Өнөөдөр ОХУ "ЯЛАЛТЫН БАЯР"-АА тэмдэглэж байна

М.Амаржаргал / Гадаад мэдээ

Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байв. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк ам.доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. (Чөлөөт нэвтэрхий толь, Википедиа) Өнөөдөр дэлхийн II дайн дууссаны 74 жилийн ойн өдөр буюу Ялалтын баяр. Түүхэн тэмдэглэлт эл өдрийг манай хөрш Орос орон даяар урьд өмнөхөөс илүүтэй сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлсээр байна.

image

Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая /6.8 сая хүн ам үрэгдэж, 4.6 сая хүн сураггүй болж, олзлогдсон/ болжээ. Дайны жилүүдэд зөвлөлтийн 34.5 сая цэргийн алба хаагч дайчлагдан дайнд оролцсон ажээ. Дайнд 13.7 сая энгийн хүн амь үрэгдсэнээс 7.4 саяыг нь булаан эзлэгчид зориуд хөнөөж, 2.2 сая хүн Германд хүнд хүчир ажил хийж яваад амь үрэгдэж, булаан эзэлсэн нутагт 4.1 сая хүн өлсгөлөнгөөр нас баржээ. Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ. Хүн төрөлхтний түүхэнд уй гашуу авчирсан энэхүү дайн төгсгөл болсноос хойш өдгөө 74 жил өнгөрчээ. Энэхүү дайнд хамгийн их хохирол амссан ОХУ өнөөдөр /2019.05.09/ уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд цэргийн сүрт парадаа орон нутгийн цагаар өглөө 10.00 цагт зохион байгуулна.

image

Монголчууд дэлхийн хоёрдугаар дайнд онцгойлон оролцсон. Тодруулбал, 1942 онд БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас "Хувьсгалт Монгол" танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ. 1943 онд БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, "Монгол ард" гэсэн бичигтэй "Ла-5" сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны есдүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн хоёрдугаар хороонд шилжүүлжээ.

image

Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний найман цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, зургаан тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд "фронт Бадам" нэр хайрлаж байсан түүхтэй.


Сэтгэгдэл

Иргэн [49.0.213.114] 2019-05-09 11:52:16

Та нар битгий далдаганацгаа, Оросууд та нарын бичээд байгаа юмыг нохой хуцсан чинээ ч тоохгүй байна

Зочин [106.254.162.123] 2019-05-09 10:55:36

Агуу ЗХУ-ын ард түмнүүдэд ялалтын баярын мэнд хүргэе. Үнэхээр агуу ард түмэн шүү

Цэрэнхүү [202.9.43.138] 2019-05-09 05:03:59

Орос энэ дайнд ялаагүй бол Монгол гэж тусгаар улс ч байхгүй байх байсан Хятадын нэг муж байх байсан юм.

Зочин [66.181.181.57] 2019-05-09 04:36:55

hangaid aduu yanzgaahad govid iljig tochignono gej unen ug shuu.

зочин [66.181.177.12] 2019-05-09 04:33:52

Баярын мэндээ

Ялалтын баярын мэнд хүргэе!!! [202.131.228.118] 2019-05-09 04:18:56

Фашизмтай тэмцэж байсан ОХУ, агуу их ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан БНУ-уудын иргэдэд ЯЛАЛТЫН БАЯРЫН халуун мэнд хүргэж, энх тайван тогтвортой оршиж, үр хүүхдээ амар тайван өсгөхийг хүсэн ерөөе. Энэ ялалт бол БИДНИЙ ДУНДЫН ялалт. Сайхан баярлаарай. Ур-а-а-а-а! Энэ дайнд амиа өгсөн дайчид, хүмүүсийн дурсгалыг үүрд санаж хүндэлж байна.

Зочин [43.242.243.107] 2019-05-09 03:14:07

Энэ аугаа их ялалтын үр ачаар манай монгол тусгаар тогтнолоо Америк Англи Франц их гүрнүүд, мөн үзэн яддаг Хятад улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм шүү дээ. Манайхаан Түүхээ унш.

zochin [103.14.38.2] 2019-05-09 03:10:36

Манайд оронд ажиллаж байгаа оросууддаа, цаашдаад оросын нийт ард түмэнд, миний эх орны төлөө тэмцэж явсан нийт ахмаддуудаа агуу их ялалтын баярын мэнд хүргэе.

Зочин [202.180.218.37] 2019-05-09 02:41:41

ОХУ өнөөдөр буюу 5 дугаар сарын 9-нд ЗХУ-ын үед нэрлэгдэж байсан Сталинград, Ленинград зэрэг хотуудын хуучин нэрийг сэргээж хэрэглэх хуультай байдаг юм шүү. Тийм учраас энэ өдөр Дэлхийн 2-р дайнд ялсан ЗХУ-Зөвлөлт Холбоот Улс буюу ЗСБНХУ-СССР-Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэрийг ч мөн эргэн хэрэглэдэг юм аа.

Зочин [103.229.177.59] 2019-05-09 03:38:29

Сонирхолтой мэдээлэл байна шүү.

Зочин [64.119.19.62] 2019-05-09 02:40:23

Hend heregteiin

Энэ дайны үед Монголын хувь зая шийдэгдэж байсан юм. [202.131.228.118] 2019-05-09 04:25:22

Чам шиг хүнд хэрэггүй. Чам шиг хүн тусгаар тогтносон Монгол Улсад амьдрах ч хэрэггүй, та Өвөр Монголруугаа явсан ч болно. Учир нь энэ дайны үед Монгол ТУСГААР ТОГТНОСОН улс болох уу, эсхүл 18-19-р зуунд Хятадын нэг хэсэг байснаараа хэвээр орших уу гэдэг нь ШИЙДЭГДЭЖ байсан юм.

Зочин [66.181.170.66] 2019-05-09 04:08:13

Тэнэг амьтан зөвч бичиж чаддаггүй юм байж. Боловсролгүй мангар хүн юм даа чи

Зочин [202.180.218.37] 2019-05-09 02:42:43

Тэнэг хирнээ бас энэ мэдээг үзчихжээ чи

Зочин [59.153.113.75] 2019-05-09 02:28:34

зху гэж улс байхгүй шүү мал сэтгүүлч пиз минь

Зочин [202.180.218.37] 2019-05-09 02:42:14

Тэнгээ хэнд гайхуулна вэ?

Зочин [202.21.108.74] 2019-05-09 02:18:22

ivanuud

zochin [192.82.66.192] 2019-05-09 02:00:31

С Днём Победы !

Ylalt [66.181.177.62] 2019-05-09 01:57:31

Saihan bnshu

Зочин [43.228.131.163] 2019-05-09 01:44:10

Бид мартах учиргүй. УРА УРА УРА.

Зочин [103.26.193.28] 2019-05-09 01:41:25

Агуу ард түмэн шүү баярын мэнд

aguu [103.57.95.178] 2019-05-09 01:32:38

aguu ard tumend bayriin mend


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.