МАН-ын бүлэг Ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэж, дэмжлээ

П.Урнаа / Улстөр
  • 2019-04-05 09:52:10
  • 2019-04-05 09:52:10

    Л.Мөнхбаатар: Прокурорын байгууллагын дэргэдэх ёс зүйн хороо үр дүнгүй ажиллаж байна

    photo photo

    УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханаас асуулт асууж, хариулт авч байна.

    Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Өнгөрсөн 30 жил бий болсон бүлэглэлтэй та яаж тэмцэх вэ. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллаагааг олон нийтэд яаж ил болох вэ. Улс орныхоо эрх ашгаас урвасан гэрээнүүд олон хийгдсэн. Энэ бүхэнд хариуцлага тооцохгүй бол дахин ийм байдал бий болохыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд халдах явдал хамгийн их гарч байна. Гэтэл үүнийг хэрэгсэхгүй болгочихдог. Ийм захиалгатай гэмт хэргүүдэд Прокурорын байгууллага анхаарал хандуулах цаг болсон" гэж асуув.

    Түүний асуултад Улсын ерөнхий прокурор нэр дэвшигч Б.Жаргалсайхан “Хүний нэр хүндэд халдах, гүтгэх явдал их гарч байгаа нь үнэн. Цаашид ч өсөх хандлагатайбайна. Зөрчлийн хуулиар зохицуулдаг. Хуулийн байгууллагын бүтцийн тухайд гэвэл би зөвхөн Прокурорын байгууллагын бүтцийн асуудлыг ярих боломжтой. Бүтцийн асуудлыг судалж үзнэ. Нийгэм бүхий л талын хариуцлагыг нэхэж байна. Прокурорын байгууллагын дэргэд өмнө нь мөрдөн байцаах алба гэж байсан. Үүнийг дахин сэргээх эсэх эрх нь та бүхэнд бий. Харьяа чиглэлийн тухайд прокурорын байгууллагын дэргэд мөрдөн байцаах алба байх нь зөв.Уг албыг байгуулах эрх нь та бүхэнд бий. Байгуулах эрх зүйн үндэс бий” гэлээ.

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Хуулийн байгууллагыг Ц.Элбэгдорж улстөрийн байгууллага болгосон. Гайгүй шударга ажиллах болов уу гэж танд бага зэрэг найдаж байна. Томилогдсоныхоо дараа өөр хүн болчихдог шүү. Хууль хяналтын байгууллагыг улс төрийн зодуурын хэрэгсэл бүү болгоосой гэж танаас хүсч байна" гэлээ.

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Прокурорын байгууллагыг улс төрөөс ангид байлгах ажлыг та хийх хэрэгтэй. Улстөрийн нөлөөгөөр хууль шүүхийн байгууллага хөдөлснөөр ямар сөрөг үр дагаварт хүргэдгийг бид сүүлийн 10 жил харлаа" гэв.

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Прокурорт ажиллаж байгаагүй хүнийг прокурорын байгууллагын удирдлагаар томилж болдог хуультай. Ийм ч учраас прокурорын байгууллагын удирдлагыг томилохдоо улс төрждөг гэх шүүмжлэл байсан. Уг асуудлыг 2017 оны прокурорын байгууллагын хуулийн шинэчилсэн найруулгаар зассан. Хуульчийн мэргэжлээр 10 аас доошгүй жил ажилласан 35 насанд хүрсэн прокурорыг улсын ерөнхий прокурор түүний орлогчоор томилно гэж хуулинд заасан. Энэ хуулийн дагуу томилогдож буй анхны хүн нь Б.Жаргалсайхан прокурор байна. Улсын ерөнхий прокуророор томилогдоход бүрэн эрхийн хугацааны асуудал яригдана. Зургаан жилийн хугацаатай томилогдох уу эсвэл өмнөх прокурорын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд томилогдох уу гэдэг асуудал ойлгомжгүй байна. Үүнийг эхнээсээ нэг мөр болгоод явах ёстой. Тэгэхгүй бол бүрэн эрхийн хугацааны асуудал маргаан үүсгэх байх. Прокурорын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулиуд батлагдаад тодорхой хугацаа өнгөрч байна. Хуулийн хэрэгжилтийн талаар болон Монгол улс дахь эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар Улсын ерөнхий прокурорын сонсголыг УИХ-аар хэлэлцэх ёстой. Жилд нэгээс доошгүй удаа сонсох ёстой. Хуулийн байгууллагын тулгамдсан асуудал, эрүүгийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилтийг Хууль зүйн байнгын хороо, УИХ-аар нухацтай ярьж энэ талаар бодлогоо тодорхойлох шаардлагатай байгаа. Үүнийг даруй оруулж ирэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээс нь дуустал оролцдог ганц сүбьект бол прокурор. Эрүүдэн шүүхээс эхлээд урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авах нь прокурорын үүрэг. Энэ чиглэлд хууль, хүний эрх зөрчигдөхгүй байх ёстой. Прокурорын ёс зүйтэй холбоотой олон асуудал яригдаж байна. Энэ нь хуулийн байгууллагын нэр хүндийг унагаж байгаа. Прокурорын байгууллагын дэргэд ёс зүйн зөвлөл ажилладаг. Ёс зүйн зөвлөл нь үр дүнтэй ажиллавал ийм их тулгамдсан асуудал үүсэхгүй байх. Цаашид ёс зүйн хороогоо үр дүнтэй ажиллуулах шаардлага бий” гэлээ.

  • 2019-04-05 08:38:11
  • 2019-04-05 08:38:11

    ЧУУЛГАН: Дуулиант хэргүүдийг эхнээс нь цэгцлэх хэрэгтэй

    photo

    УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган 15:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

    Монгол Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханы танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Үүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

    УИХ-ын гишүүн О.Содбилэг: С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдэг асуудал үүсээд байна. УЕП шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичдэг. Та УЕП болвол эсэргүүцэл бичих үү. Хуулийн хүрээнд хэрэг шийдэгдсэн гэсэн атал хүний эрх байж боломжгүй хэмжээнд зөрчигдсөн байсан. УИХ-ын гишүүд болон сэтгүүлчид эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн. Тэр бичлэгийг ил болгомоор байна. Одоо тэр бичлэгийг хэнд үзүүлэх вэ. Энэ хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гаргалаа гэсэн. Гэвч прокурор дээр очоод гацсан гэж ойлгоод байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгох уу.

    Б.Жаргалсайхан: “Би танилцаагүй. Миний хувьд эрүүдэн шүүсэн асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Энэ хэргийг нотлох баримтыг хэмжээнд буулгаж авах хэрэгтэй. Хэрэв үндэслэлтэй байвал УДШ-д дүгнэлт бичнэ. Хэрэг материалтай би танилцаагүй. Томилогдоод очвол энэ хэрэгтэй танилцах эрхтэй болно. Үнэхээр ил болгох зүйл байвал ил болгоно. Тодорхой эрх олгогдсон хүмүүс ямар хэмжээнд яаж үзүүлэх вэ гэдгийг шийднэ. Танилцаж үзээгүй учраас тэр бичлэгийг бүгдийг нь ил болгоно гэж хэлэх боломжгүй.


    -ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын ерөнхий прокурор шударга ёсны дээд хэмжүүр. Ажлаа вах гэж байгаа энэ нөхцөл өмнөхөөсөө хэд хэдэн зүйлээр ялгаатай. Судалгааны дүнгээр шударга ёсны итгэмжлэл 95 хувьд хүрсэн. Хүмүүс хуулийн байгууллагад итгэх итгэлээ алдсан. Нөгөө талаар парламент шүүхийн хараат бус байдалд халдлаа гэж үзэж байгаа. Таны цаашдын үйл ажиллагаанаас хамаарч Монголын парламент оршин тогтнох уу үгүй юу гэдгээс шалтгаална. Томилсон хүндээ биш, ёс зүй, өв уламжлал, төрийн сүлдэндээ итгэж ажиллаарай. Захиалгаар томилогдсон хүмүүсийг цэгцлэхээс таны ажил эхэлнэ. Дуулиант хэргүүдийг эхнээс нь эхэлж цэгцлэх хэрэгтэй. Барилаа, хорилоо, саатууллаа, өвдлөө гэсэн мэдээллүүдээр замхарч байна” гэлээ.

    УИХ-ын гишүүн С.Чинзориг: Шударга зарчимч ноён нуруутай ажилж чадах байх гэсэн итгэл бий. Төрд болон хууль хяналтын байгууллагад итгэх олон түмний итгэл алдагдсан. Энэ цаг үед ажлаа хүлээж авч байна. Шударга ёсыг тогтоохын тулд ажиллаарай. Хүн бүрийг хуулийн өмнө эрх тэгш байлгах, иргэдээ алагчлалгүй ханддаг байгаасай. Прокурорын байгууллагын нэр хүнд сүүлийн нэг жилийн турш асар хурдан доройтсон. Энэ нь мэргэжлийн чиг баримжаа алдагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл цагдаа нарыг прокурорт томилдог. Хоёрдугаарт томилогдсон хүндээ ажилладаг, бүлэглэлүүдэд үйлчилдэгтэй холбоотой. Энэ бүхнийг үгүй хийх байх гэж найдаж байна. Томоохон хэргүүдийг хуулийн хүрээнд нь авч үзэж, хурдан шуурхай шийдвэрлэж ажиллаарай. Мөн ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлыг нэг тийш нь шийдэж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөхийг хүсч байна.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Б.Жаргалсайхан гэдэг хүн Монгол Улсын ерөнхий прокурорт нэр дэвшиж байгаа нь сайшаалтай. Энэ улс дампуурчихсан. Нэг хүнд оногдох өрийн хэмжээ хэтэрсэн. Олигорхууд баяжсан. Прокурорууд өнөөдрийг хүртэл үүнийг ярьж, шалгаж чадаагүй. Мафтай хийх тэмцэл амаргүй. Таниас эр зориг, Монголоо гэсэн чин зоригийг шаардах болно. 27-хон настай хүүхдэд Эрдэнэтийг өгчихсөн байна. Багануурыг бас өгчихсөн.

  • 2019-04-05 08:04:41
  • 2019-04-05 08:04:41

    Хууль зүйн байнгын хороо Б.Жаргалсайханыг УЕП-оор томилохыг дэмжив

    photo

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Улсын Ерөнхий Прокуророор томилогдох гэж байгаа Б.Жаргалсайханы ажилласан байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: “Олон хуулийн заалт байгаа. Энэ хуулийн заалтууд ажил хийхэд чинь саад болоод байна гэдэг асуудал гардаг. Танд тийм зүйл гарна гэж бодож байна”

    Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайхан: "Зөрчлийн хууль батлагдсанаас хойш үүсч байгаа асуудал бий. Зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа хүнд ашигтай заалт ч бий. Үүнийг өөрчлүүлэхээр бид ажиллаж байгаа. Хүндрэл бэрхшээл гэхээсээ илүү хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нь чухал. Үүнийг цэгцлээд ирвэл хуульд өөрчлөлт оруулах эсэх нь тодорхой болоод ирнэ” гэв.


    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Прокуроруудынхаа чадварыг яаж анхаарах вэ. Цаашид энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах бололцоотой гэж харж байна уу.

    Б.Жаргалсайхан: 9-10 жилийн хугацаанд прокурор залуужсан. Тухайлбал, миний насны хүн маш цөөхөн хувийг эзэлдэг болсон. Тийм учраас чадавхыг нэмэгдүүлэх тал дээр бид дотооддоо, төр засгийн хэмжээнд хүсэлт тавьж шийдвэрлэх асуудал байгаа.

    Одоо үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

  • 2019-04-05 05:29:12
  • 2019-04-05 05:29:12

    МАН-ын бүлэг Ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэж, дэмжлээ

    photo

    Өнөөдөр УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийв. Хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаж дууслаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгосонтой холбогдуулан бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэв.

    Тус бүлгээс Монгол Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханыг дэмжих шийдвэрийг гаргалаа. Одоо Хуульзүйн байнгын хороо хуралдаж дээрх томилгоог хэлэлцэнэ. 15.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг томилох эсэхийг хэлэлцэх юм.

    Харин УИХ дахь АН-ын бүлэг талбайд “Эсэргүүцлийн жагсаал” зохион байгуулж байгаатай холбогдуулан хуралдахгүй.

Сэтгэгдэл

Баагий [66.181.186.164] 2019-04-05 11:21:23

Шудрага ухаалаг зоримог гэдэг л чухал шүү.Улс төрчдөөс болгоомжил.Дээр дор гэж бүү ялгаарай.

Зочин [103.57.92.177] 2019-04-05 06:56:06

Jargalsaikhan pokurort udirdagch hund baih yostoi huleetstei, haritsaani soyol, turin hunii yo zui bugd b dag geseen

g [64.119.18.98] 2019-04-05 05:49:18

Жаргалсайхан шударга тууштай жинхэнэ төрийн хар хүн Ерөнхийлөгч зөв сонголт хийсэн байна

mongol hun [192.230.35.68] 2019-04-05 05:38:41

darga boloh mash sonirholtoi ajil hiihgui buhel buten tusgaar uls shuuh heregiig igej l shiidsen bina daa yamar bna daa shivshig

mongol [192.230.35.68] 2019-04-05 05:33:48

mohgol uls toroo gadnii humuuseer udirduulaya


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.