ОХУ-аас хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна

Б.Гэрэлмаа / Орон нутаг

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруу урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 17:45 цагт хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.04-ний өдрийн 03:00 цагт цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 16:35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэнтухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 10 алба хаагч, хилийн 0287 дугаар ангийн 19 алба хаагч, Хэнтий аймгийн Дадал сумын Онон Балжийн тусгай хамгаалалттай газрын 7 хүн, орон нутгийн 22 иргэн, нийт 82 хүн, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл

Султаан [66.181.187.162] 2019-04-08 02:42:15

Жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр түмэр ОХУ-аас давж ирлээ гэх юм. Хариуцлагагүй буриадуудаас болж байна гэж бүү санаарай.Өнжмөл өвсөө оросууд зориуд шатаадаг. Тэр нь түймэр болохоор түүнийгээ зөнд нь хаядаг. Оросууд буриадуудын хувьд ч, манай монголын хувьд ч нутаг орныг нь хавар болохоор зориуд түймэрддэг. үүнийг хэдэн жил дараалан нүдээрээ үзэж хараад бичиж байгаа юм шүү.Түймрийнхээ талаар хэзээ ч санаа тавихгүй, тавлаж бахархдаг юм билээ. Буриадыг хөгжүүлэхгүй бодлого. Түүгээрээ дамжуулж Монголыг хорлож байгаа илэрхий өдөөн хатгалга шахуу юм даа.

Балбар [202.126.89.33] 2019-04-06 05:04:31

хилийн дагуу10 өргөн зурвас газрыг хагалан өвс ургамал бүү ургуул.хоёр давхар хийсэн ч болно жил өүр л ийм гаргахаа зогсоо энэ ажилд их хөрөнгө гарахгүы шуу

очир [202.126.89.33] 2019-04-06 05:06:14

бүү залхуу буриад зөн олон ажилч л даа

zochin [202.126.89.143] 2019-04-06 04:57:24

Hilee daguulaad tserguud tserguudeer shuuduu zurvas uhuulj tomor tor tatchihvwl tuimer ch orj irehgui mal ch gadagsh garahgui bish uu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.