“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа
2019 оны 07-р сарын 09, Мягмар гараг
ХААН Банкнаас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны эхний 5
тохирлын эзэд 07-р сарын 04-ний Пүрэв гаригт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр
тодорсон билээ.
Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлаар аялах азтай харилцагчдаар Г.Зундуй-Очир,
С.Баянчулуун, О.Баянбилэг, С.Ванчинхүү, Д.Долгорсүрэн нар тодорч, батламжаа авлаа.
Ийнхүү байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёл хосолсон Бали арлаар аялж, “Гайхамшигт
аялал”-ыг бүтээх харилцагчиддаа баяр хүргэе.
Аяны хүрээнд харилцагчид ХААН Банкны бүх төрлийн картаа ХААН Банкны карт уншигч
ПОС төхөөрөмж дээр болон гадаадад уншуулаад сар бүр нийт 300,000 төгрөгийн гүйлгээ
тутамд 1 тохирлын эрх аван урамшуулалд оролцох эрхтэй болох юм.
Тус аян 07-р сарын 31-ний өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд дараагийн 5 тохирлын
эздийг 08-р сарын 04-ний Ням гаригт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна.
Та аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.khanbank.com хаягт хандан эсвэл
1800-1917 дугаарт залгах боломжтой.
Та тохирлын эрхтэй болсон эсэхээ мэдэхийг хүсвэл 131917 руу AYALAL гэсэн мессежийг
илгээгээрэй.
Сэтгэгдэл