МОНГОЛБАНК: Инфляци 7.3 хувийн өсөлттэй байна

“Монгол Улсын 2019 оны нэгдүгээр улирлын инфляцийн төлөв байдлын тайлан”-г танилцууллаа. Төв банкнаас 2015 оноос эхлэн инфляцийн тайланг гарган олон нийтэд мэдээлдэг болжээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн дарга Н.Ургамалсувд уг тайланг танилцуулсан юм. Тэрбээр ярихдаа “Эдийн засгийн сэргэлт бүх үзүүлэлт дээр ажиглагдаж байгаа. Тухайлбал, инфляци дифляцитай байсан. Одоо 7.3 хувийн өсөлттэй байгаа. Ажилгүйдлийн түвшин 6.6 хувь болж буурсан. 2018 онд өрхийн төсөв бодит өсөлттэй байсан. Хөрөнгө оруулалт өнөөдөр 30 орчим хувийн өсөлттэй гарсан. Валютын нөөц 2016 онд буурч байсан. Харин одоо 3.6 тэрбум ам.доллар болж өссөн.
- Зээлжих зэрэглэл 2014-2016 онд муудаж байлаа. Өнөөдөр эргээд сайжирсан үзүүлэлт ажиглагдаж дөрвөн хувьд хүрсэн.
- Хөрөнгө оруулалт 2013-2015 онд улирлын өсөлт нь дунджаар -18 хувь байсан бол одоо 27 гаруй хувьтай болсон.
- Валютын нөөц 2013-2016 онд буурсаар нэг тэрбум ам.доллар болсон бол одоо 3.6 тэрбум ам.долларт хүрсэн.
- Төлбөрийн тэнцлийн алдагдал 20.6 тэрбум ам.доллар байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан.
- Зээлжих зэрэглэл 2013-2016 онд муудсан байсан ч сайжирсан.
- Төсвийн тэнцэл жил бүр алдагдалтай гарч байсан бол 2018 онд ашигтай гарсан.
- Зээлийн жигнэсэн дундаж хүү 2013-2016 онд 20 хувь хүртэл өссөн бол 2017 оноос буурч, 11 хувь болсон.
- 2013-2016 онд зээлийн өсөлт агшиж байсан бол одоо 25 хувьд хүрч сэргэсэн.
Энэ онд инфляцад нөлөөлөх гол хүчин зүйл нь махны үнийн өсөлт байлаа. Хятад улсад өнгөрсөн онд гахайн мялзан өвчин гарснаас үүдэж, энэ онд Монголоос мах импортлох эрэлт буурахгүй. Түүнийг дагаж махны үнэ өндөр байна гэсэн төсөөллийг урьдчилан гаргаад байна. Импортын барааны үнэ I, II дугаар улиралд өсөхөөр хандлагатай. Учир нь өнгөрсөн оны IV улиралд төгрөгийн ханш нэлээд суларсан. Төгрөгийн ханшийн сулрал 3-4 сарын хугацаанд импортын барааны үнэд шингэж орж ирдэг. Харин дотоодын барааны үнэ өсөхгүй. Дотоод барааны үнэд өмнө нь түүхий нүүрсний үнийг багтаадаг байсан. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэрийг ирэх тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлнэ. Түүхий нүүрсийг орлуулах сайжруулсан түлшийг зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна. Сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнээр борлуулагдах бодлого барьж байгаа тул дотоод барааны үнэд өсөлт гарахгүй гэж тооцоолсон гаргалаа” гэв.
Шинээр олгосон зээлийн жигнэсэн хүү 17 орчим хувьтай байжээ. Өмнөх оны мөн үед 18 орчим хувьтай байсан аж. Өнгөрсөн гурван жил хэрэглээний зээл өсөлттэй байж дийлэнх нь цалингийн зээл дээр төвлөрдөг байжээ. Он гараад хязгаар тавьсан учир зээлийн хэмжээ буурсан. Хэрэглээний зээлийн өсөлт цаашдаа ч саарна гэдгийг Төв банкнаас мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.121] 2019-04-06 02:31:59
инфиляци 7.3%, эдийн засгийн ѳсѳлт 6.8%, монгол ядуурсаар байна.
зочин [124.44.20.30] 2019-04-05 14:49:39
2020 оны сонгууль өнгөртөл өснө биз дээ? Сонгуулийн үеэр дандаа л өсдөг биз дээ?
Зочин [202.55.191.42] 2019-04-05 07:22:52
Inflyatsi usultrei bn gej yaridag um baihdaa
Зочин [202.179.31.23] 2019-04-05 08:06:11
Ноднин байснаас 7,3%-иар нэмэгдсэн байх. Тэгж л ойлголоо. x + 7,3% гэдэг муу гэсэн үг. Аргагүй энэ жил баахан юмны үнэ сонгуулийн амлалт биелүүлэхийн тулд цалин зохомлоор нэмэгдсэн. Дагаад юмны үнэ өсдөг инфляци өсдөг.