Э.Амар: “Мандал" сортыг нэг тариалаад 30 жил үр шимийг хүртэх боломжтой

Д.Тулга / Орон нутаг

"Мандал" сортын олон наст ургамал нь таримал ногоон бэлчээр бий болгох, хавар эртийн бэлчээр, зун намар өвлийн бэлчээр, отрын бэлчээр, цөлжиж байгаа нутгуудад тариалах, хот тохижуулалтын зүлгэнд тариалах, уул уурхайн нөхөн сэргээлт, ой хээрийн түймрээс хамгаалах зурвас, бусад хэрэглээ хурдны адуу тэжээхэд нэн тустай юм. Бид энэ талаар Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны Доктор, Геологийн нөөц судлаач Э.Амартай ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу.

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна.

-Та өөрийгөө манай сайтын уншигчдад танилцуулахгүй юу?

-Эрдэнэчимэгийн Амар гэдэг. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны Доктор, Геологийн нөөц судлаач мэргэжилтэй.

-Сүүлийн жилүүдэд манай оронд цөлжилт болон малын бэлчээрийн хомстол үүсээд байна. Харин "Мандал" сорт үрийг тариалж энэ асуудлыг шийдэх боломжтой гэж сонслоо. Тиймээс "Мандал" сорт үрийн талаар яриагаа эхлэе?

-Дэлхийн дулаарал, цөлжих процесс, бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаж байгаа өнөө үед дан ганц байгалийн бэлчээр, хадланд малын идэх өвс тэжээлийг даатгах нь экологи талаас буруу юм. Монгол орны үнэт баялаг болох мал сүрэг ойролцоогоор 590 гаруй зүйл ургамлыг өөрийн байгалийн зөн совингоор олж идэж, үр дүнд нь цэвэр органик мах болон сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур үйлдвэрлэж өгдөг. Манай орны болон гадаадын судлаачдын судалгааны дүгнэлтээр Монгол оронд цөлжилт их байна. 1990 онд мал хувь хүнд шилжсэнээс хойш зохион байгуулалтгүйгээр малыг өсгөх болсноос үүдэлтэйгээр бэлчээрийн даац байх ёстой хэмжээнээсээ ихэссэн Үүний үр дүнд бэлчээрийн доройтол асар ихээр нэмэгдэж байна. Бэлчээрийн доройтолд орсноор байгалийн ургамлын хэмжээ багасдаг. Хар дарсан зүүд шиг энэхүү циклийг зөв голдрилд оруулахад ганд тэсвэртэй, усалгаа шаарддаггүй, маш олон жил ургах чадвартай тийм ургамлыг тариалах ёстой юм. Энэ асуудлыг шийдэхэд “Мандал” сортоос өөр ургамал өнөөдөр хараахан Монгол оронд алга байна.

image

Мандал сортыг хэрхэн гарган авсан бэ?

-Миний ээжийг А.Эрдэнэчимэг гэдэг. Ээж минь намайг бага байхаас л уг "Мандал" сортыг судалж 1976 оноос гадаад дотоодын тэжээлийн нэг олон наст үет буурцагт ургамлын сорт дээжүүдийн морфологи, биологи, аж ахуйн онцлог шинж чанарыг судалж байсан. 1991 оноос "Эмзэг түрүүт өлөн"-гийн нутгийн зэрлэг дээжийг тарималжуулах судалгааны ажлыг 22 жилийн туршид судалж, “Мандал” сортыг 2011 онд гарган авсан юм. Судалгааны ажлын үр дүнд 2011 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ХХААХҮЯ-ны Сорт батлах улсын комиссын шийдвэрээр Монгол оронд тарималжсан "Эмзэг түрүүт өлөн-гийг “Мандал” нэртэй сортоор батлуулж байсан. Анх Улаанбаатар хотоос 80 км зайтай. Батсүмбэр дэх Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн туршилт судалгааны сууринд. Жил бүрийн зун ажиллаж, амьдарч туршилтын ажлаа уйгагүй хийж, “Мандал” сортыг гарган авсан

-Яагаад "Мандал" гэж нэрлэсэн юм бэ?

-Батсүмбэрийг бас "Мандал" гэж нэрлэдэг. Иймд ээж минь шинэ сортоо “МАНДАЛ” гэж нэрлэсэн юм. Мөн туршилтад ашигласан үрийг туршихдаа ган, хүйтэн, өвчин, хортон тэсвэрлэх чадвар сайн, хэнзлэх чадвар сайтай, тогтвортой ногоон ба үрийн ургац өгдөг байх, амьдралын нас урт байх, шим тэжээлээр их, намар орой болтол ногоон байдлаа хадгалж хагдрах зэрэг шинжүүдийг агуулсан үрийг дараа дараагийн туршилтад үржүүлж ашигласан.

-Тэгэхээр уг сорт олон талын ашигтай гэж ойлголоо. Жишээ нь ган, зуд болон цөлжилт гэхээр нийслэл хотод хүртэл ургуулж болно гэж ойлгож болох уу?

-Гадаад дотоодын судлаачдын хийсэн судалгааны үр дүнд хөрсны бохирдол, агаарын бохирдол их, уул уурхайгаас үүдэн хөдөө орон нутагт хүртэл агаарын бохирдолтой байна. Энэ нь хүний буруутай үйл ажиллагаанаас хамаарч байгаа юм. Тиймээс бид жилээс жилд энэ тал дээр анхаарах хэрэгтэй. "Мандал" сортыг ургуулж болно. Хамгийн гол нь арчилгаа бага тиймээс энэ ямар ч асуудалгүй тариалж ургуулах боломжтой. Усалгаа шаарддаггүй эхний жилд ургах онцлог нь аажим ургадаг.

image

-"МАНДАЛ" СОРТ ХАВАР ЭРТ УРГАДАГ БЭЛЧЭЭРИЙН ЦОРЫН ГАНЦ УРГАМАЛ-

-Хавар хамгийн түрүүнд яргуй ургадаг гэж хүмүүс ярьдаг. Гэтэл "Мандал" сортын олон наст ургамал хамгийн түрүүнд соёолдог гэсэн үг үү?

-Тийм ээ, хавар гуравдугаар сарын 15-30-ны хооронд уг ургамал орчим сэргэн ургаж эхэлдэг малын тэжээлийн ургамал одоогийн байдлаар "Мандал" сортоос өөр ургамал Монгол оронд байхгүй байна. Энэ шинж чанар нь “Мандал” сортын онцлог юм. Учир нь бид аль болох хавар эрт ургадаг ургамлыг Монголын малд идүүлэх шаардлагатай байна. Энэ шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа ургамал бол эмзэг түрүүт өлөнгийн “Мандал” сорт юм. “Мандал” сорт нь тавдугаар сарын найманд 15-21 см өндөр ургаж бэлчээрийн болцонд хүрдэг. Мал ногоолох хугацааг нэг сараар урагшлуулж байна. Манай улсад есдүгээр сараас дараа жилийн 5-6 сар хүртэл мал хатсан хагд өвс, хадлан тэжээлээр хооллодог. Малыг аль болох эрт байгалийн өвс идүүлж, тэнхрүүлэх шаардлагатай байдаг.

-Энэхүү "Мандал" сортоор Монгол орны хэрэгцээг хангах боломж байгаа юу?

-Төв аймгийн Батсүмбэр сумын “Улаан Толгой” гэдэг газар “Мандал” сорт өнөөг хүртэл үрээ өгч байна. Дээрх төслийн дүнд бий болсон үрээр Сэлэнгэ аймгийн Орхон Суманд 20 га үр үржүүлгийн талбай бий болгосон. Төслийг 2013 онд Шинжлэх Ухаан Технологийн сан 62 сая төгрөгөөр санхүүжүүлсэн. 2014 онд тариалалт эхэлсэн. Энэ талбайгаас 2018 онд 2000 орчим кг үр хураан авсан. 2019 онд 3000 кг үр, 2020 оноос 5000 кг үр хураан авна. 25-30 жилийн хугацаанд тасралтгүй үр хураан авч үрийн нөөц бүрдүүлэн Монгол Улсын хэрэгцээт аймаг, сум дүүргүүдэд нийлүүлж, ногоон болгох боломжтой.

-Нэг га-д тариалах үрийн хэмжээний хувьд ямар байх хэрэгтэй вэ. Мөн үрийг хэд хэдэн кг-аар савласан бэ?

-Нэг га талбайд таван кг үр орно. Нэг, тав, арван кг-аар савлагдсан байна. Үнийн хувьд нэг кг нь 168000 төгрөг.

-Энэ тал дээр өрсөлдөх ийм төрлийн аж ахуй нэгж байна уу?

-Манай улсад жилд 10 сая тонн өвс тэжээл зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэхүү 10 сая тонн тэжээлийг үйлдвэрлэхэд хангалттай өрсөлдөгч алга байна. Өрсөлдөгчгүй буюу энэ зах зээл эзэнгүй байгаа юм.

image

-Мандал сортыг ургамлыг уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой гэхээр нэг тариалаад орхино гэсэн үг үү?

-Таримал ногоон бэлчээр бий болгох, хавар эртийн бэлчээр бий болгох, зун намар өвлийн бэлчээр, отрын бэлчээр, цөлжиж байгаа нутгуудад тариалах, хот тохижуулалтын зүлгэнд тариалах, уул уурхайн нөхөн сэргээлт, ой хээрийн түймрээс хамгаалах зурвас, бусад хэрэглээ хурдны адуу тэжээхэд нэн сайн юм . Уул уурхайн нөхөн сэргээлтийн үед нэг тариалаад боллоо. Нэг тариалаад 30 жил ургах олон настай ургамал юм. Манай "Сан" талбайг өнөөг хүртэл 24 жил усалгаагүй маш сайн ургаж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд ган болон хүйтэнд нэн тэсвэртэй нь батлагдсан. Ямар ч ган тохиолдож байсан услах шаардлагагүй. Одоо цаг үед тохирсон ургамал.

-Сүүлийн жилүүдэд бэлчээр болон гантай байгаагаас үүдэж өвс тэжээл хомсдох шалтгаалан болсон. Хэдхэн хоногийн өмнө хонь, оготно барьж идсэн хэрэг гарсан. Энэ тал дээр та юу гэж бодож байна?

Байгаль цаг уур их өөрчлөгдсөн гэхдээ малын тоо толгой нэмэгдсэнтэй холбоотойдоо биш. Тухайн бүс нутаг өвс ногоогүй болсноос шалтгаалан хонь, оготно идсэн байгаа юм. Тиймээс холбогдох дарга нарыг Мандал сортыг тариалахыг хэрэгтэй гэж үр өгье гэсэн. Одоогоор холбогдсон зүйл алга. оготно устгах ажилд сүүлийн үед их мөнгө зарахын оронд өвс ногоо ургуулах хэрэгтэй. Үлийн цагаан оготно их байгаа нь бэлчээр хөрсний доройтол ихтэй болсон байна гэдгийг л харуулж байна. Жил бүр он гараад цагаан сарын өмнөхөн ёс юм шиг манай оронд “зуд” болдог. Энэ нь өвс тэжээл хүрэлцээгүйтэй холбоотой үзэгдэл юм. “Мандал” сорт Монгол оронд шаардлагатай өвсний хэрэгцээг хангах боломжтой. Ган, зудаас хамгаалах хамгийн шилдэг арга нь мал сүргийг хангалттай хэмжээний сайн чанарын өвс тэжээлээр хангах явдал юм. Харамсалтай нь энэ шаардлагыг хангах өвс ургамлыг судлах, шинэ сорт гарган авах, нутагшуулах, ажлыг хийж ирсэн боловч, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд нь судлаачдад аймаг орон нутаг болон холбогдох газар дэмжлэг үзүүлэхгүй байна. Хөдөө аж ахуйн салбар бол манай улсын эдийн засгийн голлох салбар хэвээрээ байгаа бөгөөд хойшид ч хэвээрээ байх болно. Манай улс 70 гаруй сая толгой малтай байгаа бөгөөд энэ нь Монгол хүний хүнсний хангамжийн тодорхой хувийг бүрдүүлдэг. Тиймээс бид энэ тал дээр анхаарч өвс ургамалыг тариалах хэрэгтэй. Бидний одоо тариалсан 20 га талбай бол Монгол улсад тэжээлийн ургамал тариалж байгаа нийт талбайн дөнгөж 0,15 хувийг эзэлж байна.

С.ПҮРЭВДОРЖ

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:22

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:21

Зочин [43.228.131.96] 2019-04-29 09:09:00

YAmar mundag zaluu ve

Zochin [150.129.140.102] 2019-04-29 06:42:28

Ur haanaas avch boloh ve utas bna uu

Batbayar [192.82.66.22] 2019-05-01 09:20:47

88890893, 88010860

Зочин [66.181.169.110] 2019-04-29 02:47:35

ХХААЯ-ныхан санаачлага муутай л газар байна гэхдээ хамгийн гол нь та өөрөө хийсэн ажлаа сурталчилж ярих, уйгагүй явах, Улаан сайдтай очиж уулзах хэрэгтэйштээ. Цасан доороос соёлоод ургаж байна. Харин олон наст ургамалын ишийг нь дэрс гэж бүү хадуураа ккк.

Зочин [66.181.161.65] 2019-05-01 15:30:31

Ерөнхийлөгчийн зөвлөх бол ГЭЖ байхад болохгүй ГЭЖ байсан хүн шүү Орхон угшилтай хонины ноос гарсан хүн шүү дээ өөрөө мундаг аав ээж мундаг шүү

Зочин [66.181.186.38] 2019-04-29 02:08:12

дэрс байна

Зочин [66.181.161.91] 2023-04-10 22:37:04

Iiim ders harsnuu chi.yum medehgvj baij duugvi bai.

narmandakh [66.181.177.158] 2019-04-29 01:49:20

uriig nihaanaas abah be utasniihaa dugaariig uguuch

Utas [192.82.66.22] 2019-05-01 09:21:18

88890893, 88010860

Зочин [66.181.161.86] 2019-05-01 09:20:49

88893893 ene dugaaraar holbogdooroi


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.