Нотр Дамын сүмд САНАА ТАВЬСАН шигээ Байгалийн түүхийн музейдээ анхаарал ХАНДУУЛЦГААЯ

Т.Хулан / Нийгэм

Өнгөрсөн даваа гаригт хүн төрөлхтөний гайхамшигт урлагийн өв Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм галд өртөж, дээвэр хэсэг нь бүхэлдээ шатсан. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон сүмийн галд өртсөн хэсгийг таван жилийн дотор сэргээн засна гэж өчигдөр мэдэгдлээ. Сэргээн босгох үйлсэд зориулсан хандивын аян Франц даяар өрнөж, 24 цагийн дотор нийт 730 сая доллар бүрдсэн байна. Үүний талыг буюу 340 сая долларыг Францын баячуудын жагсаалтад нэг, хоёрдугаарт ордог эрхмүүд өгнө гэж мэдэгдлээ. Харин үлдсэн 390 сая долларыг Францын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс хандивлаж дэлхийн урлагийн суут бүтээлийг сэргээн засах ажилд хувь нэмрээ оруулж байгаа юм.

Энэ үйл явдал хүн төрөлхтөний түүхэнд нөхөж баршгүй хохирол учруулахын зэрэгцээ дэлхийн олон тэрбум хүний харууслыг төрүүлсэн юм. Монголчууд ч мөн эмгэнэн, гашуудаж харамсал илэрхийлсэн захидлыг Франц улсын удирдлагууд руу хүргүүлэв.

Уг үйл явдал өөрсдийн урлагийн үнэт өвөө хайрлаж, хамгаалж чадаж байгаа эсэх асуудлыг бидний дунд давхар хөндөв. Энэ асуудлаар хоёр өдөр хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст музейгээ ч сэргээн засварлаж чадаагүй юм байна гэх ганцхан дүгнэлтэд хүргэлээ.

Үүний тод жишээ нь, Байгалийн түүхийн музей юм. Тус музейн барилгыг тун удахгүй нурааж, газрыг нь дуудлага худалдаагаар зарахаар бэлтгэж байна. Газрынх нь мөнгөөр хаа нэгтээ Байгалийн түүхийн музейг шинэ босгоно гэсэн. Сайн судлаад үзвэл энд ноцтой асуудлууд бий.

Чойжин ламын сүм музей ч мөн хашаагаа сүйтгүүлж, балгас болсон барилгатайгаа олон жилийн илээв. Ганц Чойжин ламын музей гэлтгүй, Улаанбаатар дэх бүх музейн барилгын насжилт дуусч, хуучирж муудан өнөө, маргаашгүй нурж мэдэхээр байна. Гэтэл бид сэргээх засах нь битгий хэл нурж унахыг нь хүлээж суугаа гэхэд хилсдэхгүй. Музейн барилгууд нурвал газрыг нь манай тэрбумтнууд лоббидож авахыг л хүснэ. Түүнээс өөрөөсөө хөрөнгө гаргаад музейг сэргээн засах уужим сэтгэл тэдэнд үгүй. Монголын тэрбумтнууд Францын баячуудаас үүгээрээ ялгарна. Тэгсэн мөртлөө Нотр Дамын музейд санаагаа чилээнэ.

Парисын Дарь эхийн сүм нь жилд 13 сая жуулчин хүлээж авдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Эйфелийн цамхагийг давдаг байна. Харин Монгол улсад 529 мянган жуулчин ирсэн байна. Энэ нь 2017 оныхоос 58276-аар буюу 11,01 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ хэрээр музей үзэх жуулчдын тоо ч өссөн байна. Харин манай музейн дурсгалт барилгуудын царай бүүдэгхэн, сүүмэлзсэн л байдалтай байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.124] 2019-04-19 23:58:01

Байгалийн түүхийн музейг анх хаалгах санаа гаргасан хүмүүсийг шалгах цаг нь болсон маш хуйвалдаан болсон шүү дээ ер нь бол. Магадгүй урсгал засвар хийж болох л байсан. Тэр үед Эби, Оюунгэрэл нарын шоу хийгдэв. Учир нь АНУ-д нэг дино дуудлага худалдаанд гарч ирж манайхан цѳм манай юм бидний юм гэж байж авчирсан түүнийг гэртэй болгохын тулд ийм шийдвэр гаргасан гэдэг юм. Хамаг тѳсвийг нь ҮГМ шилжүүлээд БГМ хаалгыг бариулсан байдаг. Бид эцийн бүлэгтээ тусгаар улсаа доромжилсон музей байгуулсан гэсэн үг энийг учир мэдэх хүмүүс ойлгох байх. Харин үндсэн ШУй_ны мэдээлэллээ алдаагүй бүх монголын байгаль, түүх, палеонтологи эртний байгалийн түүхийн эх сурвалж болсон музейгээ ам бариулав. Хэнд ашигтай байсан бэ? хэнд хэрэгтэй бэ гэхээр гадны хэл соёл түүх, дээр нь ашиг хонжоо харсан, тусгаар улсын иргэдийг соён гэгээрүүлэх үйлсийг тэр балиар зүйлээрээ орлуулах гэсэн мунхаг хүмүүсийн албан тушаал аваад яаж дураар дургиж дунд чѳмгѳѳрѳѳ нааддагыг харуулсан тод жишээ юм. Та бүхэн энэ бүгдийг тунгаа

Зочин [202.55.188.43] 2019-04-19 05:59:54

1-рт Эх дагинын сүм гэж орчуулах ёстой. Ертөнцийн эзэн Есүсийг төрүүлсэн онгон бүсгүй Мариад зориулж босгосон юм. Түүнийг Христианыхан Эх дагина, Гэгээн Мариа гэж өргөмжилдөг. Энэ музейг бүх л үеийн турш барууны алдарт уран барималч, зураач, мастерууд сэргээж, өргөжүүлэн чимэглэж ирсэн. Бүх л цаг үеийн мастеруудын бүтээлүүдээс энэ сүмд хадгалагдаж байдаг гэсэн үг. Тэр үүднээсээ бол энэ Францын төдийгүй Европын соёлын нэг төв. Хүн төрөлхтний соёлын үнэт өв. Бас түүхэн ач холбогдолтой газар. 2-рт Монголын байгалийн музей гэгч юу билээ дээ? 20-р зуунд Оросууд хүйтэн дайны нөлөөгөөр өөрсдийн үзэл суртлыг тэлэх комунист бөгөөд империалист бодлогын хүрээнд зарим нэг улс орнуудыг халамжиндаа авч анхааран хүчээр хөгжүүлсэний нэг жишээ нь БНМАУ юм. Ингээд бид ямар ач холбогдолтойг нь мэдэхгүй ч бөөснөөсөө, тэмбүүнээсээ нэгэн зэрэг салж, Юуг нь мэдэхгүй ч баахан олон давхар барилгуудтай болсоны нэг нь түүх дурсгалын гэгдэх энэ байшин л даа. Гэхдээ энэ бүхэн үнэгүй олоогүй. Социализмын төгсгөлд

Зочин [202.55.188.43] 2019-04-19 06:32:26

91 он гэхэд бид ЗХУ-д 9,6 тэрбум шилжих рубль буюу долларын өртэй болж хоцорсны нэгээхэн хэсгээр бид энэ байшинг барьсан гэсэн үг. Одоо хүртэл бид тэр их өрийн дарамтнаас бүрэн гараагүй явна. 9,6 тэрбум рублийн өр гэдэг бол үндсэндээ тухайн үеийн БНМАУ-н ДНБ-ий 1200 хувьтай тэнцэх өр шүү дээ. Өнөөдөр манай гадаад өр ДНБ-ий 70 хвьтай тэнцэж байгаа. Ингээд бодвол бид бас ч өнгөрсөн 30 жилд чамгүй хөгжжээ. За тэгээд тэр байшин дотор юу байсан, ямар ач холбогдолтой тухай ярья. Яг үнэндээ тэр байшин дотор өнөөгийн гадны жуулчин ирээд сонирхчих юм тун ч ховор байсныг шууд хэлье. Яахав дээ бид соц үед дөнгөж бөөснөөсөө салаад байсан хүмүүс музей гэгч ямар учиртайг ч мэдэхгүй нэг их үзэл суртлаар байгалийн түүхийн, хувьсгалын гээд л өдий төдий байшингуудад тавьсан нэл тоос болсон бараан үзмэрүүдийг албан хүчээр сонирхдог байсан байх л даа. Тэнд ямар ч таашаал, сэтгэл ханамж гэх юмгүй. Зүгээр л хүмүүс үзэх ёстой. Гэвч өдгөө 21-р зуун гарчихаад байна. Үзэл суртал биш хувь хүний хүсэл, таалал, таашаал зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох болжээ. Гадны жуулчид ч бас ялгаагүй. Тэд өдий төдий доллар төлж ирээд нэг муу хэгзрээд, хөгцрөөд уначихсан амьтны арьс үзэх гэж ирэх хэрэг үү? Улиг болчихсон, тэмээний чөмгөөр зарим ясыг нь орлуулсан хэлхээ араг үзэх гэж ирэх хэрэг үү? Тэгээд тэр хүмүүст нэг улсын албан хаагч үйлчилж байгаа нь энэ гэж, 20,000 төгрөг дуугүй төлөөд орж үзсэн болчихоод арилж үз гэсэн шиг бохь зажлаад шижээргүй зогсож байх хэрэг үү? Төрийн бүх үйлчилгээ хаа ч ийм шүү дээ. Ингэдэггүй юм аа ардууд аа. Ийм юм одоо зөвхөн Монгол, Орос хоёрт л үлдсэн байж магадгүй. Бүр байчихаад төрийн мөнхийн олхиогүй хэд энэ бүх комунист шахааны бизнесээсээ өөрсдөө ч залхаад шууд газраа худалдахыг илүүд үзэх болчихсон нь харин баримт шүү. Төрийн өмчлөлд байгаад одоо талбай нь эрс жижигрсэн тийм обьектуудыг нэрлэ гэвэл захын хүүхэд нэрлэх байх. 3-р эмнэлэг, Хүүхдийн парк, сургууль, цэцэрлэгүүд гээд л. Яасан? Төрийнхөн газрыг нь зарчихсан. Дээрээс нь төрийн юм бүхэн дампуу. Төрийн өмчлөлд байгаа үйлдвэр, байгууллага бүр алдагдалтай ажиллана. Яагаад гэвэл төрийн өмчид эзэн байхгүй. Иймээс Нямдорж нар шахаагаа санаа амар хйинэ. Хамгийн шударга нь хамгийн том шахаа хийнэ. Эцэстээ тэр үйлдвэр, байгууллага гаднаасаа дотроосоо ч тонуулсаар энэ байгалийн музей шиг актлагдана. Төрийн гахай сүүлтнүүд газар дээр нь алалцана. Ийм л юм даа. Энэнд түүх соёлоо мэддэг, хүндэтгэдэг жирийн иргэний оролцоо юу байна аа? Байгаад ямар ч утгагүй гэдэг нь хэнд ч харагдаж байгаа биз дээ? Иргэнд түй ч байхгүй. Орж үзэж мөнгөө хураалгах л үүрэгтэй. Ядаж энэ музейн менежментийг хувь байгууллага эзэмшиж, зохион байгуулж байгаа тохиолдолд сая нөгөө соёлын өв гэдэг яриа чинь бодитоор яригдана. Ядаж л хэдэн арван жилийн нүүр үзсэн зээрийн арьсыг солих боломж бүрдэнэ шүү дээ. Үзмэрүүд баяжина. Цонхоор гэгээ тусна. Байнгы арчилгаа хийгдэнэ. Үзмэрүүд гэрэлтэнэ. Тэгээд гол нь ашиг хуримтлагдана. Жуулчдад илүү нээлттэй болно. Жуулчид Монголын байгалийн музей гэж байдгийг ядаж брошурнаас мэдэж авна. Үйлчилгээ өргөжинө. Доллар урсана. Зарим жуулчид нутагтаа очоод үзсэн харснаа нэмэр хачиртай ярина. Тэдний үзмэр нь ядуу ч ядаж үйлчилгээ нь сайхан байсан талаар үг унагана. Илүү олон жуулчид ирдэг болно. Гэх мэтчилэнгээр явсаар нэг л мэдэхэд Монголын байгалийн музей Лувр, Эх дагины сүмтэй ярихгүй ч тивдээ данслагдсан жуулчдын төв болж болно шүү дээ. Ийм байдлаар л харж байна. Түүнээс төрийн луйварчид, газрын наймаачдын даржин бөгөөд хөлдүү менежментээр лав биш шүү.

БАТ & БАТ [66.181.161.94] 2019-04-19 03:49:02

ХОТЫН ТѲВД БҮХ ЮМАА ТѲВЛѲРҮҮЛДЭГЭЭСЭЭ САЛЬЯ АА !!!

Зочин [80.215.107.26] 2019-04-19 02:57:37

Tuuhiin muzei gej hajuud i 1 muu ambaar shuu de uu ch hiij buteedeggui uls ichej amidar notre dame 857 jiliin tuuhtei ter uyt chinges ch suraggui bsn geed boddoo

Irgen [66.181.191.212] 2019-04-19 02:10:57

Muzein barilgiig buulgaad gazar deer ni shineer muzeigee bariach. UB hotiin udirdlaga gazrig ni zarah gd bgaa yum bishuu. Amarsaihan hotin darga ene tal deer ugee heleechee

Зочин [66.181.179.93] 2019-04-19 02:13:24

өөрөө авах гээд шүлсээ залгиад байгаа хүн юу хэлхэв дээ.

Gerel [103.212.119.251] 2019-04-19 02:09:39

Mongoldoo bga muzei tuuhiin dursgalt gazaruuddaa l anhaarna bizde hden terbumaar idej uudag garuud demjleg uguud ydaj baigaliin tuuhiin muzeige sergeen zaswarlah heregtei shd

Зочин [182.160.32.189] 2019-04-19 01:27:14

Ард олноосоо санал асуулга ав. Олон нийт хуучин байрлал дээр нь шаардлагад нийцсэн барилга барихыг зөвшөөрнө. Музейд биш газарт нь санаа тавьсан чонотой нийлсэн ноход их байгаа гэж хардаж байна.

ard [183.177.101.106] 2019-04-19 01:09:01

нэрээ зөвөө зөв, төв музейн газрыг нь авах гэж шунаж байгаа нөхөд музейг өөр газар барих гээд явж байна. үүнийг зогсоож , хуучин барилгын нураагаад яг адил байр бариад хажууд нь байгаа тэр машины зогсоол хийгээд байгаа газар болон арын баар рестораныг мөн аваад өндөр маш гое орчин үеийн хийцтэй музейн өргөтгөлийг барих нь нийслэлчүүд ард иргэдийн хүсэл гэдэгт итгэж байна

Зочин [202.9.43.193] 2019-04-19 00:57:05

Францчууд бол юм үзэж нүд тайлсан эх орныхоо төлөө байгаа бүхнээ зориулахад бэлэн эх оронч хүмүүс юм. Монголчууд бол юм үзэж нүд тайлаагүй амиа бодсон хувиа бодсон эх орноо доромжилж үл тоосон эх орныхоо төлөө юу ч хийх хүсэлгүй адгийн хогийн хүмүүс юм.

Зочин [66.181.179.93] 2019-04-19 02:11:08

хамгийн муу улсууд монголчууд ш дээ..амиа бодсон.чадвар муутай усан тэнэг атаач матаач ховч хулгайч урваач хүн муутай хэрүүлч .....заваан мулгуу ухаан муутай ...бас луйварчин ....бөөсөө маажаад л хэрэлдээд байна шүү.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.