‘‘Зүүн бүсийн хурд’’ хурдан морины уралдаан энэ сард болно
“Зүүн бүсийн хурд-2019” наадам долдугаар сарын 27-28-нд Дорнод аймагт болно. Тус наадмын хүрээнд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэх аж. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, дээрх баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт, уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар “Зүүн бүсийн хурд-2019” наадмын логоны уралдаан зарласан бөгөөд Улаанбаатар хотын оролцогч, дизайнер Г.Баясалын бүтээл шалгарсан байна.
Өмнө жил Зүүн бүсийн хурд-2018 Сүхбаатар аймгийн Дарьганга суманд долоодугаар сарын 27-29-ны өдрүүдэд болсон.Уг уралдааныг үзэхээр 30 мянга гаруй хүн 6,500 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр ирж байжээ. Тухайн жилийн уралдаанд газар газраас ирсэн 1550 хурдан туурт шандас сорин уралдсан байна.Тухайлбал азарга 233, Их нас 315, Соёолон 194, Хязаалан 248, Шүдлэн 246, Даага 180, эрлийз дээд 51, эрлийз дунд 52, эрлийз 31 хурдан туурт тоосоо өргөсөн байна.
Б.БАТЦЭЦЭГ
Сэтгэгдэл