МоАХ: МАН дөрөв дэх банкаа дампуурууллаа

П.Урнаа / Улстөр

МоАХ-ны Залуучуудын зөвлөлийн төлөөлөл Х.Эрдэнэбаатар, Д.Баянмөнх, Б.Бат-Энэрэл нар “Капитал” банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Монголбанкнаас Капитал банкийг татан буулгасантай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн байна.

Төв банкны энэ шийдвэр Капитал банкинд мөнгөө хадгалуулсан 256 мянган иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн үзэж байна. Мөн тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 47 тэрбум зэргээр төрийн 340 тэрбум төгрөг салхинд хийсч байна.

Түүнчлэн, "МАН-ыг эрх барьж байх үед банкууд дампуурдаг. Капитал банк дөрөв дэх нь боллоо. Харин энэ асуудалд АН дуугарахгүй, сөрөг хүчний үүргээ биелүүлэхгүй байна” гэв.

Иймд МоАХ-ноос, "Монголбанк хуулиар заасан хяналтаа тавиагүй, эрүүлжүүлэх арга хэмжээ яаралтай аваагүй, МАНАН бүлэглэл сонгуулийн мөнгөө уг банкны харилцагчдын хөрөнгөөр босгосноос үүдэн дампуурах шалтгаан бий болсон. Капитал банкинд төрийн сангуудын хөрөнгө байршуулах шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэн шалгах ёстой" хэмээн үзэж байгаа юм байна.

Мөн тэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулж, хяналт тавьж чадахгүй арилжааны банк дампууруулсан буруутай албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг шаардлаа.


Сэтгэгдэл

МГЛ [202.126.89.60] 2019-04-24 05:09:18

МАНАЙ МАН БҮРЭН ЗӨВ БОДЛОГО ЯВУУЛЖ Б/А.ДАМПУУРУУЛСНЫГ ДЭМЖИЖ Б/А,

зочин [43.243.161.23] 2019-04-24 02:22:21

Нам яриад байхаар буруутай этгээдэд хариуцлага тооцон хөрөнгийг нь хураан авч ард олны хохирлыг барагдуулах хэрэгтэй. Төр хариуцна гэдэг нэрийн дор олон тэр бум төгрөгийг иддэг асуудалд хугацтай хандах хэрэгтэй. Эдгээр залуусын зөв.

Буруу Цолмон [103.10.23.116] 2019-04-23 13:52:00

МАН бага боловч шинчлэгдэж байна харин АН улам бүр хулгай луйвартаан лав шигдсээр Шудраг нэгнээн ад үзэн ялгаж хөөсөөр Бүрэн дүүрэн хулгайч нар толгойд нь заларч бөхс долоогч нар долдойдон алБан тушаал цалин хахууль горьдсон золивон ноход үүрэлсэн нам болож хувирлаа

Зочин [64.119.16.210] 2019-04-23 11:08:35

ямар хүн муутай царай вэ

Зочин [103.57.95.154] 2019-04-23 06:02:11

АН манай улсыг нурааж ,хувьчилж, хулгайлж дуусгаснаа нэг дурсвал яасийнб!!?? Ардчилалаас емне манай улс Ази тивдээ дээгvvр орохоор хегжил дэвшилд хvрсэн орон байсан гэдэг!! АН-н гайгаар монголчууд архинд живсэн ;траншейнд олноороо амьдардаг, ихэнх нь ажилгvй дэлхийн хамгийн ядуу гуйлгачин орнуудын нэг болсон гэдгийг яагаад ярихгvй бн??!!

Зочин [182.160.34.252] 2019-04-23 05:03:42

АН СЭРГЭЭН БОСГОЛТ АРД ХОТШ ШУУДАН БАНКИЙГ ШААЖ БИЛЭЭ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.