ФОТО: "Airbnb" компани жуулчдад цаатан ардын урцыг түрээслэнэ
Дэлхийн хамгийн том байр түрээслэгч компани "Airbnb" нь "what3words" аппликэйшнтэй хамтран жуулчдад гайхалтай нэгэн боломжийг нээн өгчээ. "Airbnb" компани Монгол оронд, тэр тусмаа Хөвсгөл аймагт аялангаа цаатан ардын урцанд байрлаж, тэдний ахуй амьдрал, цаа маллах уламжлалтай танилцах боломжийг олгожээ. Ингэснээр цаатан ардын урц "Airbnb"-ийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хамгийн алслагдмал байр болж буй юм.
"Airbnb"-д бүртгэлтэй урцанд хоёр модон ор, уутан хөнжлүүд, нэг задгай зуух байрлуулжээ. Жуулчныг ирмэгц нутгийн айл угтан авч, шинэхэн бугын сүүгээр дайлж, буга хариулах, сүү сааль авах, уламжлалт хоол унд бэлтгэх, гар урлал хийх гээд өөрсдийн соёл уламжлалаасаа сонирхуулах аж. Түүнчлэн "airbnb"-ээр дамжуулан зөвхөн Хөвсгөлд биш, Алтай Таван Богдын байгалийн үзэсгэлэнт газар казах айлд хоногийн 25 ам.долларын үнэтэйгээр байрлах боломжтой гэжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.179.31.102] 2019-05-29 07:49:41
ЦААГАА БҮРЭН САЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАН НЭГ БҮРЧЛЭН БАТАЛГААЖУУЛЖ, БРУЦЕЛЛЕЗ.СҮРЬЕЭ ГЭХ МЭТИЙН АСУУДЛААС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ.
Зочин [202.179.31.48] 2019-05-28 06:39:36
Зөв шүү. Эдэнд жинхэнэ үзүүлэх юм их байна.