Б.Тамир: Түүхэн кино гэхээр БАРИМТАТ КИНО НЭХЭЭД БАЙДАГ

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Дөнгөж саяхан нээлтээ хийсэн “Халуун зүрх” киноны Эрдэнэ хэмээх эмчийн дүрийг бүтээж, үүнийхээ хажуугаар “Фантастик” продакшныхаа 10 жилийн ойд зориулсан томоохон кино уран бүтээл дээр ажиллаж буй жүжигчин, найруулагч, продьюсер Б.Тамиртай ярилцлаа. Бид энэ удаа түүний “Зүрхний хилэн”, “Маш нууц 1, 2” зэрэг түүхэн кинонуудын талаар болон Монголын кино зах зээл, олон улсын хөгжил, зохиогчийн эрхийн тухай, кино урлагт тулгамдаж буй асуудал, Засгийн газаас дэмжсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн алдаа оноо зэрэг асуудлуудаар ярилцсан юм.

Долоон сарын турш тасралтгүй хийж буй 10 жилийн ойд зориулсан уран бүтээлийнхээ зураг авалтыг саяхан дуусгаад, Улаанбаатарт ирсэн тэрээр дараа дараагийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Цаг завгүй их ажлын завсраар бидэнтэй цөөн хором хуучилсныг хүргэж байна.

image

-ЖҮЖИГЧНИЙ УР ЧАДВАРЫГ САЙН ГАРГАЖ ЧАДАХ ДҮРИЙН САНАЛ ТАВЬБАЛ ЯМАР Ч АЖИЛТАЙ БАЙСАН ШУУД ХҮЛЭЭЖ АВДАГ-

-Таны гар бие оролцсон шинэ кино нээлтээ хийлээ. Танд баяр хүргэе.

-Баярлалаа.

-“Халуун зүрх” киноны Эрдэнэ гэж эмч залуугийн дүрээр та үзэгчдэд юу өгч бас өөртөө юу шинээр олж авсан бэ?

-“Аримун” продакшны анхны уран бүтээл “Халуун зүрх” уран сайхны кинонд Эрдэнэ гэж эмч залуугийн дүрд ажиллаа. Надад жүжигчний “азарт” хөдөлгөсөн, жүжигчний ур чадварыг сайн гаргаж чадах дүрийн санал тавьбал ямар ч их ажилтай байсан шууд хүлээж авдаг. Миний үндсэн мэргэжил жүжигчин шүү дээ. Дүр дээрээ ажиллахдаа эмч хүний мөн чанар, сэтгэлзүй өвчтөнтэйгөө хамт хэрхэн шаналж, баярлаж, зовж байдгийг ойлголоо. Дүрийн судалгаа хийх явцдаа хавдар гэх өвчний талаар ч их ойлголттой боллоо. “Хорвоо ертөнц дээр ямар олон өнгө байдаг юм. Хавдраар шаналж буй хүмүүсийн зарим нь бусдад ялархана, зарим нь өөрөө өөртөө гомдоно, зарим нь тэмцэнэ гээд л. Эдгээрээс манай кино өвчнийхөө эсрэг тэмцэж буй тэмцэгч дүрийг гаргасан.

Дүрийн үндсэн шугам нь “миний” хамгийн хайртай бүсгүй. Явж одчихоод эргээд ирэхдээ хүнд байдалд орчихсон тэр бүсгүйд өөрт нь хэлээгүй ч дотоод сэтгэлдээ хайрлаж явсан эр хүний хайрын тухай. Хамт амьдарч, дэргэдээ байлгах албагүй ч сэтгэлдээ хэдэн жилээр ч хамаагүй нандигнаж, хайрлаж, хамгаалж явдаг эр хүний сэтгэл. Үүрд байж л байх тэр нандин зүйлийн тухай өгүүлнэ.

Сүүлийн үед их байгаа гэр бүл салалтыг ч хөндөж байгаа юм. Найруулагчийн шийдэлд, машин дотор бөгж өгч буй, машин дотор оймс өгч буй хоёр сценад бий. Асар их ялгаатай. Сэтгэл нэг нь өнгө будаг. “Одооноос эхлээд чи даарахгүй” гэдэг үгээр л тэр эрийн нөмөр нөөлөг, тэр дүрийн сайхныг харуулж байна. Тэр бүсгүйд өнгө мөнгө, эд баялаг биш харин сэтгэл амлаж байгаа нь тэр.

-Эмч хүний сэтгэлзүйг та юу гэж ойлгов?

-Цагаан нөмрөгтэй баатрууд бол энэ цагийн хамгийн мундаг хүмүүс, мэдээж хүн болсон хойно алдана, ононо. Тэд үргэлж л сайн муугийн ирмэгт зогсож байдаг. Магадгүй өвчтөний бие дийлэхгүй бурхан болох тохиол гарахад түүний үйлийг эмч нар тодорхой хэмжээгээр амсаж л байгаа. Гэрийнхэн нь “Зүгээр байсан хүн л бурхан болчихлоо” гэх хандлага гаргана. Гэтэл нөгөө талд алтан гартай эмч нар, хүмүүсийг амьдралтай нь залгуулж, хорвоо ертөнцийг илүү гэрэл гэгээтэй болгоно. Энэ л тэдний баяр гунигийг тэнцүүлж байдаг юм болов уу. Харамсалтай нь хавдрын эмч нар өөрсдөө хавдраар бурхан болдог. Үүнийг сонсоод би маш их эмзэглэсэн. Үүнийг мэддэг хирнээ л өргөсөн тангарагтаа үнэнч, түүнийхээ төлөө тэмцэж яваа цагаан нөмрөгтэй баатрууд.

-Сэтгэл санаанаас болдог юм байх даа?

-Хавдар гэдэг их аюултай зүйл юм байна. Бас халддаг гэж байна. Надад их хүнд санагдсан сцена бол хайртай хүндээ хагалгаа хийж буй нь. Ямар ч мундаг хүн эргэлзээнд орно. Хавдрынхы нэг багш хавдартай болоод шавь нар нь багшдаа хагалгаа хийсэн түүхийг сонсоод надад маш их зүйл бодогдсон. Шавь нар нь багшдаа шүү дээ. Алдахвий гэх айдас, алдаа гаргаж болохгүй гэж хичээх зүтгэл нь алдахад хүргэдэг. Тийм л эгзэгтэй мөч. Энэ торгон мэдрэмжийг би зайлшгүй нэг үйлдлээр илэрхийлэх ёстой шиг бодогдоод зохиолч, найруулагчтайгаа ярьж байгаад шигтгэж өгсөн нь бий. Цэрэндагва ахын нэг тийм харц, хоолой засалтыг та бүхэн киноноос харах байх.

Нэмж хэлэхэд, эр хүний дотор ямар уужуу, ямар алс холын бодол байдгийг харж болох. Ний нуугүй хэлэхэд, нийгэмд эрчүүдийн талаар бодол ихэвчлэн хар талдаа. Эр, эм хоёр муудахад муу, сайныг нь мэдэхгүй хирнээ эрэгтэй рүү нь дайрдаг. Гэтэл үүний хооронд үнэн, худал гэж бий. Харин энэ кинонд эрчүүдийгээ өмөөрч, ийм залуус бас байдаг юм шүү гэдгийг харуулсан дүр бий болгох гэж хичээсэн. Тиймээс ч зохиолч түүний нэрийг Эрдэнэ гэж өгсөн.

-Хүнд драма тоглолтуудад танд ханьж болж байсан дүр юу байв?

-Их дэм болсон дүр бол Буржаак. Эмнэлгийн сцена, эмчийн нөр их хөдөлмөр, хүнд драм хэсгийг зөөллөж өгч байсан. Мэдээж партнёр А.Ганчимэг. Ганчимэгийн тоглолт, кино төгсөхөд “Би зөвшөөрч байна” гэж хэлж буй нь үнэхээр сайн байсан. Хорт хавдар хүндрээд ирэхээр мэдрэлд нөлөөлдөг юм билээ. Тэр зүйлийг “үнэртүүлж” дүрдээ маш мундаг ажилласан гэж би харж байгаа. Үхэхээ мэдэж тоглоно гэдэг хэцүү.

-ЖҮЖИГЧИН ХҮН ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ӨӨРИЙН ГЭСЭН ИДЕАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ-

-Өөрийн продакшны уран бүтээлүүд дээр ажилладгаас өөр продакшны уран бүтээлүүд дээр төдийлөн ажиллаад байдаггүй ч энэ кинонд ажиллах болсон шалтгаан нь энэ байж. Энэ кинон дээр та өөрийгөө сорьж, өөрийгөө “эвдсэн” ямар хэсгүүд байв?

-Бүх дүр хэцүү. Ороод гарч байгаа жижиг гэх дүр ч хэцүү. Сорих гэхээсээ илүүтэй амттай. Чадахгүй зүйлээ хийх, түүн дээр ажиллах, түүний төлөө санаа зовох нь бидний мэргэжлийн кайф. Хялбар зүйлд дургүй. Өнөөдөр манай кино урлагийн зарим залуус хүрч ирээд л “ Сцена нь аль юм гэж асуугаад л, хэлэх үгээ ганц харчихаад гардаг”. Ийм зарчимд би яснаасаа дургүй. Энэ бол мэргэжлийн бус, өөрсдийн мэргэжлийг “бардак” болгож байгаа үйлдэл. Тиймээс ч би сүүлд хийсэн кинонуудынхаа бүх жүжигчдээ дуудаад зохиолоо уншуулаад, чадна чадахгүйг нь, ойлгосон үгүйг нь асууж байж эхлүүлдэг. Хэрэв ойлгосон бол би тэр хүнд дөрвөн жил суралцсан хичээлийг нь заах шаардлагагүй, цаг ч байхгүй. Энэ бол мэргэжлийн баг. Мэргэжилдээ хэдий чинээ хайртай байна, төдий чинээ их шаналж, шунадаг.

Эрдэнийн дүрийн тухайд үхнэ гэдгийг нь мэдэж байгаа ч бүгдийг тэсэж, бүгдийг болгож явсан тэр сэтгэлзүй маш амттай байсан. Яаж хийвэл, яаж гаргавал үзэгчдэд хүрэх вэ гэж шаналсан. Ингээд л төгсгөл дээр хийх нь ойлгомжтой болсон. Харин тэр болтол өмнөх нөхцлийг даван туулж байгаа, болж буй үйл явдлуудаас авах мэдрэмжийг өөртөө хуримтлуулж, хадгалж авч явах нь чухал байсан. Партнёр маш чухал, тэр хүн надад маш их нөлөөлсөн.

-Жүжигчин, найруулагч хүний хувьд өөрийн найруулагчийн дор ажиллахад давуу тал болдог байх даа?

-Тэгэлгүй яахав. Би одоо 11 орчим кино хийсэн байна. “Дөнгөж 30 гарч яваа залуу арван хэдэн кино хийчихсэн, худлаа” гээд гадныхан сонсвол шоолох л байх. Найруулагч хүн дүр гаргахад тухайн дүрийн акцентыг хаана гаргах вэ, дүрийн шугамыг хаана гоё амилуулах вэ гэдэг дээрээ илүү дутуу зүйл бодохгүй фокуслаж чадаж байгаа юм. Гэтэл өөрөө кино найруулж байвал бүх дүрүүдийг бодно. Үүнээс гадна техник, гэрэл сүүдэр, план, үйлдэл гээд төвлөрөх зүйл даанч их.

-Зургийн багтай ажиллах хамгийн гол зарчим тань юу вэ?

-Ойлголцох. Партнёр, найруулагч, зураглаачтайгаа ойлголцох чухал. Гэтэл манай зарим “одууд” шууд л орж ирээд оодрох нь бий.

-Шууд зурганд ордог гэхээр тэд ширээний уншлага хийдэггүй гэсэн үг үү?

-Мэдэхгүй. Би киногоо хийхдээ байнга ширээний уншлага хийлгэж гардаг. “Халуун зүрх” дээр ч хийсэн. Бусад продакшн яадгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ би ерөнхий хандлагыг мэдэж байгаа л даа. Магадгүй үүгээрээ бид бусдаас нэг алхам түрүүнд явдаг болов уу. Мэргэжилдээ хайртай, мэргэжлээ юманд боддог, үүгээрээ амьдралаа залгуулж яваа тул юмыг амьтай болгож, сэтгэл шингээж хийдэг. Тэгэхгүй хэдхэн удаа телевизээр гарах, од болох бол зорилго биш. Бидэнтэй хамтран ажиллахаар ирсэн залууст би “Та нарыг гаргаж ирэхийн тулд бодож сэтгэж, сэтгэлээ зориулж байхад бохины рекламанд тоглоод алчихав” гэж хэлдэг. Жүжигчин хүн үнэ цэнэтэй, өөрийн гэсэн идеалтай байх ёстой болов уу. Энэ бол мэргэжлийн, цензурьтэй, сайн уран бүтээлчийг гаргахын тулд хэлж байгаа бас хийж байгаа үйлдэл минь. Өчнөөн олон ийм хүмүүс байхад тэдэнтэй адил болох хэрэггүй, ховор байх ёстой шиг. Ховор байхын тулд сайн хөдөлмөрлөх шаардлагатай.

image-ФАНТАСТИК ПРОДАКШНЫ 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ДОЛООН САРЫН ТУРШ ҮРГЭЛЖИЛЖ ДУУСЛАА-

-Ярилцлага авах хүсэлт тавихад та Дарханд зураг авалттай байгаа тухайгаа учирлаж байсан. Тэнд ямар бүтээлийн зураг авалт хийж байгаад ирэв?

-Фантастик продакшн байгуулагдаад 10 жил болсон байна.

-Хөөх, тийм гэж үү?

-Тийм, ихэнх хүмүүс сүүлийн дөрвөн жилийг л мэддэг. Гэтэл үүнээс өмнөх зургаан жилд бид яаж шатаж, яаж сэтгэл санаагаар унаж, яаж зовж, яаж тарж бутарч, эвээ олж бүрэлдэх гэж хичээсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

-Хамгийн үнэ цэнэтэй зургаан жил байжээ?

-Магадгүй сүүлийн дөрвөн жилийг үнэ цэнэтэй байлгах суурийг тэр зургаан жилд тавьсан байх. Тиймээс би бардам, итгэлтэйгээр 10 жилийн ой гэж хэлж байгаа юм. 10 жилийнхээ ойд зориулж нэг сайхан уран бүтээл хийж байгаа. Анзаарвал, Фантастикынхан нэг хийсэн зүйлээ ахиж хийдэггүй, төрөл бүрийн сэдэв рүү ордог. Сая Дарханд авч дууссан зураг авалт миний амьдралд тохиосон хамгийн нүсэр зураг авалт байлаа, үнэхээр нүсэр байсан. Ахмадууд энэ зураг авалтыг хараад “Монголын кино үйлдвэр эргээд сэргэсэн юм шиг байна” гэж хэлсэн. Галын шугаманд байх баг нь л гэхэд 200 гаруй хүнтэй, орж гарч буй жүжигчид, уран бүтээлчидтэй нийлбэл 700 гаруй хүний хөдөлмөр шингэсэн уран бүтээл боллоо. Энэ зураг авалт долоон сар зогсолтгүй үргэлжилсэн.

Би ядраагүйгээрээ ядарлаа, их ч зүйлийг сурлаа, сурсаар ч байна. Энэ уран бүтээл үзэгчдийг нилээд цочроосон ажил болох болов уу. Өөрсдийн авсан зураг, дүрсээ үзээд маш их урам авлаа. Үүний ард гарсан багийнхан минь хугарашгүй, нугарашгүй, цас бороонд хайлшгүй, дааршгүй. XIII зуун байсансан бол Есөн өрлөг жанжин шиг л кино баг бүрдүүлсэн. Энэ уран бүтээлийн трейлэр тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.

-10 жилийн ойн хүрээнд та бүхэн өөр ямар ажил төлөвлөв?

-10жилийн ойн эхлэл болгож хүүхдийн жүжиг тавьсан. Удахгүй тайзны уран бүтээл, дэлгэцийн уран бүтээлүүд гээд л олон гэнэтийн бэлэг байгаа. Ярих төлөвлөх зүйл ихтэй байна, гадны томоохон кино наадмуудад хэрхэн оролцох боломж, судалгааг хийх гэх мэт. Гэтэл биднийг өнөөдөр л киногоо яриад маргааш зургандаа гараад явчихдаг шиг боддог юм билээ.

-Төлөвлөгөөг 2-3 жилээр гаргах уу?

-2018 онд бид 2021 он хүртэлх төлөвлөгөөгөө гаргасан.

-Шинээр гарч байгаа кино нь түүхэн кино юу? Үзэгчид та бүхнээс түүхэн киноны хүлээлттэй болсон байна?

-Хоёр түүхэн кино дарааллаад хийчихээр тэгж байгаа байх. /инээв. сурв/ Гэхдээ хамгийн амттай зүйл бол хэцүү зүйл. Хэцүү рүү л бид дайрдаг. Одоо бид инээдмийн кино хийхгүй байх. Амтгүй шүү дээ. Бид өчнөөн инээдмийн кино хийсэн, одоо болсон. Удахгүй “Маш нууц 3” төслийн ажилд орно. Үүний дараа “Маш нууц” гэдэг шиг ахин нэг том франчайзинг төсөлд орно.

-Тэгэхээр түүхэн кино мөн гэсэн үг үү?

-Түүхэн. Гэхдээ маш ойрын цаг үеийг буюу 20-30 жилийн өмнөхийг харуулна. Миний амьдралдаа хамгийн удаан бичсэн зохиол бол энэ.

-Та тэгвэл энэ киноныхоо ч зохиол дээр өөрөө ажилласан байх нь ээ.

-Тэгэхгүй яахав. Хүнд санал тавихаар үргэчихээд байна. “Би зохиол бичихээр ядраад байх юмаа, сэдэв нь ийм юм, чи бичээч” гэхээр барахгүй юм байна гээд хойш ухардаг. Ингэж зохиолч хайж явсаар маш их цаг алдаж, хугацаа тулгасан. Ингээд зохиолоо найруулагч, жүжигчин А.Баттүшигтэй хамтран бичсэн.

-Үргээгээд байгаа шалтгаан нь түүхэн кино зохиол бичихэд судлаачийн дайтай ажиллах шаардлага гардагтай холбоотой байх.

-Тийм, маш хүнд. Тухайлбал, театрт “Нэг сонгодог зохиол дээр ажиллахад нэг их сургууль төгссөнтэй ижил” гэдэг үг байдаг. Кинонд юу гэж хэлдгийг мэдэхгүй, ядаж нэг курс төгссөнтэй тэнцэх байх /инээв. сурв/ Үүн шиг тухайн цаг үед болсон процесс, улс төр, нийгэм, эдийн засаг, ард түмний байдал ямар байсныг бүгдийг судална. Их төвөгтэй, хугацаа, хөдөлмөр, хариуцлага шаарддаг. Ингэж ажиллаж, хөдөлмөрлөж байхад бидний мэргэжлийг их амар хялбараар харахад л эгдүү хүрээд байдаг юм.

-Та зохиол дээрээ хэрхэн ажилладаг юм бэ? Зарим мэдээ материал олдоход хэцүү шүү дээ?

-Бүх юм судалгаа. Бид хэдийг түүхэн сэдэв оролдоод байдаг болохоор хүмүүс нааштай хандаж, ирж сайхан яриа дэлгэнэ. Интернэт гэж судалгааны сайхан нөөц байна. “Зүрхний хилэн” дээр бид томоохон доктор, профессоруудтай хамтарч ажилласан. Сая болж өнгөрсөн зураг авалт бүхий кинонд би өөрөө ихэвчлэн ном товхимол уншиж байж ард нь гарсан. Гэхдээ миний зохиол бичнэ гэж юу байх билээ.

image-ТҮҮХЭН КИНО ЧАМД ТААЛАГДВАЛ ЭНЭ СЭДВИЙГ СУДАЛЖ ЭХЭЛ, ШУУД ЭНЭ КИНОГООР БҮҮ ХҮЛЭЭЖ АВ-

-Түүхэн үйл явдлыг кино болгоход шууд өгүүлэх бус урлагийн бүтээл болгон хувиргах гэдэг өөр асуудал шүү дээ. Энэ л та бүхний ажил байх. Заримдаа хэтрүүлэг ч хэрэглэж байж урлагийн бүтээл болгох гол зарчим юу вэ?

-Түүхэн кино гэхээр надаас баримтат кино нэхээд байдаг. Энэ чинь уран сайхны кино шүү дээ. Тухайн найруулагчийн эмзэглэл, зохиолчийн бодол, логик байна. Түүхчид түүхийг логикоор нь задалж өөр өөрийнхөөрөө тайлбарладаг шиг тэр түүхийг өөрийнхөө логикоор харж, эмзэглэж гаргаж ирсэн нь тэр. Гэтэл “ийм юм байгаагүй юм, тэгээгүй юм, ийм юм болж байгаагүй” гэдэг. Ингэж ярьж байгаа нөхөд өөрсдөө тусдаа баримтат кино хийх хэрэгтэй шиг санагддаг. Тийм хүмүүс өөрсдөө судалгаагаа хийлгээд, хөрөнгө мөнгөө гаргаад, цаг заваа зарцуулаад баримтат кино хийж болно шүү дээ. Түүхэн киноны 30 хувь нь л түүх байхад болдог гэх зарчим бий. Үнэн бодит зүйлийг уран сайхны болгож, үзэгчдийн таашаалд зориулаад хийж байгаа явдал. Чингис хааны тухай киног гадныхан нилээдгүй хийж байна, энэ нь Монголчуудад таалагдахгүй. Гэвч тэд өчнөөн их хөрөнгө мөнгө олоод л яваад байна. Ердөө л энэ. Эмзэглэх зүйл байхгүй.

Гэхдээ кино урлаг шинэ залууст түүхээ буруу ойлгох сэдэв өгөх болов уу гэдэг дээр мэдээж айдас бий. Тухайлбал, “Байтаг богд”-ыг тухайн үед уншиж байсан хүн нэг өөрөөр хүлээж авах бол, одоогийн залуус яг ийм юм болсон л гэж хүлээж авах хандлагатай. Тиймээс залууст “Ямарваа нэг түүхэн кино чамд таалагдвал энэ сэдвийг судалж эхэл, шууд энэ киногоор бүү хүлээж ав, өөртөө эргэцүүлэл хийж, итгэл үнэмшлээ олж ав” гэж тодотгож хэлмээр байна. Сүүлийн үеийн залуус сошиал боловсролтой, агуу агуу үгнүүдтэй боловч өөрийнх нь туулсан амьдрал “арваад” жил байдаг. Гэтэл жинхэнэ философичид хэдэн жил ганц сэдэв, ганц үг дээр тулж ажиллаж, ертөнцийн өнгө будгийг яаж харж, яаж балансыг нь тэнцүүлж голчийг нь олж хэлэв гэж огт боддоггүй. Тасдаад тавьчихсан нэг үгийг боловсрол гэж боддог, гэтэл үгүй шүү дээ.

-Түүхэн киног та уран бүтээлч хүний хувьд хийх ёстой сэдэв, үүрэг гэж хүлээж авч хийдэг үү? Эсвэл...

-Тийм биш. Энэ бол эмзэглэл. Түгжрэл, ханиад томуу, өвчлөл, улс орны байгаа байдлыг хараад бачуурна. Үүнийг би яаж гаргах вэ гэж бодож шаналах. Тухайн үед бидэнд их уур эгдүү хүрэм явдал тохиолдсон. Үйл явдлыг ярих хэрэггүй ч үүнээс сэдэл авч би энэ тухай дуугарна, үүнийг хамгаалж болиулдаг хүмүүс эрт дээр үеэсээ одоог хүртэл байна шүү гэдгийг сануулахын тулд, үнэхээр зүрхний хилэн ноцсон тул “Зүрхний хилэн” гэж киногоо хийж, нэрлэсэн. Энэ кино 2:40 цагийн, маш өндөр зардлаар бүтсэн. Би киногоо хийж байхдаа энэ мөнгөө эргүүлж олно гэж хэзээ ч бодоогүй, “баланс барихгүй дээ, ийм урт кино” гэж бодож байсан. Гэвч би л үүнийг дуугарахгүй бол болохгүй гэсэн зориг, манай багийн надад итгэсэн итгэл намайг хурцалж санаанд оромгүй амжилтанд хүргэсэн.

Миний хийсэн бүхэн л санаанд оромгүй амжилтанд хүрдэг. Гэхдээ би хэзээ ч үүнийг хийгээд тэдэн төгрөг олно гэж бодоогүй, дандаа л эмзэглэлээрээ бүтээдэг. “Аз жаргалын шок” ч бас эмзэглэл шүү дээ. Залуу хосууд жижигхэн зүйл дээр ойлголцож чадахгүйгээс салахад хүрдэг, тэр жижиг зүйл дээр л ойлголцож чадвал энэ чинь аз жаргалын шок гэж дуугарч байгаа “амьтай, голтой” санаа минь. Гэтэл хүмүүс “цөм” хийж байна л гэж харна, үүнийг чинь ганц Тамираа л иддэг юм биш. Бид чинь хөнжлийнхөө хэрээр хөнжлөө жийгээд л бүтээлүүдээ хийж байна.

image-КИНО ХИЙГЭЭД БҮТЭЛГҮЙТВЭЛ “УГААСАА ФЕСТИВАЛЬД ЗОРИУЛСАН КИНО, МАССТ ЗОРИУЛААГҮЙ” ГЭЖ ЯРЬДАГ ХЭСЭГ БҮЛЭГ БАЙНА-

-Маш өндөр зардлаар бүтсэн гэлээ. Түүхэн кинонд ганц хувцас дээрх судалны өнгө андуурахад л ихээхэн шүүмжлэлд өртдөг өндөр эрсдэлтэй. Тэр утгаараа ч маш их ач холбогдол өгч байгаа харагддаг. Тэгэхээр сая болж өнгөрсөн долоон сарын зураг авалтын явцад жижиг хэрэглэлээс эхлээд л зардлууд өндөр дүнтэй гарсан уу?

-Яг үнэнийг хэлэхэд “Зүрхний хилэн”-г хийж байхад надад зөвлөсөн доктор, профессоруудаас өөр хэн ч байгаагүй. Харин хийсний дараа байдал тэс өөр. Ж.Пүрэв гуайн “Зүрхний хилэн” романыг яриад л. Тэр чинь Ж.Пүрэв гэдэг автортой ном, харин минийх Б.Тамир гэдэг автортой кино. Магадгүй намайг зохиолоос нь аваад хийсэн гэж бодсон байх, Тамир тийм гоомой зүйл хийх хүн биш, миний найз нар ч хийлгэх хүмүүс биш. Киноны зардлын талаар яриад хэрэггүй байх. Учир нь зураг авалтын үед 200 гаруй хүн тэнд ганцхан жижиг тамхины хайрцаг хүлээгээд сууж байх үе ч бий. Гэтэл тэр 200 хүн тамхи татна, 200 хүн баана шээнэ, 200 хүн ууна иднэ, 200 хүн амарна, 200 хүнийг зөөнө гээд асуудал бий. Тэр тамхины хайрцагнаас шалтгаалж гарах 200 хүний зардал ямар байх вэ. Ийм алдаа гаргалгүй долоон сар зогсолтгүй зураг авна гээд л бодоод үзээрэй.

Зүрхний хилэн, Байтаг богд хоёрыг хийчихээд л би багийнхан болон өөрийгөө “ямар их хөдөлмөрлөв өө” гэж бодож байлаа. “Зүрхний хилэн” киноны зураг авалт дуусаад гэртээ гурав хоночихоод л “Байтаг богд” киноныхоо зураг авалтанд гарч байсан. Тэр үедээ л өөрийгөө их хөдөлмөрлөчихлөө гэж бодож байсан ч одоо хийгдэж буй киноны зургийн дараа тэр үе “тоглоом” шиг л санагдаж байна. Саяын кинон дээр маш их туршлага хуримтлууллаа, маш их ч юм ойлголоо, найруулагч, баг, жүжигчдийн хувьд нэг түвшин ахих шалгалт боллоо. Одоо бидэнд түүхэн байна уу, инээдмийн байна уу нэг ангит кино инээдэм. Онгирч байгаа юм биш, бид хөдөлмөрлөж байж суралцлаа, тархиндаа орууллаа, одоо миний толгойноос хэн ч ухаад авчихгүй тийм их баялагийг хураалаа. Ингэхдээ бид уншаагүй, үзээгүй, сонсоогүй харин, туулж сурлаа.

-Та кино урлагийн мэргэжлийн шүүмж судлалыг ямар түвшинд байж таны долоон сар 200 хүний хамтарч хийсэн бүтээлийг шүүмжлэх эрхтэй гэж бодож байна?

-Энгийн үзэгчдийн шүүмжийг ч авна. Мэргэжлийн шүүмжийг урлаг судлаач хийдэг болохоос гадаадын маш олон кино үзсэн, дотоодын социалист нийгмийн үеийн киног тахин шүтсэн хүмүүс хийхгүй. Тийм хүмүүсийн шүүмжийг би хүлээж авахгүй, надад огт хамаагүй. Харин урлаг судлаачдын шүүмж надад чухал.

-Урлаг судлаач дотроо?

-Тэдэн дотроо хэдэн оны бүтээгдэхүүн бэ, хэдэн онд сургууль төгссөн юм, түүний туулсан зам туршлага юу юм гээд бид зөрүүлээд өөрийг нь судална. Авах гээхийн ухаанаар хандалгүй яахав. Ардчилсан нийгэмд байх ёстой л зүйл. Чи ингэж хэлсэн байна, би ингэж хэлж байна гэж аар саар зүйлтэй арцалдахгүй, тийм цаг ч байхгүй. Яахав, миний хийсэн зүйлийг яриад л байж байг. Киноны талаар сайн мэддэг, хөгжмийг сайн мэддэг, планаа мэдчихдэг, хуучны кинонуудаа үзчихсэн, орчин цагийн киноны хөгжил дэвшил, Монголын кино урлагийн түвшин, ирээдүйд юу зонхилж байгааг мэддэг тийм л хүн мэргэжлийн шүүмж бичих байх.

Сүүлд СУИС дээр нэг шүүмжийн анги нээгдээд, УДЭТ-т шүүмжийн уралдаан болсныг үзэхэд аль муу үгээр, ёжилж хэлсэн тэр л их мундаг шүүмж болчихоод байх шиг анзаарагдсанаа нуух юун.

“Зүрхний хилэн”-г нэг мундаг шүүмжлэгч “Монгол эр хүн тэмээтэй зугтдаггүй” юм билүүдээ, утгаар бичсэн байсан. Ядаж киногоо үзсэн хүн ингэж бичихгүй, трейллэр эсвэл кино бүтсэн түүх үзчихээд бичсэн бололтой. Тэгэхээр би урлаг судлаачиддаа сэтгэл дундуур болно биздээ. Мундагууд бол харин миний киног үзэхчгүй, ярихчгүй. Тэд чинь ертөнцөөс тасарчихсан явдаг амьтад.

-Массд зориулсан гэдэг хандлагыг та юу гэж ойлгодог вэ?

-Кино хийгээд бүтэлгүйтвэл “Угаасаа фестивальд зориулсан кино, масст зориулаагүй” гэж ярьдаг хэсэг бүлэг байна. Гэтэл тэр нь фестивальд ч амжилт олохгүй. Гэвч үүний цаана өөр нэг зөрчил яваад, ямар зорилготой тэгж яриад, хэлээд байгааг нь би мэднэ шүү дээ /инээв. сурв/. Хүний сэтгэлийг хөдөлгөх гэж кино хийдэг гэж би ойлгодог. Тэгэхээр л “Уйлдаг болохоороо сайн кино юмуу” гэнэ. Уйлдаггүй сайн кинонууд байлгүй яахав. Гэвч сэтгэл нь хөдлөөд л уйлж байгаа байлгүй дээ. Сайн муу болсныг би мэдэхгүй. Хүмүүс сайн боллоо гэж хэлэхгүй ч “Миний сэтгэл хөдөллөө” гэж ярьдаг. Хэд хэдэн кино нь бүтэлтгүйтсэн хэсэг нөхөд дээрх асуудлыг ярьдаг, нэрийг нь хэлээд яахав, өөрсдөө мэдээд ичих хэрэгтэй. Дүрэлзвэл дүрэлзсэн шиг дүрэлзэх хэрэгтэй, уугих хэрэггүй. Миний кино ч бүтэлтгүйтэхийг үгүйсгэхгүй, тэр үед би тоохгүй урагш зүтгэнэ. Тэр зургаан жилд үзсэн бүхний дараа нэг кино “унахад” бид инээгээд л өнгөрөх дархлаатай.

-УРАН БҮТЭЭЛЧИД Ч, ХУУЛИЙНХАН Ч, ОЮУНЫ ӨМЧИЙНХӨН БҮГД АРЧААГҮЙ БАЙНА-

-Зохиогчийн эрхийн ноцтой зөрчил Монгол улсад хэвээр байна. Хуультай орон боловч зохицуулалт хийх нөхцөлгүйгээс уран бүтээлийг үнэгүйдүүлж байгаа нь танд ямар эмзэглэл төрүүлж байна?

-Аль аль нь арчаагүй байна. Уран бүтээлчид, хуулийнхан, оюуны өмчийнхөн бүгд арчаагүй байгаагийн шинж. Ингээд явж байхдаа таарсан, нэмэр байхгүй. Хэдэн жил л хэллээ. Гэвч миний үгийг тоохгүй л дээ. “Байтаг богд”-ыг IPTV-д орохоос өмнө хулгайлаад л гаргасан, “Хар сувдны нууц”-ыг ч бас гаргасан. Яах ёстой юм, ойлгохгүй байна. Гэхдээ хүчтэй нь хүчгүйгээ иддэг хорвоо юм даа.

-Засгийн газраас Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж, удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Уг хуулийн талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Киночид хүчгүй байна, хүчтэй нь хууль батлуулах гэж байна. Яамдуудаар орж хууль батлагддаг. Гэвч тэд киног нарийвчилж харахгүй, мэдэхгүй. Батал гэсэн баталъя гээд л баталчихна. Хуультай болж байгаад баярлаж байгаа хэдий ч нэг батлагдчихвал 20 жилдээ өөрчлөгдөхгүй шүү дээ. Би залуу байна, гэтэл ирээдүй хойчид юу болох вэ. Удахгүй кино театр халагдаж магадгүй нөхцөл байдал үүсч байна. Гэтэл энэ талаас нь алсыг харж хуулийг боловсруулсан уу, өнөөдөр маргаашаа харж хууль боловсруулсан уу, кино зах зээлийн хөгжил ямар хандлагатай байна, гадныхан кино оруулж ирвэл яах вэ, гадагшаа киногоо гаргавал яах вэ, ямар үед бид хаалттай байх вэ гэх мэт бодлогын түвшинд харсан уу гэдэг асуулт байна. Уран бүтээлчдийг дурны хонгио, алиа салбадай, хүмүүсийг баясгаж байх ёстой мэтээр хардаг маш буруу ойлголттой. Гэтэл 1990 он гарахаас өмнө Соёлын яам гэж тусдаа байгаад, бодлого боловсруулсны дүнд улсаас продьюсор хийж “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Тунгалаг тамир”, “Цогт тайж” кинонууд гарсан. Одоо ийм зүйл юу ч алга. Таарахаараа худлаа “Тэр чинь ёстой гоё кино болсон” л гэж хэлнэ.

-Бодлогын түвшинд та юу байх ёстой гэж бодож байна?

-Түгээгчдийг бус үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй болов уу. Түгээгчид хэт олон болохоор үйлдвэрлэгчид үнэ цэнэгүй болоод байна. Түгээгчид эрх мэдэлтэй, үйлдвэрлэгчид урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж яваа тул өнөөдөр тэдний үгэнд орж байна. Гэтэл маргааш тэдний үйлчлэгч болно. Цаашид уран бүтээлч биш зүгээр л робот болно. Түгээгч, үйлдвэрлэгч хоёр баланслаж л байх ёстой. Уран бүтээлч хүн намын харьяалалгүй, задгай, чөлөөтэй байж байж л жинхэнэ уран бүтээл гарна. Тухайлбал, би захиалгын юм хийхэд надаас юу ч гардаггүй. Би мөрөөдөөгүй, би хүсээгүй, надад үүний зовлон ирээгүй. Хөгжүүлэх гээд байгаа нэртэй боловч нөгөө хэдийг булшлах магадлал өндөр систем болж магадгүй. Тиймээс хуульчид минь, эрдэмтэн, докторууд минь сайн л ажиллаасай.

-Социализмын үе шиг төрөөс кино урлагийг дэмжиж кино хийх санхүүжилт гаргана гэж байхгүй учраас киночид хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар л киногоо бүтээж байгаа шүү дээ. Гэтэл тэдний зүгээс хөрөнгө оруулсныхаа хариуд уран бүтээлд шууд нөлөөлөх гэсэн оролдлогууд гаргадаг уу?

-Байдаг. Гэхдээ би тэнэг гэж хэлүүлээд ч хамаагүй уран бүтээлээ нэгдүгээрт тавьдаг. Их мөнгөтэй, баян тансаг хүмүүст бялдуулчлах дургүй, гэр бүлийн хүмүүжил минь тэр. Тиймээс хүний захиргаанд, ялангуяа урлаг мэдэхгүй хүн захиалга өгч, түүний захиргаанд ажил хий гэвэл “урлаг бол өөр шүү” гэдгийг хэлдэг. Биднийг мэддэг учраас ийм нөлөөлөл харьцангуй бага байдаг. Киночид ч ийм зүйлд хатуу хандаж, киноныхоо үнэ цэнийг унагалгүй, 1980-1990-ээд оны болхи сурталчилгаагаа болих хэрэгтэй. Яахав, би “Аз жаргалын шок” дээр өөрөө ч тийм сурталчилгаа хийж байсан. Өнгөрснөө шууд үгүйсгэж болохгүй. Гэхдээ харилцан ажиллаж байгаа маркетингийнхан ч юм хөгжиж байна гэдгийг ойлгож, цаг үеэ мэдрэх хэрэгтэй.

-Олон улсын кино фестиавалиудад оролцох төлөвлөгөө бий юу?

-Манайд гадаад харилцааг хариуцан тусдаа баг ажиллаж гадны зах зээлд киногоо борлуулж байгаа.

-Хадмалтайгаар уу?

-Тийм. Гэхдээ сүүлийн үед шууд дуу оруулалтайгаар гаргаж, ханш нь өндөр болж байгаа. Техник технологитой хөл нийлүүлэх тусам биднийг үнэлэх үнэлэмж өндөр болж байгаа нь тэр шүү дээ. Фестивалиудад оролцоход манай кинонууд нилээд хүндэд тооцогддог. Хятад, Манж гэх мэт хүнд сэдвүүдтэй. Сая сүүлд Хонгконг руу явсан манай харилцагч “Lionsgate” –д триллерүүдийг маань үзүүлэхэд “Монголчууд ийм түвшинд кино хийдэг юм уу” гэж маш их гайхсан гэсэн. Бидний киног аваагүй, гэхдээ энэ нь л бидний хувьд урам болж байгаа юм. Дуу оруулалт хийх боломжтой кинонуудын борлуулалтанд бид анхааръя гэсэн. Мэдээж бид гар бариад бугуй барьж байгаа юм. Манай жүжигчдийг аваарай гэх жишээний. Энэ бүхний ард тусдаа баг ажиллаж байна. Тиймээс энэ мэтээр гадаад зах зээл рүү албан ёсоор гарахад бид амждаггүй юм гэхэд, хойчийн залуустаа жимийг нь гаргаж өгнө өө.

-Баярлалаа. Бидэнтэй цаг гарган ярилцсан таны уран бүтээлд амжилт хүсье.

-Та бүхэнд ч мөн амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:31

Зочин [202.179.27.10] 2019-07-05 09:00:17

Бүтээл бүр нь чансаатай өмнөхөө давтдаггүй нь надад таалагддаг. Уран бүтээлчдэд өндөр амжилт хүсье.

Зочин [112.72.11.116] 2019-04-15 14:32:55

9

Зочин [112.72.11.116] 2019-04-15 14:32:49

Vneheer mundag jvjigchid hiisen kino bolgon ni hvmvvsiin setgel zvrhriig hondoj chadsan gaihamshigtai bvteelvvd boldog bvh uran bvteelchiddee amjilt hvsiii mundag ah nar

123 [59.153.85.89] 2019-04-15 11:21:43

Фантастикын уран бүтээлчид гайхалтай...үнэхээр ажлын төлөө урлагийн төлөө монголын төлөө цохилох зүрхтэй...юу ч бүү саад хийгээсэй...урагшаа...зөвхөн урагшаа

Goe goe ... [202.21.109.120] 2019-04-15 09:24:56

Kino, tuuh uur shuu.....medeej tuhiin huwid aldaa bii boloogvee ushuu ch aldaa garna..tuuh guiwna daiwna,gehdee kinochid jinhene kino hiih gj l hicheej bn...zvgeer tuuhees medersen emzeglel tudiig l ashiglaj bgaa hereg tuuhee yg l hiigeed bwl nguu urlag, hunii setgeliig hudulguh uran buteelchiin zuwhun uuriin haruulah gsn goe sanaa plan shiidel gdg yum maani hyzgaarlagdah bhaa

Баярлалаа [202.126.89.161] 2019-04-15 09:01:04

Сайхан бүтээлүүд гаргадагт баярладаг шүү. Амжилт хүсье ээ.

zochin [122.201.24.134] 2019-04-15 08:08:10

Маш сайн уран бүтээлч шүү амжилт хүсье. Байтаг богдыг үзээд их омогшил төрсөн шүү. Амжилт хүсье!!

Зочин [122.201.21.78] 2019-04-10 11:56:41

одын өвчин тусчихаж дээ. Хүндэрвэл ямар ч цагаан нөмрөгтэй баатар байгаад тус үгүй. Ур чадвар шаардахгүй дүр гэж байдаг бололтой. Хэлж яриад өгдөг хүн байдаггүй юм уу,хэлж зөвлөсөн ч хийсэн жаахан зүйлдээ халуу оргиод тоодоггүй юм уу. Эсвэл маш их чадвартай хүн гэж өөрийгөө бодож биеэ тоож явдаг гэж ойлголоо. Ийм сэтгэхүй,юманд өнгөц хандаж дүгнэдэг иймэрхүү зан чанар гайгүй нэрд гарч бага ч гэсэн юм хийж яваа залуучуудаас ханхлаад эхлэхээр биш болж байгаа нь тэр. Онгироо, сагсуу зан хэрэггүй шүү. Хол явахгүй бүдэрнэ.

Зочин [64.119.22.76] 2019-04-15 11:38:17

chadaj bga yumand arga bhgui.chi hiisen zuileeree gaihuulaach hamaa

Zochin [213.127.40.99] 2019-04-10 07:36:21

Estoi teneg nusgai bn .

Зочин [59.153.113.147] 2019-04-10 05:32:01

Nadaas neheed baidag ch shig. Sain etsgiin achaar garj ircheed hamraa sohoj oorigoo busdaas iluu aldartai od gj sagsuurdga bolih heregtei. Jujigchid bol od bish, zugeer l mergejliin ontslog

Хтд [202.126.89.250] 2019-04-10 02:00:13

Мундаг онгироо болж байгаа юм бн. Тамир. Их хөдөлмөрлөжээ. Ашиг их олоорой доо. Ашиг чухал шүү Тамираа

Zyrhnii hilen erchyyd bol arai oor [174.221.142.151] 2019-04-09 21:22:29

Zohiol ni hoorhon jyjigchid chadvar zygeer harin tsarai Torh ni arai jul bandi nar shig bolson gej bodoj bna

amjilt [103.10.23.133] 2019-04-09 08:21:41

amjilt husye zaluuchuuddaa aldaa onoo baidag gehdee ter buhneesee suraltcaj usch yavaa zaluusaa demj manaihaan .

Зочин [103.229.121.41] 2019-04-09 07:09:34

Пээдэлзэх юмаа!! Та нар баримтат кино л хийхээ бод!! Та нарын уран сайхны кино хийх гэж угаасаа юу байхав дээ!

1r [103.10.23.133] 2019-04-09 08:23:03

peediih yu bhav dee chinii chadkuug chadaj bndaa har huvslz mine

hun [103.10.23.133] 2019-04-09 08:19:31

chi bid 2 huruugaa ch hudulguj amjaagui bhad naaduul chin uldeeh yumtai amidarch bn muu malaa garch ajil hii malaa erguu buus mini za yu hund ataarhaj amid yvahaar uheech gonjgoo

1212 [202.21.118.174] 2019-04-09 03:49:51

Байтаг Богд дээр маршал Чойбалсангийн өмссөн форм нь цаг үетэйгээ тохирохгүй, захны тэмдэг, ханцуйны тэмдэгтэй, 1930-аад оны формтой байсан. Уг нь киноны үйл явдал 1948 онд болж байгаа шүү дээ .Түүхэн кино хийхдээ бас анхаарч л байх хэрэгтэй

хэхэхэ [43.228.129.108] 2019-04-09 03:49:25

Сайн кинонуунд гарч байгаа шүү. Юм хийж чадаж байгаа залууд баяр хүргэе!!!

zochin [66.181.185.201] 2019-04-09 03:37:35

harin ch mash goyo kinonuud hiisen zaluu. shine kino hezee garah ve uzeh yumsan .Fantastik , arimuunii kinog uzne shuu

Зочин [183.81.171.2] 2019-04-09 01:18:01

Аливаа ажлыг хийхэд бардам сэтгэл байх хэрэгтэй. Бид зөв залуусаа дэмжиж байж илүү хөгжилд хүрнэ.

Зочин [203.91.118.180] 2019-04-09 00:58:46

пээдийсэн бацан эцэг эхийнхээ буянг зөв эдлээд айлын охидуудыг шаагаад хаядагаа болиолд олон юм хуцалгүй явах хэрэгтэй ш дээ

Сиь [64.119.17.151] 2019-04-09 00:12:38

Тэнэгүүдиин оронд Тэнгис шиг зах зээлтэй амар юмоо кк

Зочин [202.21.109.80] 2019-04-08 16:48:56

Аа яа яа, ямар онгироо залуу вэ... "Бяруу болоогүй байж бухын баасаар баана" гэдгийн тод жишээ юу гүй юу? Хуучны Балжинням, Жигжидсүрэн мэтийн мундагууд ч бараг ингэж ярьж зүрхэлдэггүй байх. Тэ энэ залуугийн ярилцлагыг уншвал хөх инээд нь хүрэх байх даа... "Нэг ангит киног бол гаргаахгүй, бүр 11 кино хийсэн" гэнэ үү? Чанаргүй, үзэх юмгүй, цаг үрсэн 11 теле зохиомж хийгээд л кинотеатруудаар цацсан байх. Улаанбаатарт угаасаа өөр чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй тул хүмүүс хүссэн хүсээгүй театрт үзэж кино нь зардлаа нөхсөн. Бас хэдэн ч мундаг дүр бүтээсэн гэчихэв дээ... Агуу Дамчаа агсан хүртэл "дүр бүтээх" гэдэг үгнээс сүрдэж эмээж явсан юм шүү.

Зочин [66.181.161.60] 2019-04-15 11:47:18

Cnii cadaaguig cadaj bn zayu ooroo neehh saihn ym shig.Hodolmorlood hiij buteeged ywj bhad bitgii ingj ataarhaj olon ym yrij bai

Зочин [66.181.177.88] 2019-04-08 15:28:50

хоосон магтаалд дуртай шүү залуус

Зочин [202.126.89.69] 2019-04-08 12:38:46

Зүрхний хилэн байтаг богд ll үнэхээр сайхан кинонууд болсон

зочин. [112.72.12.4] 2019-04-08 12:03:18

Омголон юмаа.

Зочин [59.153.87.12] 2019-04-08 09:53:11

ene nuhriin kinonuud ny Korea kinonii dairaad geed buunuuruu 2 talaasaa dairch zodoldood baidag kadruudiig yag davtsan baidag

Зочин [66.181.161.90] 2019-04-08 08:44:11

Гайхалтай нь бүх жүжигчид өөрсдөө зохиолоо бичдэг болжээ. Тэгвэл кино зохиол тийм амархан иүм байх даа.

h [202.179.25.230] 2019-04-08 08:36:11

tech hiits talaasaa manai dotoodii kinonuud saijraadl bgaam shig bgaach art taldaa bol devshil haragdah n bitii hel Socialism ii ueesee uruudchihsan manaihnii hiij bgaa kino uran buteelch handlaga haragdah n hovor bolson ene bol unen ghdee bas niigemee harahaar ufaasaa urlagag hunjih udii bhoo

hh [202.179.25.230] 2019-04-08 08:26:56

hehe shuumj bol huleej avahguil hun bndaa

Буурай [202.72.245.122] 2019-04-08 07:23:12

Үнэндээ одооны кинорхуу юмнуудыг үзээд киноны ч өмнөөс, жүжигчдийнх нь ч өмнөөс нүүр бөжөө зэрэг улайх юм

Зочин [66.181.161.60] 2019-04-08 07:52:59

Хийж бүтээсэн зүйлтэй, хийж бүтээж байгаа залуу хүн онгирохгүй яадаг юмбэ. Ямар чи байгаа биш

Зочин [202.72.245.122] 2019-04-08 07:21:21

Хнн одоо ч өөрсдөө зохиолорхуу юмаа бичээд, өөрөө тоглоод, өөрсдөө дүгнээд л, кино гэдгийг сорү расте хийгээд л, түүхийг хэт гуйвуулаад л кино хийхийг гурилддаг болоо шивдээ

Зочин [66.181.161.60] 2019-04-08 07:52:40

Хийж бүтээсэн зүйлтэй, хийж бүтээж байгаа залуу хүн онгирохгүй яадаг юмбэ. Ямар чи байгаа биш

Зочин [202.21.108.234] 2019-04-08 06:49:39

Онгироо сагсуу залуу юмудаа гэж бодогдлоо

Зочин [202.55.188.39] 2019-04-08 05:52:45

Энэ хөдөлмөрч залууд санаа аваасай гэж хэлэхэд 20-р зууны эх түүхээ уламжлалт, хувьсгалч, комунист өнцгөөс биш арай өөр өнцгөөс харах гээд үзээрэй. Тэгвэл чи ёстой насаараа хийгээд ч дуусахгүй олон маш нууц төслүүдтэй болж магадгүй шүү. Байтаг богдын тулаан л гэхэд цаанаа маш ээдрээтэй эх сурвалжтай шүү дээ. Хувьсгалч түүхээр бол хэдэн дээрэмчин хасгуудаас эх оронч хөвүүд нь хилийн дээсээ хамгаалсан явдал. Гэтэл угтаа маш олон жилийн өмнөөс үүссэн явуулга, будлиан нь монголын хил дээр буу гаргасан байдаг. Хамгийн гол нь энд Хятадууд биш Зөвлөлтүүд хор найруулж гол дүрд нь тоглосон. Энд хил дээр байлдсан эх оронч залуусаас илүү цаана нь алтайн цаад говь, ховог сайр орчимд өрнөсөн хилийн ойролцоох иргэдийн дунд тагнах ажиллагааг явуулсан, эрсэдсэн баатарлаг хөвүүдийн гавьяа илүү ихээр харагдах ёстой. Нэг хүн чамайг эрх чөлөөгөөр шагнана гээд яс юман дээр чамайг хүнтэй наймаацаад, чиний эсрэг тоглоод байвал яахав? Сонин биз дээ? Энд драм ч байна, адал явдал, тэр ч бүү хэл эмзэглэл ч бий.

Зочин [202.55.188.39] 2019-04-08 06:03:48

Гэх мэтчилэнгээр 20-р зууны Монголын түүх бүхэлдээ уран бүтээлийн гайхалтай сэдэв. Гол нь эхлээд сайтар судлах ёстой. Үнэнээр нь гаргах ёстой. Бүгдийг биш ч ядаж үндэслэлийг нь. Оросууд биднийг Хятадтай яаж наймаацаж байгааг, хэрхэн улс төрөөр нь тоглож байгааг, монголын улс төрчид хэрхэн тэмцэж байгааг, бас орос хятадын ов мэхэнд хэрхэн унаж байгааг. Манай Бал дарга гэхэд ядаж л эхнэрээ сонгочих мэдэлгүй хэрхэн зовж байгааг, бусдын шахалтанд эх орныхоо эсрэг ажиллагааг хэрхэн явуулж байгааг, эхнэртээ зодуулж байгааг, гадны оронд гэрийн хорионд өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлж байгааг. Бас түүний бусдыгаа хэрхэн хилмэгдүүлж байгааг, ах дүүсэг ёс, найрамдлын далбаан дор зүй бус явдал хэрхэн өрнөж байгааг, соц нийгэмд ч гэсэн арын хаалга, авилга хэрхэн явагдаж байгааг. Сандал ширээний тохироо Оросын оролцоотой, дотоодынхны лобитой хэрхэн өрнөж байгааг. Оросууд Эрдэнэтээс өгсүүлээд Мардайг оруулан баялагийг нь хэрхэн цөлмөж байгааг. Энэ хугацаан дахь Хятадуудын өнгөлзлөг. Үзэл суртал, намын ажил улс орон даяар хэрхэн явагдаж байгааг. Хувь хүний орон зай хэрхэн шахагдаж байгааг. Монголчуудын алмай, хэнэггүй, хойрго зан хэрхэн бүрэлдэж төлөвшиж байгааг. Эх оронч дүр эсгэж хэрхэн эх орноо, хөрөнгө баялагаа өөрийнхөө өчүүхэн эрх ашигаас арилжиж тавьж тууж байгааг. Нэг дороос бүгдийг төвлөрүүлэн удирдах тогтолцоо нь эцэстээ хэрхэн иргэдээ тонох мафийн сүлжээ болж шувтарч байгааг. Социалист өр зээл хэрхэн бүрэлдэж бас хэрхэн зарцуулагдсаныг. Гээд дор бүрд нь уран сайхны киногоор баримтжуулбал магадгүй жижигхэн монгол биш бүх дэлхий ч сонирхож, туршлага судлаж мэдэхээр ээдрээтэй түүх бидэнд байна. Гол нь яаж үзүүлэх вэ гэдэгт л байна. Энд л найруулагчийн, продюсеруудын авьяас хэрэгтэй байх даа. Амжилт.

Зочин [202.55.188.46] 2019-04-08 05:00:25

Түүхэн киноны талаар тодотгож тайлбарласан нь таалагдлаа. Ингэхгүй бол зүгээр л үзэл суртлын кино болчихоод байсан. Нөгөөтэйгүүр бас нэг анхаарах зүйл байна. Сүүлийн үед кино продюсер, найруулагчид тэрчлэн урлагийнхан урлаг бол эмзэглэл, авьяас бол эмзэглэл гэж удаа дараа ярих боллоо. Бид нэг юмыг туйлшруулан хүлээж авдаг гэмтэй үндэстэн л дээ. Уг нь бол яг ч ийм юм биш шүү дээ. Ялгаж салгаж ойлговол арай өөр дүр зураг бууна. 20-р зууны монголын урлаг, уран зохиолд чөмгөө дундартал зүтгэж асан хүмүүсийн онцгой төлөөлөл болох Намдаг гуай нэгэнтээ ингэж хэлсэн юм билээ. Ахмад зохиолч маань тухайн үед бүх зүйлийг намын даалгавар, төлөвлөгөө, үзэл суртлаар хүч түрэмгийлэн шийдэж асан тэр цаг үед "хүүе нөхөд өө, урлаг, авьяас гэдэг чинь арай өөр юм шүү" гэж сануулах үүднээс өөрийн эрхгүй дуу алдсан хэрэг байх. Аргагүй урлагт сэтгэлтэй хүн болох нь үүнээс харагдана. Баригдаж хоригдоод ч тэр сэтгэл нь мохохгүй байна шүү дээ. Өнөөгийн тайван цагт бидний урлагийг үзэх хандлага өөр байх ёстой.

Зочин [202.55.188.46] 2019-04-08 05:33:26

1-рт урлагийн хувьд ч, нийгмийн харилцааны үүднээс ч, хувь хүний төлөвшлийн хувьд ч аваад үзэхэд сэрэхүй бол хамаг дээд түвшний мэдрэмж, хэрэгцээ юм. Үндсэндээ бид сэрэхүйгээр дамжин гэгээрэлд хүрнэ. Харин сэрэхүй ч тэр гэгээрэл ч тэр зүгээр л аль аль нь оюун сэтгэлгээний үйлдэлд, төлөв, хэв янз шүү дээ. Энд ямар нэг ламайзмын ч юмуу, христианы шүтлэгийн үүднээс тайлбарладаг гэрэл гэгээ, тэнгэрийн орон огт хамаагүй. Сэрэхүй бол угтаа ,гэгээрэлд хүрхэх шат, гишгүүр л юмуу даа. 2-рт сэрэхүйг хүний оюунаас амьдралд буулгах, бусдад рефлекс буюу ойлголт хийх асуудал бол ерөөсөө хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн байсаар ирсэн оролдлого. Хүний ойлгоц хөгжин улам баяжих тусам сэтгэлгээ баяжиж арга техникүүд улам нарийсч ирсэний дүнд урлаг гэдэг цогц ойлголт үүссэн байх. Тэхээр урлаг бол сэрэхүйг төсөөлөн амьдрал дээр биет байдлаар буулгах арга хэлбэр болж ирж байна. Урлаг нь сэрэхүйн түвшнээс материалжиж ирж байгаа учраас харьцангуй доогуур түвшний гэхдээ нийтлэг хэрэгцээ юм байна. Харин авьяас бол тэрхүү сэрэхүйг биет байдал руу буулгах арга, техник, дадал хэвшил гэж ойлгогдож болох юм. Эмзэглэлтэй яагаад холбогдчихов гэхээр хүний амьдралын ээдрээт байдал, нийгмийн зөрчил дунд сэрэхүй өөрөө өдөөгдөж байдаг байна. Энэ бол сэрэхүй биет байдалд шилжиж, биежих явцад тохиолдож буй үед хүний сэтгэхүй, сэрэлд мэдрэгдэж анзаарагдаж буй нэг л процес. Амтаар ярьвал нэг л төрөл амт. Нэг амтыг хүн болгонд ижил байдлаар түгээх нь алсдаа үр дүнгээр бага байдаг. Тийм л учраас нэг л эх үндсийг шүтэх нь утгаа алддаг. Өөрөөр хэлбэл Намдаг гуайн хэлснийг тухайн үед нь л холбож үзвэл илүү утга төгөлдөр болохоос бүх цаг үед тоть шиг давтвал ямар ч утгагүй болж ирэх нь үзтэл илэрхий. Цаашлаад ярьвал сэрэхүйг буулгах биетлэг хэлбэр нь урлаг бол дохио, авианы ба хослосон хэлбэр нь хөгжим, яруу найраг, шүлэг, уран зохиол байж болох юм. Урлаг тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгээд тодорхой хязгаараас цааш боломжгүй болох юмуу эсвэл хүртэхэд илүү нарийн төвөгтэй болж ирж болох юм. Жишээ абсурдизм, авангардизм, сюрриализм гээд ирэхээр ихэд хийсвэр болж эгэл хүн хүртэхэд төвөгтэй болж ирдэг. Энэ тохиолдолд уран зохиол, сонгодог хөгжим энэ дутууг нөхөж байж мэднэ. Эцэст нь хэлэхэд урлаг ч юмуу авьяасын аль аль нь тухайн тохиолдолд хүний эмзэглэл байж болох бол өөр тохиолдолд баяр хөөр, таашаал, цэнгэл баясал, ид бах болж ч мэдэх нь. Гэхдээ аль ч тохиолдолд тухайн хүн урлаг гээч зүйлийг өөрөө хэр ойлгож хүлээж авсанаас тусгал нь бодит байдал дээр, уран бүтээлд, амьдралд нь илэрч болох нь. Бас нэг зүйлийг дурьдахад урлаг гэдэг эцэс төгсгөлгүй төгс ойлголт ч бас биш байдаг бололтой. Нэгэнтээ хүнтэй хамаарч байгаа юм болохоор хөгжлийн дээд түвшиндээ дампуурч утгаа алддаг ч янз байна. Хэт материаллаг тал руугаа хэлбийсэн хүмүүс урлагаа тэр байтугай өөрсдийн оршихуйг ч үгүй хийхийг байг гэх газаргүй. Би л хувьдаа өнөөгийн холивүүдийг тиймэрхүү шинжээ аль эрт олчихсон инстүүц гэж хардаг. Энэ тохиолдолд урлаг нь сэрэхүйн тийш нь хүнийг залж байх учиртай бол харин эсрэгээрээ урлаг нь мөнгө, хүмүүсийн мунхаг байдлаас үүдсэн явцуу сонирхолоор удирдагддаг болж байгаа дүр төрх анзаарагдаж байна. Үүний нэг жишээ нь бокс офист тэргүүлж байгаа кино нь ерөнхийдөө мөнгөө төлж үзэж буй хүмүүсийн сонирхлын хүрээнд сэдвээ тодорхойлж байгаад оршино.

Зочин [66.181.177.88] 2019-04-08 05:25:46

урлаг.ба авьяас бол торгон мэдрэмж гээ биз дээ.

Zagdaa [78.35.243.124] 2019-04-08 04:48:27

Bie bieniihaa Kino neelt deer bult bult shaagaad estoi unheer sain bhgui kino bolson geed shaagaad ochood uzheer arai bishee solongos kino huulbarlaad barag hiitsen uhsen atsanii sain uran buteel kino

Зочин [66.181.177.88] 2019-04-08 04:09:02

уран бүтээлч байна гэдэг хэцүү байх. л даа.манай жүжигчид дүрдээ сайн ордоггүй юм уу хаашаа юм .нэг л хуурамч байх юм аа.

Зочин [66.181.177.88] 2019-04-08 04:59:33

тунгийг нь тааруул гэдэг байхаа

Зочин [66.181.160.121] 2019-04-08 04:29:53

Харин тиймээ, би сүүлийн үед хийгдсэн Монгол кинонуудыг огт үздэггүй. Заримдаа бүр өмнөөс нь нүүр улайхгээд үзэхэд хэцүү л байдаг юм. Хуучны жүжигчидтэй харьцуулахад хэтэрхий их хичээдэг энэ нь хэтрүүлэн жүжиглэлт болоод за тэгээд амьдралаас тасраад явчихдаг юм шиг санагддаг. Бас Монгол киноны постерууд хэтэрхий эрээн мяраан замбараагүй юм шиг.

Зочин [73.95.133.59] 2019-04-08 03:56:56

Fs - д ийм их зай эзэлсэн ажлын тайлан илтгэл тавих хэрэггүй Тавьж байгаа постууд аль болох хураангүй байвал сонирхогдоно. Нэг хүн тухайн кинонд олон ажил хавсрах тутам бүтээл мууддаг юм. Гэтэл өөрөө зохиолоо бичиж өөрөө найруулж өөрөө тоглож ...өөрөө бүгдийг хийх нь олширч.

alta [122.201.23.84] 2019-04-08 03:42:42

Солонгос улс урлагийн салбартаа маш том хөрөнгө оруулалт хийгээд манай Эрдэнэтээс их мөнгө олж байна шүү дээ. Төр засаг ядаж ЖДҮ-дэд өгдөг бага хүүтэй зээлээр дэмжмээр юм даа

би [103.9.90.98] 2019-04-08 03:31:54

юм хийхийн төлөө асч яваа залууд амжилт хүсье ээ.

Зочин [103.26.193.123] 2019-04-17 11:15:42

Zugeer l Yaria bna shu de harluulah durtai durak orkuud yumaa


52 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
52 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.