Үндэсний сурын 2019 оны нээлтийн тэмцээн бямба гарагт болно

М.Амаржаргал / Спорт

Үндэсний сурын харвааны энэ жилийн Монгол Улсын нээлтийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 10-12-нд болно. Монгол Улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит болгон зохион байгуулж буй уг нээлтийн харваа хоёр өдөр үргэлжилнэ. Тэмцээнд оролцох харваачдын тооноос шалтгаалж, харвааг хэдэн өдөрт явуулах хугацааг товлох юм байна. Өнөөдөр 18:00 цаг хүртэл тамирчдыг бүртгэж, 396-гаас дээш харваач бүртгүүлсэн тохиолдолд 10-12-нд хоёроос гурван өдөрт багтаан зохион байгуулна хэмээн Монголын үндэсний харваачдын холбооноос мэдээллээ.

Энэхүү нээлтийн харваанд тэргүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр хагас сая төгрөг хүртэж, аваргын алтан медаль зүүх юм. Харин 2, 3, 4, 5 дугаар байр эзэлсэн харваачид 400, 300, 200, 100 мянган төгрөгийн шагналыг эрэгтэй, эмэгтэй тус бүр хүртэх бөгөөд мөнгө, хүрэл медальтан болон өргөмжлөлийн эзэд болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.