УЛААНБААТАР-НУР СУЛТАН чиглэлийн нислэг зургадугаар сард ЭХЭЛНЭ

П.Урнаа / Нийгэм

Өнөөдөр Баянгол зочиуд буудалд Монголын аялал жуулчлалын компаниуд, Казахстан улсын агаарын тээврийн “Скат” компанийн удирдлагуудын уулзалт боллоо. Уулзалтаар гуравдугаар сараас яригдаж эхэлсэн Казакстаны “Скат” авиа компани нислэг үйлдэж эхлэх талаар ярилцаж, мэдээлэл өгсөн байна.

Тодруулбал, Казахстаны агаарын тээврийн “СКАТ” компани энэ оны зургадугаар сарын 03-наас эхлэн Улаанбаатар-Нур-Султан (хуучнаар Астана), Нур-Султан-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр болжээ. Тус компанийн удирдлагууд үйлчилгээгээ танилцуулав.

Долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт үйлдэх Улаанбаатар-Нур-Султан чиглэлийн нислэг нийт 6 цаг үргэлжлэх бөгөөд тасалбарын үнэ нэг талдаа 240, хоёр талдаа 440 ам.доллар байх юм.

Нислэгийг 144 хүний суудалтай “Боинг737-700” агаарын хөлгөөр үйлдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд сэлгээнд “Боинг737-300” хөлөг ашиглахаар төлөвлөжээ.

Монгол, Казахстан улсын бараа эргэлт 2018 онд 74.4 сая ам.доллар байсан бөгөөд Улаанбаатар-Нур-Султан чиглэлд шууд нислэгтэй болсноор хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэх юм.

Үүнээс гадна аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, хүмүүнлэг зэрэг бусад салбарын хамтын ажиллагаа ч хөгжих боломжтой хэмээн БНКазУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Айдар Абишев дурдлаа.

1997 онд байгуулагдсан “СКАТ” компани 1355 гаруй ажилтан, 21 агаарын хөлөгтэй бөгөөд дотоодын 16 хот, дэлхийн 20 орчим орон руу нислэг үйлддэг байна.

Тус компани өнгөрсөн онд 2.2 сая зорчигч тээвэрлэсэн бол энэ жил 2.5 сая болгох зорилт тавин ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл

Сайн мэдээ [119.40.98.162] 2019-04-22 03:30:42

Сайхан мэдээ. Гэхдээ авиа компаниас илүү өөрсдөө онгоцтой болж нислэг хийх нь илүү үр өгөөжтэй юм шдээ. Онгоцнуудтай болоёоо.

Зочин [103.9.90.98] 2019-04-21 00:01:06

сайн мэдээ байна.

Зочин [103.9.90.98] 2019-04-21 00:00:54

Манайхаас хамгийн ойр дөт замаар Европ дундад ази бусад олон оронд хүрэх , хамгийн хямад зардлаар дамжин өнгөрөх аялал жуулчлал өргөжих өргөн боломж нээгдэж байна

Зочин [202.9.43.217] 2019-04-19 08:35:34

Гоё байна ниснээ Астана руу баярлалаа

Сайхан мэдээ бн [77.162.34.196] 2019-04-19 07:19:50

сайхан мэдээ. Агаарын гарцууд нээгдэж л байна. Шинэ чиглэл вау л даа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.