Автомашиндаа бусдад долоон удаа хутгалуулан нас барсан байжээ
Энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн долдугаар хороонд байрлах нэгэн байрны гадна автомашин дотор эмэгтэй хүн нас барсан байдалтай байна хэмээн иргэд мэдээлсэн байна.
Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутагт байрлах Гэмтлийн эмнэлгийн хажуугийн байрны гадна амь хохирогч 46 настай Э нь өөрийн эзэмшлийн автомашин дотроо бусдад долоон удаа хутгалуулан нас барсан байжээ. Талийгаачийг хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газарт нь гурван удаа, нурууны дээд хэсэгт дөрвөн удаа хутгалсан амь насыг нь хохироосон байна.
Дээрх аймшигт хэргийг үйлдсэн этгээд болох 30 настай Б гэгчийг эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн дайчлан баривчилжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.43.16] 2019-05-19 07:52:30
араатан болж дуусах нь ээ
иргэн [202.21.107.113] 2019-05-18 08:33:50
ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ДОР ДОР НЬ БИЧИЖ МЭДЭЭЛЖ БАЙВАЛ БИД, ҮР ХҮҮХДҮҮД МААНЬ АРАЙ ИЛҮҮ СОНОР СЭРЭМЖТЭЙ БОЛНО Л ДОО. ТИЙМЭЭС БИЧИЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ДУРГҮЙ ХҮН УНШИХ АЛБАГҮЙ Л ДЭЭ. ХЭРЭГ УНШИХГҮЙ, АМЬДРАЛ САЙХАН БАЙНА ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ХУУРАХ НЬ АРСЛАНД ХӨӨГДӨЖ ЯВАА ТЭМЭЭН ХЯРУУЛ ТОЛГОЙГОО ЭЛС РҮҮ ШУРГУУЛЧИХААД, АЮУЛ ӨНГӨРЛӨӨ ГЭЖ БОДОН ИДҮҮЛДЭГТЭЙ ТӨСТЭЙ ШҮҮ ДЭЭ. СЭТГҮҮЛЧ НАР САЙН БИЧ. ЦАГДАА НАР ХАРИН ДОР НЬ БАРЬЖЭЭ. САЙН БАЙНА.
Зочин [66.181.168.131] 2019-05-19 05:19:10
Bas tiim bish shuu. Niigmiin setgel zui gej neg ym bna. Har baraan medeelel ih bh tusam busdad sedel bolj ogdog, niigem aidas huidest avtana, hun hundee itgeh itgel buurna, niigem har baraan bolno seremjleh bish ulam dordoh ayultai.
irgen [192.82.65.141] 2019-05-17 07:16:06
Hun bish zerleguudiig shuud ustgah
зочин [124.44.20.30] 2019-05-16 15:09:30
Яах гэж? ямар зорилгоор? ийм мэт хүний амь нас хохироосон, хүчиндсэн гэх мэдээллийг маш тодорхой, дэлгэрэнгүйгээр нэгбүрчлэн өдөх бүр олон нийтийн сүлжээгээр, сайтаар смэдээлдэг вэ? Мэдээний үг хэллэг, найруулга нь бичгийн Монгол хэлний шаардлагыг хангаж байгаа юу? эсвэл?
иргэн [103.10.23.116] 2019-05-16 08:09:15
Цаазын ялыг хэд хэдэн гэмэт хэрэгт хэрэлхээр сэргээх хэрэгтэй 1 шунхай зорилгоор хүн алах Албан тушаалаан ашигалан төрөөс хулгай луйвар хийх Хахууль их хэмжээгээр авах Бага насаны хүүхэд хүчэндэх тамлах гэсэн гэмэт хэрэгт цаазын ял өгөх хэрэгтэй байна
хх [202.55.191.194] 2019-05-16 07:57:56
хүн алах ,хүнд гэмтээх зэрэг чинь байдаг л нэг асуудал болоод удлаа,саяхан Сэлэнгэ аймгийн шүүх дээр 3 залуу бие биенээ гардан тулаанд орж байгаа юм шиг хэд хэд хутгалж бараг алахаас наагуур болгосон хэрэг шийдвэрлэгдсэн гэтэл ямарч ялгүй бие биедээ гомдолгүй гээд өнгөрч байгаа юм даа ийм байхад монголд жигшүүрт гэмт хэргүүд ар араасаа гаралгүй яахавдээ
ИЧЭЭЧ [202.131.228.118] 2019-05-16 07:41:56
ИЧЭЭЧ
Хэл зүйн маргааны учрыг олох нь хүн амины хэргээс чухал болчихож. [202.131.228.118] 2019-05-16 07:41:18
Та нарын сэтгэл санаа чинь монгол хэлний найрлага зүйд ихэд зовоод байгаа юм уу, эсхүл хүн алуулаад нийгэмд аюул учирсанд эмзэглээд байгаа юм уу? Энэ нийтлэл бичсэн сэтгүүлч алдсан байж болно, гэтэл ...
Зочин [103.14.36.218] 2019-05-16 07:22:39
danda muu surlagai humuus uldsen chuu dee buun orkuud
Иргэн [122.201.31.112] 2019-05-16 04:16:03
Сэтгүүчид болон цагдаагийн ажилтан нар ХӨЛДӨЖ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ, АМЬ НАСАА АЛДСАН БАЙДАЛТАЙ, гэсэн энэ БАЙДАЛТАЙ гэдэг үгийг хэрэглэхгүй байвал зохино. Ямар ч утгагүй үг хэллэг болоод байна. Сонсохоос дургуй хүрдэг юм.
Зочин [43.228.131.45] 2019-05-16 04:32:42
Хуулийн хэллэг, ямар шалтгааны улмаас нас барсаныг эцэслэн тогтоогоогүй учир
зочин [203.91.115.244] 2019-05-16 04:24:53
Эцэслэн тогтоогдоогүй байгаа гээдг санаагаа ингэж гаргадаг юм бол уу л гэж бодох даа
Иргэн [64.119.19.144] 2019-05-16 04:01:05
Естой vнэн шvv! Teлевиз болон бvх мэдээлэлийн хэрэгсэл, цагдаагийн олон нийтэдтэй харилцах хэвлэлийн ажилтанууд мэдээлэл хийхдээ vхсэн хvнийг НАС БАРСАН БАЙДАЛТАЙ гэж ярихаар шал дургvй хvрээд байдаг юм. Монгол хэлэнд vхсэн хvнийг нас барсан байна гэж ярьдаг болохоос vхсэн байдалтай гэж ярьдаггvй. Сэтгvvлч сурвалжлагчид ярианы ямарч чадваргvй байх юм. Ямар сургууль тегсеед байдаг юм бvv мэд. АРАЙ Ч ДЭЭ!
Зочин [203.91.115.56] 2019-05-16 05:37:04
uuruu teged setguulch survaljlagch bolchoch
Зочин [66.181.176.167] 2019-05-16 04:00:29
Одоогийн залуучууд ахмад үеэ хүндлэхээ болисон шүү нэг л өөр болсон доо нь ирээдүйг ахмад үе нь авчирч өгсөн шүү хэний хүчинд өдий хүрчихээд ахмадаа хүндлэхгүй байна аа төоийн хулгайч нарын буруу шүү
зочин [203.91.115.246] 2019-05-16 07:57:27
Сайхан ирээдүй байна баярлалаа
Зочин [202.9.43.44] 2019-05-16 03:34:46
Малнуудаа! Нэгэнт амь насаа алдсан хүнийг "нас барсан байдалтай" гэж доромжилхоо хэзээ болих юм! Монгол хэлний анхан шатны мэдлэггүй шаарнууд.
би [202.70.44.46] 2019-05-16 03:40:38
үнэн
Зочин [149.202.170.60] 2019-05-16 03:28:03
ugluu bolgon setgel serdhiilgesen medee baihiin tsuuhun bj bie bienee horoogood daanch dee .