Дээд боловсролтой үйлчлэгч нарыг тэлсээр байх уу

Д.Тулга / Хууль

-Хэнтий аймгийн анхны Засаг дарга хэн бэ?

-Есүхэй баатар

-“Монголын нууц товчоо”-г хэн зохиосон бэ?

-Бавуугийн Лхагвасүрэн

-Алдарт ”Ромео Жулета”-г хэн зохиосон бэ?

-Р.Чойном

Телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт оролцож буй хүүхдүүд ийн хариулж буйг бид олонтаа сонсож элгээ хөштөл инээж, заримдаа бухимдал дээд цэгтээ хүрдэг. Оюун ухаанаараа дэлхийд дээгүүрт ордог гэж цээжээ дэлддэг монголчууд бидний хойч үе иймэрхүү мэдлэг, боловсролтой болох нь.

image

Одоогоос 25 жилийн өмнө түүхийн багш маань нэг зүйл ярьснаар манай ангийнхан “Өөр орны сонирхолтой түүхээс ярьж өгөөч” гэж багшийгаа шалдаг болсон юм.

Африкийн өмнөд хэсгийн нэг омгийн эзэн гурван эхнэртэй байж. Гэтэл эхнэрүүдээс нь хүү төрөхгүй удаж. “Ухаангүй, урагш муутай эмсээс боллоо” гэж омгийн эзэн хилэгнэн тухайн жил найман нас хүрсэн 10 охиноор тахил өргөж, бурханд бэлэг барьсан юм байх. Охидын аав, ээж зэвүүцэвч омгийн эзний үгнээс зөрж, эсэргүүцэх эрх яахин байх билээ. Эмгэнэлт энэ явдлыг багш маань нүдэнд харагдтал, бяцхан охидын орилох чимээ чихэнд сонсогдтол яриад “Та нарын төлөө нам төр чадах бүхнээ зориулж байхад хичээлээ хийсэнгүй” гэж зэмлэж билээ. Тэтгэвэрт гарах нь дөхсөн ширүүн харцтай, ширвээ сахалтай багш маань “Сурах бичгийн тэдээс тэддүгээр хуудсыг уншаад бич” гээд суучихна. Харцнаас нь эмээдэг бид үгийг нь уг дуугүй биелүүлдэг байв. Харин залуухан эмэгтэй багш ирээд МЭӨ гээд эхлэнгүүт нь түүний яриаг сонсох нэг ч хүнгүй болж, түүхийн хичээл биеийн тамирын хичээл орж байгаатай адил болдгийг тэр түүх өөрчилсөн юм. Ном хуулж бичихээс хэтэрдэггүй байсан болохоор багшийн ярьсан түүх биднийг алмайруулж орхив. “Тэгээд яасан бэ, багш аа. Тэр охидын аав, ээж нь яасан бол. Охидоо аваад зугтаасан уу. Дахиж хүүхдээр тахил өргөсөн үү” гээд л харилцан ярилцаж, түүхийн хичээлийн 45 минут нүд ирмэхийн зуур өнгөрдөг болчихож билээ.

Омгийн эзний хэлсэнчлэн ухаангүй, урагш муутай хүүхдүүд өнөөдөр дүүрэн. Чулуун зэвсгийн үеийн Африкийн омгийн эзний зэрлэг арга үеэ өнгөрөөж, хүчээр бус оюун ухаанаар асуудлыг шийддэг болсон цаг үед аймшигт аллага болно. “Саятан”, “АХА” гэх мэт телевизийн нэвтрүүлэгт оролцож буй залуусыг яриаг сонсоод үнэхээр уур хүрч, халаглах үе цөөнгүй байсан байх.

Хүн хүссэн мэргэжлээ сонгож, дуртай ажлаа хийх замыг зааж өгөх нь хамгийн шилдэг арга гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй ч хэрхэн, яаж гэдгийг огт анзаарахгүй байх шиг. Мэдлэг, боловсролгүй ч хүн өөртөө таарсан ажлаа хийж талхаа олох амьдрах хуультай хойно хойч үеэ бид тэр хуулийг хэрхэн биелүүлэх замыг зааж сургах ёстой. Тэгвэл бид яах ёстой вэ. Учраа мэдэхгүй хүүхдүүддээ бид яаж туслах ёстой юм бэ.

Энэ жил арваннэгдүгээр анги төгсөх гэж байгаа хүүгийнхээ ангийнхантай уулзаж ямар мэргэжилтэй болох гэж байгаа талаар асуухад том том сургуулийн нэр хэлээд л таг болчихно. Тэр сургууль ямар чиглэлээр сургадаг, төгсөөд ажлын байр бий юү, тэр мэргэжлийг эзэмшсэн хүн хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ, түүний сонгох гэж байгаа мэргэжил Монгол Улсад үнэхээр эрэлттэй байна уу гэдгийг огт мэддэггүй юм байна.

“Ээж, аав л мэднэ. Өвөө эмч болохоор мэргэжлийг нь өвлүүлнэ гэсэн. Би уг нь инженер болох хүсэлтэй. Ямар сургуулийн, аль ангид орохоо мэдэхгүй юм” гэсэн хүүхдүүд цөөнгүй.

Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэдгийн адил хаврын урь орох үед хүүхдүүд их, дээд сургуулийн үүдэнд түмэн жагсаалттай тулна.

Биоформатик, социологи, архелоги, усны нөөцийн экологи, металл боловсруулалт, инженерийн бэлтгэл, ашигт малтмалын эрэл хайгуул геофизик, уул уурхайн маркшейдер, эдэлбэр газрын кадастр, анагаах ухааны биотехнологи гээд л энэ мэт жагсаалт хэдэн зуу бий. Аав, ээж, ойр дотнынхон нь энэ чиглэлээр ажилладаггүй бол учрыг нь мэдэхэд мөн ч хэцүү. Хөдөлмөр эрхлэлтийгг дэмжих нь зүйн хэрэг ч доод тал нь арав түүнээс олон жилийн цаадахыг харж, 20 жилийн дараа Монгол Улсын иргэд ямар ажил, хөдөлмөр хийж, өрх бүр тогтвортой орлоготой байж чадах, үгүйг тооцох нь гарцаагүй шаардлагатай. Үүний тулд хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг орхигдуулж хэрхэвч болохгүй. Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангиас мэргэжлийн чиг баримжаа олгох хичээл зааж яагаад болохгүй гэж. Багшлах хүн энэ тэр гээд түмэн зүйл ярих л байх. Миний бодлоор энэ тийм хэцүү биш. Монгол Улсад ямар боловсон хүчин дутагдалтай, эрэлт хэрэгцээтэйг гаргаад өгчих. Нүдний гэм болоод байгаа тэр мэргэжлээр олон жил амжилттай ажиллаж буй хүмүүс цөөнгүй. Тэд өөрсдийн мэргэжлийн онцлог, давуу тал, юу хийдгээ хойч ирээдүй болсон хүүхдүүдэд ярьж өгөхөөс татгалзахгүй. Хариуцсан яамдууд зохион байгуулаад, өгчихвөл хөрөнгө мөнгө зарахгүй хялбархан хийж болох ажлын нэг нь энэ.

image

Мэргэжлийн чиг баримжаа олгоогүйгээс нөгөө л эмч, хуульч, багш, эдийн засагч гэх мэт илүүдэл болоод байгаа мэргэжлийг сонгож, дээд боловсролтой худалдагч, үйлчлэгч, зөөгч, жижүүрийн тоог нэмсээр байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.97.90] 2019-06-12 05:57:50

дээд боловсрол олгодог сургууль бүгдээрээ үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр гэнээ эрхэм сайд худлаа залсан болж таарлаа

Хохин ээ! Ийм болохыг 80-аад оноос хойш хэлээд л байсан. [202.131.228.118] 2019-06-10 04:33:21

Монголчууд социализмын үед ихээхэн хоцрогдсон улс байсан учир МАХН дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарсан. Тэр үедээ энэ нь зөв байсан. Гэтэл 90-ээд оноос хойш дээд боловсролтой хүний тоо хэрээс хэтэрсэн. Гэтэл дээд сургуульд сурагсдыг цөөлж, барилгачин, уурхайчин, газар тариаланч, фермер бэлтгэхийн ОРОНД манайх дээд боловсролоо олгосон хэвээр байж, харин ч дээд сургуулиудынхаа тоог нэмсэн. Одоо тэгээд ҮР ДҮН нь энэ. Үй олон дээд сургуультай, үйл олон дипломтай хүнтэй, гэтэл тэдгээрийг шингээх аж үйлдвэр, ХАА-н салбар бахгүй.

зочин [202.131.248.166] 2019-06-08 07:53:46

Ямар ч улсыг сөнөөе гэвэл боловсролын салбарыг нь нураах ёстой.Хэдэн жилин дараа манай энэ тархины тураалтнууд шиг юмнууд гардаг юм.1990 онд хийсэн ардчилсан хувьсгал нэртэй хорлон сүйтгэлтийн зорилго юу байсныг одоо бид харж байна.Ард түмэн тэнэгэрсэн баялаг хүнийх болсон.ардчилсан зүтгэлтнүүд ард түмнээс хулгайлж хагартлаа баяжсан.Тэдний зорилго ийм байж.Одоо боловсролын салбарыг элбэгдоржийн Мүүний шашинт тэрсүүдүүдээс салган авч аврахгүй бол удахгүй одоогоос тэнэг иргэдтэй болно.

Зочин [64.119.19.200] 2019-06-07 14:38:06

баялаг бүтээдэг мэргэжил яваандаа үнэ цэнээ алдахгүй болов уу..гадуур ид шидгүй мэргэжил зөндөө л байна ш дээ.нэг л сайхан ажилтай хүн үлдэх юм байдаггүй .улс орон хөгжихгүй байгаа биз дээ.

Зочин [202.126.88.172] 2019-06-07 14:11:16

Ажилгүй дэмий тэнэж байсанаас дээд сургуулд сурч боловсорсон нь дээр шүү. Сурах хүсэл хэрэгцээ байсаар байхад хүчээр болиулж болохгүй.

Bolor [66.181.161.96] 2019-06-07 07:22:56

Нягтлангийн орон тоо зөндөө л байдаг хүмүүс их гологдоно муу бэлтгэж байна л гэсэн үг манай охин ирэх жил төгсөнө би бас л гацаад л байна хүрээлэн буй орчны инженер болно гэсэн ажлын байр хэр билээ

Зочин [202.126.88.172] 2019-06-07 14:09:04

Хамаатнаараа санхүүгээ бариулана. Таны хүүхдэд ажил олдохгүй

Зочин [202.9.43.137] 2019-06-07 06:11:02

Та нар тийм л их санаа зовоод байгаа бол оорсдийнхоо ур хуухдийг 10 тогсгосон болгоод шууд хар ажилчин болго чадахгуйшд

Зочин [77.111.245.177] 2019-06-07 08:11:59

Физикч мэргэжилтэй найз маань сонирхлынхоо дагуу үсчин хийгээд дажгүй хуучин багш хийж байсан одоо өөрийн үсчинтэй болсон

Зочин [182.251.113.206] 2019-06-07 07:06:15

yostoo goyo helsen.

Зочин [202.9.43.137] 2019-06-07 06:09:05

Хун ер нь монгоо толоод дээд сургуульд сурнуу сурахгуй юу та нарт ямар ухсэний хамаатай вэ би лав анагаахд сурж тогсоод мэргэжлээрээ ажиллаагуй хувиараабизнес хийгээл явж байна даг их сургуульд сурсандаа харамсах нь байтугай харин ч бахархаж явдаг мэдэвуу оркуудаа их сургуульд сурч сайхан шинжлэх ухаанаар оорийгоо баясгасан олон найз ноходтэй болсон амьдралын ханиа тэндээс олсон яадгийн за

зочин [103.9.88.162] 2019-06-07 06:06:14

социализмийн үед малчин, үйлчлэгч сувилагч нарыг дорд үзэж байсан энэ үзэл хэвээр л байна

Зочин [202.21.108.241] 2019-06-07 06:02:40

demii chanargui mungu ugaasan huviin ih deed surguuluudiig haah heregtei esvel toog n 10t bari

Зочин [59.153.114.113] 2019-06-07 05:12:40

Одоо Монголд Жолооч, тогооч, худалдагч гэсэн гуравхан мэргэжилтэн л ажиллаж байгаа гэсэн шуу

ок [59.153.112.206] 2019-06-07 04:50:48

ер нь бол хамгийн хэцүү бөгөөд стрестэй мэргэжил бол эмч хуульч нар шдээ, яг үнэндээ, дандаа хүний амьдралын өвчин зовлон , шорон гяндан гээд, хүнд тохиолдож байдаг хамгийн аймшигтай зовлонгуудыг хамт туулалцаж, шийдвэрлэдэг, маш хэцүү мэргэжил учраас, баруунд насаараа сураад, хамгийн өндөр цалингаар хүмүүсээ барьж байдаг хэцүү мэргэжил байхгүй юудааа, монголд болохоор хэдхэн хүмүүс нь яам тамгын дарга нар, эсүүл хэдэн улстөр тойрсон хүмүүс нь цусны удмын авилгал шингэсэн хүмүүс л сайхан ч амьдраад байгаа юмуу, гаднаа нээх сайхан амьдарч байгаа царайтай цаанаа дандаа сэтгэлийн түгшүүртэй л харагддаг шдээ, манай нэг сэтгэл судлаач найз, манай авилгалчид бараг 50хувь хүрэхгүй харваад үхээд байгаан сэтгэлийн их түгшүүртэй амьдарч байгаас болж байгаа гэсэнд шдээ, тэгэхээр монголчууд минь шуналтаж биш, нийгэм сайхан сайхн гэрэл цацруулж амьдар, эхлээд наад хүүхэд хүмүүсээ хулгай худлаас хол болгож хүмүүжүүл, удам дамжаад хулгай хийгээд амьдраад байх юмаа манай томчуул нээрээ арай л аймаар

Зочин [59.153.87.233] 2019-06-07 04:25:02

сайхан санаа байна.Дэмжиж байна.

ZZZ [182.160.2.224] 2019-06-07 04:11:43

Соц нийгмийн үед таарсан хуваариа аваад л их сургуулиа дүүргээд төгсдөг байлаа .Эргээд харахад харамсахгүй ч гэсэн одоогийн цаг үед дахин мэргэжил сонговол хими технологи гоё юм шиг байна

Оожоо [202.9.42.218] 2019-06-07 03:09:50

Төрийн бодлого боловсролын системийн бодлого байхгүй байгаагийн харгай

Зочин [77.111.245.130] 2019-06-07 02:58:55

Буурай хөгжилтэй оронд хэт нарийн онолын мэргэжил эзэмшээд хэрэггүй байх. Цаг хугацаа мөнгө төгрөгөө үрээд мэргэжил эзэмших гэж байгаа хүүхдүүдэд хэлэхэд. Гайгүйхэн инженер сайн эмч мөнгө олох байх

Зочин [64.119.16.226] 2019-06-07 02:47:23

Тэр биоинформатик социологи архелоги сураад хэрэггүй шүү

kub [103.229.120.115] 2019-06-07 02:45:53

niigem khariltsaa togtvorgui bolokhoor baij khavtasyg deed khemjeend uvurtluud azaa khuleegeed suugaad baikhaas argagui, az shovoikhod neg khavtas dutuu bol nuguu khavtas teegchid yalagdana ... uul ni niigmiin khariltsaa togtvortoi bol taivan zogsoj baigaad songokh baisan biz ... khugjil gekhees turuulj dotood togtoltsoogoi tsrgtselmeer bga yumdaa ...


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.