Д.Тогтохсүрэн: АТГ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэхгүй
МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийх ажлыг хэсгийг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар ахлах аж. Засгийн газрын мөрийн хөтөлбөр 50 хувьтай хэрэгжсэн талаар Засгийн газраас МАН-ын бүлэгт мэдэгдсэн байна.Ингэхдээ яригдаж байгаа хэдий ч эцэслэн шийдээгүй асуудлыг 0 хувь гэж үзжээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ХААБ-ын зөрчлөөс үүдэж, хүний амь нас үрэгдээд байгаа асуудлаар бүлэг ярилцсан уу?
-Хүний амь нас эрсэдсэн асуудал дээр төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдвэл хариуцлага хүлээнэ гэж би хувьдаа бодож байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байгаа болов уу.
-Ирэх сонгуулиар хэрэгжилт нь 100 хувь хүрэх боломжтой юу?
-Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг концесс болон гаднын зээлээр авахад хүндрэлтэй. Тиймээс сонгуулийн жил болоход 70-80 хувьд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг бүлэг дотроо ярьсан уу?
-Би яг хэдэн гишүүн ЖДҮХС-гийн зээл авсныг мэдэхгүй байна. Зарим гишүүд тойргийн ААН-ээ дэмжих бичиг хийж ѳгѳѳд, ЖДҮ-чин болчихсон тохиолдол гарчихсан байна лээ. Хамаарал бүхий компани дээрээ зээл авсан гишүүдийн асуудлыг шалгаж байгаа юм билээ.
-АТГ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэх үү?
- АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй.
-Иргэний мэдээллийн нууцад халддаг байдлыг таслан зогсоох чиглэлд танай намын бүлэг тодорхой санаачилга гаргахгүй юм уу?
-Энэ чиглэлд гишүүд хуулийн тѳсѳл санаачилж байгаа.
Сэтгэгдэл
Зочин [66.181.182.44] 2019-04-22 23:25:03
УДААН БНА ХУРД ХЭРЭГТЭЙ БАЙНА СОЛЬ
zochin [64.119.19.72] 2019-04-22 10:58:27
MAN han ATGn dargad boldogdulsen yum bn l daa
Зочин [202.126.89.48] 2019-04-22 08:26:03
Xvn bvriin nvden deer il baidag xvvxdiin mongoo alagchlalgvi olgochixooch.Yaxav avaxgvi neg ni butsaagaad tushaachix ni buses.
Зочин [202.126.89.244] 2019-04-22 08:08:07
МАН адилгалд дуртай болохоороо АТГ ын даргаа сольд зурэхлэхгуй байгаа юм
зочин [59.153.114.250] 2019-04-22 07:59:05
цалин тэтгэвэр 1000 доллар болгох эдийн засгийн болмж бүрэн байна
иргэн [192.82.66.152] 2019-04-22 07:44:06
Содбаатар ЗГ-г зөв үнэн шударга дүгнэлт гаргалаа юу.Энэ шиг худлаа юм байхгүй.Жинхэнэ Хүрэлсүхийн ЗГ-н бууны нохой биздээ.Худлаа дүгнэлт гаргах гэж л энэ нөхрөөр ахлуулж байгаа.энэ шударга ёс тогтоож байгаа юм байхдаа.Харин сөрөг хүчнээс хүмүүс түлхүү оруулаад 27-гишүүдээс ахлуулвал шударга дүгнэлт гарна.ЗГ-г авч үлдсэн 42 нөхөр бол худлаа л шоудна.Ингэж төр түмнээ хуурахгүй МАН түүнийг даган баяссаг сөрөг хүчний 2 гишүүн бие даагчаа.
Зочин [122.201.19.99] 2019-04-22 07:25:49
АТГ-даргын дараа 60-тэрбумын хурандаа ЦЕГ дарга нарыг солир шаардлагатай
Зочин [202.126.89.51] 2019-04-22 07:16:04
АТГ-ын даргаа томилооч ээ
Зочин [66.181.161.120] 2019-04-22 06:58:07
Yaax geed gants pizdag buulgaj chadaxgyi yxej bgaa tsarai gargaad bgaa erguunuud ve