Хотын даргын орлогчид Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нарын зургаан хүнийг томилох эсэхийг хэлэлцэнэ

Т.Хулан / Улстөр

Өнөөдөр 11.00 цагт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын даргын зургаан орлогчийн асуудлаар зөвшилцөхөөр төлөвлөжээ. Хуралдаанд хотын дарга С.Амарсайхан орлогчийн нэрийг оруулж ирэх аж.

Хотын дарга С.Амарсайхан албан ёсоор хоёр орлогчтой байна. Мөн төслийн менежер нэрээр дөрөв нийтдээ зургаан орлогчтой байхаар бүтцээ батлуулсан.

Тэрбээр орлогчийн асуудлаар хүргүүлсэн зөвшилцөх бичигтээ:

1.Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.БАТБАЯСГАЛАН,

2. Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.АНХМАА,

3.Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагчаар О.ХАЛИУНБАТ

4.Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.МӨНХЖАРГАЛ

5.Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.ОТГОНСҮХ

6.Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч О.МӨНГӨНШАГАЙ нарыг тус тус томилуулахаар дурджээ.

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан эхлэх гэж байна.

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.5.198.53] 2019-04-09 02:22:07

Энэ дотор нягт нямбай ажилсаг эмэгтэй нэг байна түүнийг дэмжиж байна

kkkkk [185.39.141.204] 2019-04-08 13:57:25

ankhnym goe shde .. dahij 1 ... kkk

Зочин [5.38.218.57] 2019-04-08 09:53:06

Хөөш чи тэр Туулын бургасыг нөхөж тариарай

hi [192.82.64.175] 2019-04-08 07:56:45

ene Haliunbat boliosoi Toirogtoo neg ch hargadaagui hun ajil hiih uu

ӨӨРӨӨ ЮУ ХИЙХ ХҮН БЭ ӨНДӨР ҮНЭЙ МАШИН УНААД Л ӨРӨӨНДӨӨ ТУХЛААД ГАРЫН ҮСЭГ ЗУРУУД СУУЖ БАЙХ НЭЭ [202.179.31.34] 2019-04-08 07:15:09

Зочин [218.92.229.98] 2019-04-08 07:13:28

Зөв дачин шийдэмгий дарга шүү амжилт. Оркууд хуцалдаж л байж.

БААХАН МӨНГӨ АВСАН БАЙХ НЭЭ ЗУУН ЯМААНД 60 УХНА ГЭГЧЭЭР 6 ОРЛОГЧООР ЯАДАГ ЮМ 2БАЙХАД БОЛНО [202.179.31.34] 2019-04-08 07:11:46

Зочин [202.126.89.75] 2019-04-08 07:10:41

Хотын дарга гэж но-той хирнээ чухал царайтай дүрдээ итгэчихсэн нэг нөхөр байнаа. Хамгаалах ёстой хотоо ,ногоон байгууламжаа голын эргээ сүйтгэж байдаг ийм ёс зүйгүй дарга гэж байдаг юмуу.

Зочин [150.129.143.16] 2019-04-08 07:06:48

Хулгайч нар мафийн бүлгийн гишүүдээ сонгох нь. хэн эд нарыг ИТХ сонгодог байна аа.Үүрэнд нь устга

зочин [103.14.36.6] 2019-04-08 06:57:57

энэ анхмаа гэж хүүхэн одоо болойсой. юм хийж чадахгүй байж яаж энд ингээд байгаад байдаг байнаа. таарсан таар шуудай. нөхөр нь гаалийг хямараагаад эхнэр нь хотыг хямраах юм байналдаа

зочин [66.181.161.82] 2019-04-08 06:41:47

налайх аас гарсан багахангайгаас гарсан оркууд хотыг удирдана гэж юу байхав баахан будилж байгаад сонгуультай золгоно биз

Зочин [202.55.188.46] 2019-04-08 04:54:42

10-р хорооллын 40-р сургуулийн хашаан доторх барилга яах вэ? Тэр сургуулийн ашиглалтын талбайн нормативыг одоохон шалга. Хэрэв үүнийг зөрчин газрыг нь хувийн компанид худалдсан бол барилгын ажлыг даруйхан зогсоо. Үүнийг нийслэлийн дарга л зохицуулна.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.