Хил давж орж ирсэн ой хээрийн түймрийн голомтод 67 хүн ажиллаж байна

У.Уранцэцэг / Хууль

Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:42 цагт хиймэл дагуулын мэдээллээр ой, хээрийн гал түймэр хил давж орж ирсэн байна.

Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, нэг автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас нэг нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, дөрвөн автомашин, орон нутгаас 10 иргэн, дөрвөн автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас нэг нисдэг тэрэг, зургаан автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатжээ.

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “МУ-аас ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” гэсэн мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийн албаны хүмүүс онцолж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.