ОХУ-ын иргэн В.С. Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын газрын тосны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Зарлигийг өнөөдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг нь зүүж өгөв.
Виктор Санжиевич Лобанов нь газрын тосны салбарт 37 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлсэн ажлын арван туршлагатай бөгөөд 1997 онд “Аэрофлот”-ын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш Монгол Улсад ажиллаж, амьдарч байна.
-В.С.ЛОБАНОВ: ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА-
В.С.Лобанов “Би Монгол Улсад 1997 онд ирсэн. Ирснээсээ хойш зургаан жил гаруй хугацаанд Аэрофлотын төлөөлөгчөөр ажилласан. 2009 оноос хойш одоог хүртэл Монгол, Оросын хамтарсан "Мэргэван" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын удирдлагууд миний хийсэн бүтээснийг өндрөөр үнэлсэнд гүн сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” гэлээ.
Түүний удирддаг “Мэргэван” ХХК нь ОХУ болон Монгол улсын хамтарсан компани бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх агаарын хөлгүүдийг өндөр чанартай шатахуунаар хангах үйл ажиллагаа явуулдаг юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцлаа
Дональд Трамп: Энэ дайнд гурван хүн буруутай
Ж.Галбадрах: Төрийн өмчийн сургуулиудад реформ хэрэгтэй байна
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ
Сумы хотын цохилт Украины цэргийн дарга нарыг онилсон байжээ
Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс болгож, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй
Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөллөө
М.Буянбадрах: Нийгмийн даатгалын шимтгэл хувийн хэвшилд хамгийн том саад болж байна