Ким Жон Ун уулын цанын бааз барих үүрэг өгчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Яндок сууринд байх халуун рашаан тойрсон жуулчлалын бүстэй зэрэгцүүлэн уулын цанын бааз, амралтын газар байгуулахыг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун үүрэгдсэн талаар тус улсын төв хэвлэл мэдээллээ.

“Яндок суурин дахь халуун рашаануудыг тойрсон жуулчлалын бүстэй зэрэгцүүлэн уулын цанын бааз байгуулвал хүмүүс өдөр нь цанаар гулгаж, орой нь халуун рашаанд орон алжаалаа тайлахдаа ард түмэн баяртай байх болно хэмээн эрхэм хүндэт дээд удирдлага онцолсон” хэмээн Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн онцолсноор Ким Жон Ун тус бүс нутгийн байгал газарзүйн нөхцлүүдтэй нарийвчлан танилцсаны дүнд өвөлдөө дулаахан мөн цас их ордог энэ газрыг сонгон цанын бааз байгуулах шийдвэр гаргажээ.

Түүнчлэн БНАСАУ-ын удирдагч дараа өвөл гэхэд хүмүүс халуун рашаан, цанын баазтай газар амрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд барилгын ажлыг түргэвчлэх үүрэг өгсөн байна.

Одоогоор БНАСАУ-д уулын цанаар хичээллэх цорын ганц амралтын газар байдаг бөгөөд энэ цанын баазыг мөн л Ким Жон Уны үүрэгдснээр 2013 онд байгуулж байжээ. Энэ амралтын газар Пхеньянаас 180км зайд байрладаг, Азийн хамгийн том уулын цанын баазуудын нэгд тооцогддог юм байна. Энэ баазын нийт талбай нь 14 сая кв.м гэнэ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

ЭДИЙН ЗАСАГЧ [182.160.37.72] 2019-04-08 11:34:00

ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВНА УУ ? ҮСГЭН ДОТОР ТОО ЦОХИЖ ЯВНА УУ??? МЭДЭЭ БИЧИГЧ ГУАЙ !!!

Зочин [202.179.24.82] 2019-04-08 03:13:01

14 САЯ КВ.М ЮМ БИЗ ДЭЭ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.