Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдуулна

П.Урнаа / Улстөр

УИХ-ын даргын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар батласан хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын Бүлэг болон УИХ дахь АН-ын зөвлөл хуралдана.

Мөн дараах ажлын хэсгүүдийн хуралдаантай

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

-Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 43 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийвдэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.


Сэтгэгдэл

Өвгөн [103.10.23.116] 2019-04-30 12:29:10

Нам төвтэй улс төрийн тогтолцоо оршиж Нийгэмийн бүхийл эрэг шураг энэ тогтолцоон дээр тогтож байгаа цагт Монголчууд хулгайч луйварчин нарт хууртсаар Байдгаан хулгайч нарт алдаж ядуурч мөхөлийг замруу явсаар байх болно Үндсэн хуулиас хамгийн түрүүд өөрчлөх зүүл бол Нам нэрээр нам нэгдэж сэм хуйвалдсан хулгайч нарын үүр Төрийн эрх мэдлийг булаах өмнөө барих зэвсэг болсон Нам төвтэй улс төрийн өнөөгийн энэ тогтолцоог Хоёр танхимтай хуралын тогтолцоогоор солиж Ард түмэн төрдөөн эзэн болох бодит бололцоог олгох ёстой Даанч өнөөдөр хүртэл МАН -АН гэсэн намын нэр зээлсэн хулгайч нар их хуралд сууж төрийн эрх атгаж байгаа болхоор үүнийг хийх хүсэл зорилог тэдэнч байхгүй ******Үндсэн хууль оруулах өөрчлөт гэх юм бол Үүнээс чухал өөрчлөлт гэж үгүй*** ,, Иргэдээ хариу бич нүү таа нарын бодолыг сонсий ,,

Эдийн засагч [64.119.20.31] 2019-04-29 06:03:31

НЭГ НАМ, ТЭРТУСМАА ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨ ДЭЭРЭМДЭГЧИД, 60 ТЭРБУМЫНХАН ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ ЭРХГҮЙ. ХЭРВЭЭ ХИЙВЭЛ ДОРДУУЛСАН ДОЛООГООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГО. МАНГАРУУД АА !!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.