ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

У.Уранцэцэг / Хууль

Яг одоо Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч талын хууль ёсны төлөөлөгч ирээгүй боловч хурал явагдаж байгаа аж.

Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй.

Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Тус заалтад “Хүний амийг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.209] 2019-05-17 06:18:34

Ene hulgaichig 15 jiler yallasanch garad irne. Alulsan hun ?! Hohirogchin huuhdudig 18 nasand hurtel tetgeh mungun dun bh heregtei.

Зочин [202.126.89.198] 2019-05-17 06:07:19

Энэ новшийг өөрийг нь өшиглөж нүдэж алахсан

зочин [59.153.114.186] 2019-05-17 06:00:57

Энэ хууль хяналтынхан тэр тусмаа шүүгчид ийм хурлыг мөнгө л гэж хардаг болчихсон цаг ямарч шийдвэр гаргаж мэднэ.Нас барсан хүний буруу байсан гэж шийдвэл энэ нөхөр шүүгчид ахиухан юм атгуулж л гэж ойлгохоос өөр дүгнэлт байхгүй.Одоо цагт шүүгчид итгэх ард түмний итгэл 00-00

Зочин [202.55.188.45] 2019-05-17 05:35:29

4 huuhed belevsen emegtein gomdliig tailj amiig amiar

Эрка [103.229.122.240] 2019-05-17 05:18:15

Хөөн хэлэлцэх хугацаа нтр гээд хэрэгсэхгүй болгож алав'


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.