Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан ойн түймрийг цурманд оруулжээ

М.Амаржаргал / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэх газарт гарсан түймрийг өчигдөр цурманд оруулжээ. ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 30 алба хаагчийг түймрийн голомтод нисдэг тэргээр энэ сарын 2-ны өдөр хүргэжээ. Түймрийн голомтод Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин, Цагаан-Үүр сумын Засаг дарга нийт 45 алба хаагч ажиллаж байна. Түймэр унтраахаар тус сумын 16 иргэн морьтой, Ханх сумын Тураг багийн 8 иргэн морьтой нэмэлт хүч болж түймрийн голомт руу явжээ.

2019 оны эхний 3 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1,200 удаа гарч, 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 20 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтэн 58 толгой мал хорогдож, 555 гэр орон сууц шатжээ. Үүнээс нийслэл хотод нийт 813 удаагийн гал түймэр гарч, 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Хуурайшилт ихтэй байгаа энэ үед ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

image


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.34] 2019-04-04 08:59:59

Цурманд оруулсан бол сайн манаж голомтонд сайн ажиллахгүй ахиж алдвал Хөвсгөл нуурын байгаль хойт хөвч сүйдэх аюултай болжээ.... Анхаараарай...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.