Богд ууланд гарсан түймэрт 5 га талбай шатжээ
Өчигдөр орой /2019.04.18/ Богд ууланд ой хээрийн түймэр гарсан талаар мэдээлсэн билээ. Галын тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт /НОБГ/ 15.15 цагт ирж гал түймэр унтраах 14, 17, 18, 30, 65 ангийн 50 гаруй алба хаагчид түймрийг 16:43 цагт цурманд оруулсан юм.
Алба хаагчид түймрийг бүрэн унтраахаар одоо ч ажиллаж байна. Түймэрт нийт тав орчим га талбай шатсан бөгөөд хохирлын хэмжээг хараахан тогтоож амжаагүй байгаа ажээ.
Гал алдсан байж болзошгүй хоёр хүнийг өчигдөр цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ. Тэд “Өөрсдийгөө гал тавиагүй. Ууланд аялж явсан хүмүүс” гэх тайлбар өгсөн байна. Тэдний гал тавьсан эсэхийг цагдаагийн байгууллага эцэслэн тогтоох юм.
Сэтгэгдэл