ОУХМ Б.Мөнхзаяа тав дахь жилдээ түрүүллээ
“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд, олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид тэргүүтэй 30 мянга гаруй хүн оролцов.
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор энэхүү тэмцээнийг 2014 оноос хойш зохион байгуулж буй юм. “Улаанбаатар марафон-2019” эрүүл мэнд, гэр бүлийн гүйлтийн ангиллыг нэмж оруулснаараа онцлог болов.
Тус тэмцээний бүтэн марафоны төрөлд Хөнгөн атлетикийн ОУХМ, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа тав дахь жилдээ түрүүллээ. Тэрбээр “Энэ уралдаанд 2014 оноос хойш дараалан таван удаа түрүүлж байгаадаа баяртай байна. МҮИС-ийнхандаа болон Зэвсэгт хүчний 327 дугаар анги хамт олондоо маш их баярлалаа. Дараагийн тэмцээн ДАШТ хүлээж байгаа. Монголчууддаа өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийж байхыг уриалж байна" гэв.
“Улаанбаатар марафон”-д анх 2014 онд дотоод, гадаадын 16 мянга гаруй хүн оролцож байсан бол өнгөрсөн жил 30 мянга гаруй хүн оролцсон юм. Мөн сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж, оролцож буй нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсөж буйг харуулж байна.
Сэтгэгдэл
Sda [202.9.43.29] 2019-05-19 00:26:31
Teneg szdanuud minut sec iig ni bicheech
Зочин [202.179.31.63] 2019-05-18 15:37:26
Яг өмнөд солонгосчууд шиг юм. Манайхан. Гадаад гадаад гээд үхчих гээд. Гэтэл гадаадад нь гадаадын хүнийг огт тоодоггүй эхлээд өөрсдийнхнийгөө л авч үзнэ. Юм тараагаад зогсч байсан ч нутгийн хүмүүстээ дээд зэргээр үйлчилж өгчихөөд гадаад хүн харахаар хараагүй царайлдаг. Улайн цайм гадаад дотоод гэж бас ялгаж мэдээлдэггүй. учир нь хүнийг ялгаварлан үзэх буруу учраас.
Зочин [66.181.161.97] 2019-05-23 02:01:18
gadaadad mongolchuudiig china gej l boddogshdee
Зочин [1.165.161.50] 2019-05-19 00:03:13
Yostoi t1 mal yum daa chi...