сэргэлт үргэлжилнэ гэж суурин төлөөлөгчид мэдээллээ.
Харин 2019 онд улсын эдийн засгийн өсөлтөд Засгийн газрын хөрөнгө оруулалтын нэмэгдэж буй зардал, үйлчилгээ, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, барилгын салбарын үйл ажиллагаа болон өмнөх оны адил өсөн нэмэгдэж буй цэвэр экспорт эерэгээр нөлөөлж байна гэсэн урьдчилсан тооцоо байна. Гэхдээ энэ онд Монгол улсын эдийн засагт учирч болох эрсдэл нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралаас хамаарсан түүхий эдийн үнийн савлагаа, банкны салбар дахь өндөр эрсдэл бүхий эмзэг систем зэрэг тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.225] 2019-04-03 15:37:52
Цдодродрл