Профессор Икэда Норихико: Монгол нь жийрэг улсынхаа боломжийг хэрхэн ашиглах вэ?
Монгол нь жийрэг улсынхаа боломжийг хэрхэн ашиглах вэ?
Хатуу ба зөөлөн хүчний байр сууринаас шинжлэн үзэх нь
Монголын ОУЭЗБизнесийн дээд сургуулийн
зочин профессор Икэда Норихико (Ikeda Norihiko)
Асуудлын үзүүр: Төв Ази бол эрдэнэсийн арал
Өнгөрөгч 9 сарын эхээр “Дотоод Ази дахь Монголын байр суурь- Жийрэг улсын үүргээ ухамсарлах нь” гэх нийтлэл маань iToim-д гарсан.
9 сарын 3-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин УБ хотод албан ёсны айлчлал хийж, Халх голын дайны /1939 он/ түүхт 85 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов. Энэхүү үйл явдлыг хоёр улсын түүхэнд ЗХУ ба Социалист Монгол улсын төмөр мэт хамтын хүчээр Японыг ялсан хэмээн тэмдэглэсэн байдаг.
1991 онд ЗХУ-ын задран унаснаар Евразийн улс төрийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Ялангуяа 2022 оны 2 сард эхэлсэн Оросын Украйны эсрэг авсан “Цэргийн тусгай ажиллагаа” нь олон талаараа Евразийн хэтийн нөхцөл байдалд ноцтой юм.
Монгол улс 1991 оны ЗХУ-ын задран унасны дараа 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж шинэ үндэстэнийг байгуулах аянд гарсанаас хойш аль хэдийн 30 гаруй жилийг ардаа үджээ. Гэсэн хэдий ч өмнөх түүхийн дурсамж өөрчлөгдөөгүй хэвээр байна. Орос, Монголын хилийн зурвас ч өөрчлөгдөөгүй. Хил хязгаар өөрчлөгдөөгүй төдийгүй төр засгийн харилцаа, уялдаа ч өөрчлөгдөөгүй хэвээр гэдэг нь Путины энэ удаагийн айлчлалыг 6 сард болсон парламентийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын зочломтгой хандлагаас харж болох юм.
ЗХУ задран унасны дараа тусгаар тогтносон улсууд эх газрын Азийн орнуудын хувьд эртний харилцаатай ЗХУ-ын шууд өвлөсөн социалист системээс ялгаатай үндэстэнийг бүтээхээр хичээж байна. Монгол улстай эртнээс харилцаатай улс нь Монголын эзэнт гүрний үеийн бүрэлдэхүүнд байсан Төв азийн улс орнууд юм. Одоогоор Хятад улс ЗХУ задран унаснаас үүдэн хэрэгжүүлсэн Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын гол гишүүн юм. Монголын тухайд зай барьж байгаа ба Төв азийн хамгийн том улс болох Казакстаны ерөнхийлөгч Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. Хятад улс нь эрчим хүчний нөхцөл байдлаас шалтгаалж “Нэг бүс нэг зам” санаачлага, тухайлбал хоолой барих замаар эдгээр улс орнуудтай харилцаагаа сайжруулахаар зорьж буй.
Төв Азийн орнууд, тэр дундаа Монголын хувьд урьд нь үржил шимгүй байсан гандуу, цөл нутаг нь одоо шавхагдашгүй нөөц баялагтай, асар том эрдэнэсийн арал гэж нэрлэгдэж байна. Энэ бүс нутагт өнөөдрөөс ирээдүйд хөгжингүй техник технологи аж үйлдвэрийн амин сүнс хагас дамжуулагчийн зайлшгүй чухал орц болох газрын ховор металл, газрын ховор элементийн өлгий нутаг болох боломж их байгаа юм.
(1) Монгол улсад говь бий
Нийт нутгийн бараг талыг нь говь, тал хээр эзэлдэг. Өвс ургамал элбэг дэлбэг хангайн бүстэй харьцуулахад идэш тэжээл хомс энэхүү говь нутаг нь эзгүй тал, ашиглалтын үнэ цэнэ тааруу байлаа. Хэсэг газарт л түүхий нүүрс, хүдэр олборлох төдийхөн ашиглаж байсан.
Говь нутаг нь хил залгаа Өвөр Монголтой газрын хэвлий дэхь ашигт малтмалаараа уялдаа холбоотой гэж үзэх нь зүйд нийцэхгүй. Хятадын тухайд газрын ховор металл, газрын ховор элементийн асар их хэмжээний үйлдвэрлэлээрээ сайрхаж буй. Тэрхүү үйлдвэрлэлийн гол бүс нутаг нь Өвөр Монгол юм. Хайр гамгүй ашиглалт, олборлолтын улмаас нутгийн иргэд нүүдэлчин өрх мал аж ахуйгаа эрхлэх боломжгүй болж, бэлчээр сүйдэн амьдрах аргагүй боллоо гэж сонсогдох болсон.
Өргөн уудам говийг газрын ховор металл, газрын ховор элемэнтийн өлгий нутаг хэмээн үзэж, хайгуул судалгаа бараг бүхэлд нь хийгдсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Тус нөөцийн хэмжээг бодоход төсөөллөөс ч давна.
1989 оны сүүлээр Зүүн Европ дахь тэмцэл хөдөлгөөнөөс санаа авч эхэлсэн ардчилсан хувьсгал, 1992 онд Шинэ Үндсэн хуулиа баталсанаас хойш хэдийн 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд говийн бүсийг цогцоор нь хөгжүүлэх арга хэмжээг үе үеийн Засгийн газар авч байсан хэдий ч, тэр хүчин чармайлт хир удаан үргэлжилсэн бол? Тухайлбал, Япон улсын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны төсвийн хичнээн хувийг энэ чиглэлд зарцуулсан бол?Нөөцийн судалгааг өргөн хүрээнд хийхгүй л бол эрдэнэсийн арал мөн эсэхийг мэдэх боломжгүй.
(2) Ардчилсан хувьсгалаас хойш өнөөгийн монголчуудын амьдралын орчин нөхцөл
Өнөөгийн 3,3 сая хүн амын дотроос 10% шахуу монголчууд нь ахиу орлогын төлөө гадны улс орныг зорьсоор байна. Цаашлаад УБ хотод хүн амын тал орчим хувь нь суурьшжээ. Ийм төвлөрөл нь тогтвортой нийгмийг бүтээн байгуулахад эрсдэл бүхий нөхцөл юм. Иргэдийн ихэнх нь гэрт төвхнөж, ундны усан хангамж, нийгмийн дэд бүтэц хөгжөөгүй, ядуу нөхцөлд амьдрахаас өөр аргагүйд хүрч байна.
Энэхүү бодит байдал нь улс төрийн тогтвортой байдлыг дордуулдаг сөрөг динамикийг үүсгэдэг. Ардчилсан хувьсгалаас өмнө МАХН эрх барьж байхад ихэнх иргэд жигд ядуу байсан. Гэвч өнөөдөр эдийн засаг хөгжиж байгаа гэж байгаа ч баян ядуугийн ялгаа их байна. Амжилтанд хүрэгсэд ба ялагдагсдын зөрүү хэт их байгаа ньУБ хотын орон сууцны нөхцөл байдлаас шууд анзаарагддаг.
(3) Баялгийн бүтээн байгуулалтын үр шимийг ард иргэдэд хувиарлах арга замын талаар бодож үзэх
Хэрэв эхнийх нь хатуу аргаар хөгжүүлэх төсөл юм бол үүнтэй зэрэгцэн анхаарч үзэх асуудал бол үр шим үүсэх үйл явцад олох ашгийн хувиарлалт юм. Бүх ард иргэдэд тодорхой хэмжээний орлогын нөхөн олговор олгох тогтолцоо байж болох юм.
АНУ-ын хэт зүүний үзэл баримтлалтай Ардчилсан намын гишүүн сенатор Сандерсийн уриалж буй ядууст хувиарлах гэдгээс өөр, энгийнээр монголын уламжлалт хувиарлалтын аргыг хэрхэн тодорхойлох нь улс төрийн гол асуудал мөн. Нийт иргэдийн дундаж давхарга бол хоосон мөрөөдөл биш юм.
Иймэрхүү асуудал нь нөөцийг хөгжүүлэх, үйлдвэрлэх тогтолцоог олон нийтийн төсөл болгон боловсруулахаас эхлэнэ. Хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтад оролцох нь хөгжил, үйлдвэрлэлийг оновчтой болгоход үр дүнтэй байдаг. Гэхдээ эцсийн хариуцагч нь сонгуулиар санал авч гарч ирсэн гишүүн байх нь тохиромжтой. Засаглалын асуудал гэхээсээ илүү хууль тогтоох институцийн асуудал тул парламент өөрийн эрх мэдлийн хэмжээнд хяналт ба тэнцвэрийг хангах ёстой гэдгээ ухамсарлах явдал юм.
(4) Баялгийг хувиарлах Монголын эзэнт гүрний менежмэнтийн арга ухаанаас суралцах
Газрын ховор металл, газрын ховор элемэнтийн нөөцийг ашигласны үр дүнд бий болсон баялгийн хувиарлалт нь их эзэн Чингис хааны байгуулсан дэлхийн эзэнт гүрний менежмэнтээр нотлогдсон эрх тэгш байдлыг эрхэмлэдэг нүүдэлчдийн хувиарлалтын тогтолцооноос санаа авах ёстой. Дэлхийд өнөө хир нь тулгамдсан асуудал болж байгаа, ялангуяа АНУ, Хятад улсын баян ядуугийн хэт их ялгаатай байдал, баялгийн төвлөрөл нь суурин соёлтой ард түмний мэдрэмжтэй холбоотой учраас тэр юм. Энэхүү хүсэлд хязгаар үгүй, учир нь хангалттай эсэх, хүрэлцээтэй эсэхийг мэдэхгүй, ханах гэдэг сэтгэлгээ байхгүй учраас тэр.
Маркс, Ленин хувиарлалтын талаар гол асуудлаа дэвшүүлэхдээ монгол зэрэг нүүдэлчин ард түмний уламжлалт үзэл санааг тусгаагүй. Нүүдэлчдийн соёл нь суурьшмал ахуйтай, баялаг хураах хүсэл эрмэлзэл байхгүй, цомхон, тунгалаг байсан байхаа. Иймэрхүү мэдрэмж, хүсэл эрмэлзэл нь хойшдын дэлхий ертөнцөд хамгийн чухал байх нь гарцаагүй.
Дүгнэлт: Газрын ховор металл, газрын ховор элемэнтийн бүтээн байгуулалтаар дөрөөлж улс орноо хөгжүүлэх
Дэлхийн хүн ам 10 тэрбум руу ойртсоор байна. Одоогоор 8.2 тэрбум хүн байна. Биоэкологи талаасаа энэ янзаараа өнөөгийн хүрээлэн буй орчинд оршин амьдрах боломжтой эсэх нь тулгамдсан асуудал болж байна. Ийм нөхцөл байдалд хэрхэн арга хэмжээ авах билээ. Төсөлөөхөд ч аймшигтай санагдаж байна. Дайн байлдаан болон дотоодын үймээн самуун гэх мэт зохиомлоор байгалийн шалгарал явуулах юм болов уу.
Гутранги үзэл баримтлалыг түр хойш тавьж, дэлхий ертөнцийн ойрын ирээдүйн хувь заяаг бодож үзье. Хэрвээ ийм зүйл тохиолдвол мэргэжилтнүүдийн шүүмжлэлд өртөж болзошгүй ч хэрэгцээг биополитикийн өнцгөөс харж асуудлыг шийдвэрлэх өдөр аажмаар ойртсоор байж магадгүй. Утопи бус дистопи ертөнц гэсэн үг. Өстөн дайснаа устгаснаар амьд үлдэнэ гэдэг үзэл бол өнөөгийн нөхцөлд Израилийн Газийн зурваст авч буй стратеги юм.
Тиймээс говьд нойрсож буй газрын ховор металл, газрын ховор элементийн олборлолтыгэхлүүлж, улмаар түүний үр дүнд тулгуурласан амьдралын хэв маягийг бий болгочихвол Монгол улсад тулгарч буй жийрэг улсын хүндрэлийг давах нэгэн боломж гэж үзэж байна.
Уламжлалт нүүдэлчдийн мэргэн ухаанд тулгуурлан дайныг ил болгодог биополитик үзэгдлээс ангижрах арга замыг судлах болно. Хүн төрөлхтөний оршин тогтнох арга замыг боловсруулахын тулд дэлхийн мэргэн ухааныг цуглуулж, хуримтлуулсан эрдэм шинжилгээний хүрээлэнг байгуулах хэрэгтэй. Төсөв хөрөнгө хангалттай бий. Эндээс олж авах бидний нийтлэг үзэл баримтлал, зарчим нь улам шунах өлсгөлөнгийн сэтгэлгээ бус харин уламжлалт нүүдэлчдийн амьдралын хэв маягаас улбаатай ханасан, дүүрсэн гэсэн сэтгэлгээг тэлэх явдал буйза.
Дээрх бодлогын асуудлуудыг шийдвэрлэх сэтгэлгээг монголчууддаа түгээх нь их гүрнүүд Хятад, Орос хоёрын дунд орших жийрэг бүс нутгийг бүрдүүлж буй Монгол улс болон Төв Азийн орнуудын үндэсний эрх ашигт хувь нэмэр болно. Үүгээр ч зогсохгүй Евразийн хувь заяаг атгаж буй хоёр их гүрний үндэсний менежмэнтийг хэрхэн явуулахад нь томоохон нөлөө үзүүлнэ.
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2024-11-12 08:54:58
зүгээр зүтгэж байгаад боловсролоо өөд тат тэгээд л жамаараа хөгжинө
зочин [66.181.160.124] 2024-11-09 21:52:28
маш сайхан санаа байна нүүдэлчидын уламжлалт снтэхүйг сайн судлаад түүхээсээ сургамж ав гэсэн байна. үүнийг уламжлалаа устгаад социалист аж төрөх ёс хэмээх орос ёсонд мунхраад сүүлийн 34 жил барууны буюу либэриал үзлээр цэнэглэг дээд бүр дууссан. тэгээд үүнийгээ ойлгохгүй Монгол хүн хүн биш болсон гэнэ. тэгвэл япон солонгос хятад хүн яагаад уламжидалаа алдахгүй ийм өндөр хөгжисны нууц... бусадын дэвшилтэд зүйлииг авч ирж өөриймшүүлсэнд байгаа юм. бид эсрэгээрээ өөрийн уламжлалыг харийн соёлд нийцүүлсэн байна үүнийг энэ хүн хэлсэн байна.
Зочин [202.126.88.165] 2024-11-09 07:47:16
Сахал, хүзүүгүй хоёр хужаа хүүр одоо бүр гадны хүний нэр зээж ард түмнээ угааж эхлэннээ дээ нөгөө хэдэн гөлөг тороолууд нь 5-цаас олох гээл нөгөө хоёроо долоогоод
зочин [66.181.160.124] 2024-11-09 21:57:29
таны тэр хүмүүст дургүй тэндээл биз .ядаж дуугүй байх нь ухаантайн шинж гэж үг буй.
Zochin [108.173.150.168] 2024-11-07 00:02:56
Зөв ухаармаар..Бид зөв зохистой ашиглаж улс орныхоо эдийн засгийг тогтвортой болгоод эхэлбэл ирээдүй үё маань цааш хөгжүүлэн авч явах учиртай.