Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өмгөөлөгч, гэрчгүйгээр үргэлжилсээр байна
Өнөөдөр өглөө 9:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн. Одоогийн байдлаар нэг л удаа завсарласан бөгөөд үргэлжлэн хуралдсаар байна.
Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан билээ. Тодруулбал, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал хөнөөсөн байдаг.
Уг хурал прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлснээс хойш таван удаа хойшилсон. Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг өмгөөлөгчөөс татгалзсан учраас шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, шүүх хуралд талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хуралд ирээгүй байна. Гэсэн ч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хохирогчийн ар гэр, өмгөөлөгч, гэрчгүйгээр үргэлжилж байгаа талаар албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [76.69.77.106] 2019-05-18 04:09:03
Яагаад дандаа хохирогчийн тал шүүх хурлыг хойшлуулаад байдаг юм бол? Одоо бүр хуралд нь ч ирээгүй гэх юм. Хохирогчийн талд л асуудал байх шиг
Зочин [66.181.176.167] 2019-05-18 02:35:06
25 жил хорих ялыг нь өгөөд явуул илэрхий хэргийш юугий нь хойшлуулаад байна вэ хам хэрэгтэнүүдыг 15 жил өгөөд явуул гүйцээ
Зочин [202.126.89.63] 2019-05-17 15:55:19
КАМЕРЫН БИЧЛЭГ БАЙХАД ГЭРЧЭЭР ЯАХ ЮМ ЯМАР НААДАХЫГ ЧИНЬ ЭРҮҮДЭН ШҮҮЖ ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН БИШ МУУ АЛУУРЧИН
Зочин [31.13.145.13] 2019-05-17 12:42:09
Хаи коон келцех хугацаа дуусваа монгол улсад кууль баикуи одо гэртэ явбаа тэр макбал
zochin [223.104.15.117] 2019-05-17 11:41:15
Юу гээд балайраад байнаа? Гэрчгүй ч гэх шиг!! Хүн үхчихсэн байна хутгалуулаад!! Гэрчтэй гэрчгүй яллаач !! Амийг амиар солих хэрэгтэй байна шүү дээ!!! Худлаа удаад байх юм!! Ард түмэн харж байгаа шүү!!
Асуудал аль алинд нь байсан гэсэн. [202.131.228.118] 2019-05-17 09:59:27
Миний сонссоноор хохирогч Гомбосүрэн нь тийм ч үлгэр жишээ өөгүй албан хаагч БАЙГААГҮЙ гэсэн. Бас л элдэв хөрөнгө мөнгөний асуудалтай, эргэн тойрны ажилтнууддаа дарамттай хүн байсан гэсэн. Тэгээд л архи уусан үедээ Махбал тэр хоёр барьцалдаж авсан сурагтай.
Zochin [103.229.122.39] 2019-05-17 13:53:43
Tegeheer ni huniig alj boldog yumuu
Ард [66.181.176.167] 2019-05-17 09:40:11
Энэ шүүхийг харж л байна ёстой тодорхой хэрэг шүү дээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчих юм бол уу прокурор шүүхийхэн чадах гарууд даа ард түмэн олноо доромжилж басамжилсэн гарууд шүү нэг муу тэнэг авгай юу гэж дарвалзаж байлаа юун олон юм асуудаг юм бэ чи гэж нэг сэтгүүлчийг хэрэгтэн шиг загнаж байсан шүү ер нь бүгд тэр үнээ шиг тэнэг авгай шиг байх шүү
shuuh [202.21.96.212] 2019-05-17 09:08:51
Шүүх шийдвэр гаргалт халаа сэлгээний асуудлаас үүдэн энэ нөхөрийн эерэг талд гарах магадлал 50%-иас дээш. Өмнө яагаад шүүх хурал нь болчоогүй халаа сэлгээний дараа ийм нухацтай хэлэлцээд байна? Үйлийн үрийг аргалж болдоггүй юм шүү
Зочин [202.179.31.118] 2019-05-17 09:01:53
Ийм хэрэг дээр шүүх алуурчны талд шийдвэр гаргачихвал яана?
Зочиэн [103.10.22.89] 2019-05-18 00:48:57
Мөнгө өгөөд л хийгээгүй болоод гараад ирнэ биз манай улсын шүүх. Мөнгөтэй хөрөнгөтэй хүнд үйлчилдэг болсон юм чинь