Мандалговь чиглэлийн авто замын засварын ажлыг эхлүүлжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон аадар борооны улмаас орон нутагт хэд хэдэн зам эвдэрсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох байгууллагууд Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд гарсан эвдрэл, үүссэн нөхцөл байдалтай танилцжээ. Энэ хүрээнд Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 65-73, 80-95 дахь км-ын хэсэгт засварын ажлыг эхлүүлж, мөн хөдөлгөөнийг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Мөн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замын эвдрэлтэй хэсгийн хоёр талд 101, 119 дэх километрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаажээ. Улмаар Баянхангай сум руу явсан таван км орон нутгийн чанартай асфальт бетон замын 103 дахь километрт усанд автаж, замын хөвөө, хучилт эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсныг засварлах ажлыг “Эрдэнэсант АЗЗА” компаниар гүйцэтгүүлэхээр болсон байна. Мөн зам засварын ажилтай холбогдуулан улсын чанартай авто замын хөдөлгөөнийг орон нутгийн таван км асфальт бетон хучилттай болон 11.5 км хөрсөн замаар түр хугацаанд явуулах ажлыг зохион байгууллахаар болжээ.
Сэтгэгдэл
Ганбаа [66.181.161.60] 2019-06-22 05:34:39
Чанаргүй хулхидсан нөхрийн чихийг огтлоод нөхөн төлбөрт авъя.
Зочин [66.181.180.175] 2019-06-22 04:14:11
хэзээ монголын замын компанууд чанартай зам барьдаг болох юм бэ ДамбаОчир тэргуутэй хулгайч хувалзнуудаа. алийн болгон хятад хунээр хянуулж цагдуулж байж ажил хийх юм.