Зээлийн данс 49.2 мянгаар нэмэгдэж, 1.3 саяд хүрчээ
Арилжааны банкууд дахь зээлийн дансны тоо энэ оны эхний улирлын байдлаар 1.3 сая болж, 2018 оны эцсээс 49.2 мянга буюу 4 хувиар өсжээ.
Банкуудын олгосон нийт зээлийн хэмжээ 2019 оны гуравдугаар сард 238 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээс 216 тэрбум нь тэтгэврийн зээл байсан талаар Монголбанк мэдээлсэн. Тэгвэл зурагт үзүүлсэнчлэн 239,857 хүн тэтгэврийн зээлтэй байгаа бол 347,358 хүн цалингийн зээлтэй болохыг тооцоолжээ. Нийт зээлийн 25%-ийг цалин, тэтгэврийн зээл эзэлж байна.
2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 410 орчим мянган ахмад тэтгэвэр авч буй. Дээрх судалгаанаас харахад нийт ахмадуудын 58.5% нь тэтгэврийн зээлтэй ажээ.
Сэтгэгдэл
зочин [122.201.22.152] 2019-04-27 12:54:11
Амидрал,ахуйд ни хангалттай хүрэлцэхээр тэтгэвэр олгож чадахгүй болохоор тэтгэврийн зээл 60% эзэлж бгаа шүү дээ.үүнийн одоо цэгцлэх цаг болсоон,бага тэтгэвэр авч бгаа хүмүүсийн тэтгэврийн нэмэгдүүлж амидралын наад захын хэрэгцээ эм,тариагаа авах,байрны,мөнгөө төлөх,түлээ нүүрсээ авах,хүнс,хоолны хэрэгцээт зүйлээ авах хэмжээнд нэмэгдүүл.алийн болгон 20 мянгаар нэмэж хуурч байх юм.үргэлж ингэж тарчиг байлгах хэнд хэрэгтэй юм.та нар ч гэсэн энэ насан дээр ирнэ шүү дээ.ахмадын тэтгэврийн зээлийн хүүгүй болго.олон тэрбумаар идэж уусан хулгайч нарыг энэ ахмадууд тэжээж тэтгэлээ одоо болих уу.