ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдварт өртсөн гэв

П.Урнаа / Эрүүл мэнд
  • 2019-05-14 06:43:28
  • 2019-05-14 06:43:28

    Ё.Баатарбилэг: Сүрьеэгийн халдвар тархсан сургуулийн үйл ажиллагааг зогсоож ч магадгүй

    photo

    Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл өнөөдөр олны анхаарлыг татаж байна.Тус сургуулийн 500 орчим хүүхэд халдвар тээж магадгүй гэх мэдээлэл байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл өглөө.

    Ё.БААТАРБИЛЭГ: СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ ГЭВЭЛ ТЭР ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА

    Тодруулбал, Ё.Баатарбилэг "Өнгөрсөн долоо хоногт намайг орон нутагт ажиллаж байхад энэ тухай мэдээлэл ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан. Хүүхдүүдэд нь шинжилгээ хийгээд ажиллаж байгаа юм билээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт удахгүй гарна. Түүний дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ сургуулийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэх юм бол тэр дагуу арга хэмжээ авна. Манай яам сургалтын байгууллагыг хариуцаж ажилладаг учраас тэнд сурч байга хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхыг хүсч байна. Ялангуяа энэ цаг үе бол төгсөлт ойртсон хамгийн чухал үе" гэсэн юм.

    Д.САРАНГЭРЭЛ: ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭВЭЛ ХҮҮХДҮҮДИЙН ЭЛЭГ ГЭМТЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

    Д.Сарангэрэл "Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны шуурхай албаныхан 15 дугаар сургууль дээр ажилласан. Мөн өнөөдөр манай яамныхан газар дээр нь очиж ажиллахаар явсан. Өчигдөр бид энэ асуудлаар хуралдсан 2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн халдвар гарч байсан байна. Одоогийн байдлаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Эмчилгээний асуудал яригдаж байна. Энэ асуудлыг ХӨСҮТ хяналтдаа авч, эмчилгээ хийж байна. Мэдээж эцэг, эхчүүд энэ асуудалд нэлээн эмзэглэж байгаа. Эмчилгээ их хүнд, хүүхдийн элэг гэмтээх хэмжээний эмчилгээ хийгдэх юм байна. Тиймээс эмчилгээ хийх хэрэг байна уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдаж байна. " гэлээ.

  • 2019-05-14 05:35:49
  • 2019-05-14 05:35:49

    ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдварт өртсөн гэв

    photo

    Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлээд байна. Тодруулбал, тус сургуулийн 1710 сурагч суралцдагаас 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Тэднээс 38 нь эмчилгээний эм уугаад эхэлсэн аж.

    Сүрьеэ өвчний халдварт өртсөн гэх гомдлыг тус сургуулийн сурагчдын эцэг эхийн зүгээс тавьжээ. Одоогоор сургуулийн захиргааныхан болон холбогдох албаны хүмүүс 15 дугаар сургууль дээр хуралдан ажлын хэсгийн уулзалт зохион байгуулж буй юм байна.

    Одоогийн байдлаар сурагчид сүрьеэ өвчтэй багшаасаа халдвар авсан гэх мэдээлэл гараад байгаа бөгөөд эл мэдээллийг сургуулийн захиргааны зүгээс үгүйсгэж байна.

    Тус сургуулийн зүгээс "Манай сургуулийн багш 2017 онд сүрьеэ өвчнөөр өвдөөд эдгэрсэн. Улмаар ХӨСҮТ-өөс энэ багшийг буцаан ажилд нь оруулж болно гэсний дагуу багшлах боломжийг олгосон. Тиймээс багшаас халдвар тархсан гэж шууд мэдээлж болохгүй" гэжээ.

    Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба, ЭМЯ ны шуурхай удирдлагын төвөөс албаны мэдээлэл өгөөгүй байна.

Сэтгэгдэл

Башгийнхаа үүргийг ОЙЛГОДОГГҮЙ хүмүүс юм байна. [202.131.228.118] 2019-05-15 10:31:03

15-р сургууль бол АЗГҮЙ хүүхдүүдтэй сургууль юмдаа. 2015 оноос хойш сүрье тархаад л байхад өөдтэй арга хэмжээ авалгүй сургуулийн 3 хүүхдийн 1 нь сүрьегээр өвдчихсөн байдаг. Багш, захирал нарт юү гэж ч хэлэх вэ дээ? Та нар ч ЮУНЫ ТҮРҮҮНД "ардын хүүхдүүдийн сайн сайхны төлөө тэмцэж байх" үүргээ мэддэггүй хүмүүс юм байна. ЧААВААСДАА ...

Зочин [103.10.21.87] 2019-05-14 08:32:12

сургуулийн эмч нар муу ажиллажээ

Зочин [103.10.21.87] 2019-05-14 08:31:20

ЯАМН Ы САЙДУУД МУУ БАЙНА, АЖЛА МЭДДЭГ, СИСТЕМЭЭ МЭДДЭГ ХҮН ТАВИАЧЭЭ

Зочин [66.181.161.41] 2019-05-14 07:53:23

Хн ёстой нэг дампуурч дуусахгүй юмаа элэггүй бол яаж амьдрах юм хар нялхаасаа Хэнд итгэж хаашаа харж амьдрах юм бол монголчууд чинь

Зочин [66.181.177.69] 2019-05-14 12:26:02

надад итгэ. хөх тэнгэр лүү хар

Зочин [103.10.21.87] 2019-05-14 07:17:55

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ХҮҮХДҮҮДДЭЭ ХИЙХГҮЙ БАЙЖДЭЭ

Зочин [103.10.21.87] 2019-05-14 07:16:38

БАГШ НАРААС ХАЛДДАГ БАЙХАА.

Зочин [103.57.95.55] 2019-05-14 06:42:16

Tsetserleg surguuliin buh bagsh nariig suriyegiin shinjilgee uguuleye

Зочин [103.57.95.55] 2019-05-14 06:41:18

Ene nuuts bh yostoi, medee bish

zochin [150.129.142.44] 2019-05-14 06:35:25

Hurelsukhiin nusan zasag iim l novshiin zasag baihgui yu. ter bolovrol eruul mendiin 2 saidaa huuj yavuulaachee.

Зочин [66.181.177.69] 2019-05-14 06:18:44

бактёрлогийн лабортори сургууль юм уу.хүүхэдүүдээ туршилт хийдэг..

Зочин [103.10.21.26] 2019-05-14 06:16:00

ямар сонин юм бэ??? энэ өвчинг эдгээхийн тулд маш олон сар эмчилгээ хийлгэж байж эдгэдэг өвчин шүү дээ.... Халдварын голомт байгаа учраас л энэ олон хүүхэд халдвар авсан байгаа юм ш дээ...

irgen [202.126.89.13] 2019-05-14 06:01:30

zahiral avgaig shalgah heregtei bagsh nar ni bainga soligdoj bdag, chadvar muutai dampuu surguuli. Suuliin 2 jil buh huuhdees shinjilgee avaad bsn tegeed hariug ni nuun daragduulsnaas bolj tarhaasan bn.Bugdiig shalgaj hariutslaga tootsoh heregtei!!!!!!

Зочин [202.179.31.62] 2019-05-14 05:55:48

YAmar balay

Зочин [202.9.43.121] 2019-05-14 05:40:49

БАГШ НАР НЬ АЛДАРЖАВХЛАНГИЙНХАА ДЭМЖЛЭГЭЭР ХУРИМЛААД ХИЧЭЭЛ СУРГУУЛИА ХААГААД ТАСЛААД ЯВААД БАЙХЛЭЭР ТЭГЭЛГҮЙ ЯАХ ВЭ

15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.