Хүчит бөхийн гурвын даваа эхэллээ

Б.БУРМАА / Спорт

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Өчигдөр нэгийн даваанд улсын начин Ж.Оргил, Д.Цогзолдорж, Б.Сугаржаргал, Л.Лха-Очир, Н.Батжаргал нар учраа залуу бөхдөө унасан. Харин хоёрын даваанд Улсын аварга О.Балжинням, Улсын заан Ц.Мягмарсүрэн, Улсын харцага Л.Пүрэвжав, Улсын начин Ж.Отгонбаяр,Улсын начин Л.Цэрэнтогтох, Улсын начин Л.Цэвээн, улсын начин Д.Ганжид, Улсын начин Б.Эрдэнэхүү тэргүүтэй улсын цолтой 22 бөх өвдөг шороодсон.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Д.Ганхуяг, Э.Оюунболд нарын тэргүүтэй 128 бөх үлдээд байна.

Сэтгэгдэл

bekvbaxdyp [109.70.100.32] 2020-05-03 20:07:52

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

tafpctudvi [109.70.100.32] 2020-05-03 20:07:51

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.