Нийтийн тээврийн хөдөлгөөнд түр өөрчлөлт орлоо

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэр "Цэцэг төв"-ийн уулзварын авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн гурван хоног хааж байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөн дэх “Төв шуудан”-гийн зүүн уулзвараас “Цэцэг” төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун зүгт чиглэх хөдөлгөөнийг долдугаар сарын 16-ны оройн 23:00 цагаас эхлэн долдугаар сарын 18-ны өглөөний 06:00 цаг хүртэлх хугацаанд хаахаар болоод байна.

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар өөрчилж байгаа талаар Ниитийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв Тодруулбал, хаагдаж буй уулзвараар дайран өнгөрдөг нийтийн тээврийн автобуснууд, тухайлбал

  • Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв” чиглэлийн автобус нь 11- хороолол-Хөгжим бүжгийн коллеж (консерватор)-МУИС- Хүнсний 1 болон 4-р дэлгүүрээр эргэж явна. Ч:2 “Шархад-МУБИС-3, 4-р хороолол” гэсэн чиглэлийн автобус “Ард” кинотеатр-“Мөнгөн завьяа”-Хүнсний 20-Сүхбаатарын талбай-МУБИС-МУИС гэсэн чиглэлээр явна.
  • Ч:34 “Шархад-МУБИС-3, 4-р хороолол” чиглэлийн автобус Сүхбаатарын талбай-МУБИС-Хөгжим бүжгийн коллежоос эргэн явах нь.
  • Ч:52 “3, 4-р хороолол-Тэнгис кинотеатр-Зайсан” чиглэлийн автобус урдаасаа Сүбаатарын талбай-МУБИС-МУИС-аар дамжин (хойд замаар) 3-р хороолол орох юм. Энэмэтчилэн “Цэцэг” төвийн уулзвараар дамждаг бусад чиглэлийн автобуснууд дээрх маршрутын дагуу буюу Сүхбаатарын талбай-МУБИС-МУИС гэсэн чиглэлээр тойрч явахаар болоод байна.

“Цэцэг” төвийн уулзварыг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв болон ХЗДХЯ-ны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд хааж, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн А4 магистрал төв шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг өргөтгөн сольж, шинэчлэх аж.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.187] 2019-07-17 05:21:08

Улаанбаатар бол сая гаруй хүнтэй метрополиси хот болсон Дулааны шугам цэвэр усны шугам сольж байна гээд замын хөдөлгөөн хааж ард түмэнд хүндрэл чирэгдэл учруулдаг байдлыг халах цаг болсоон Ядаж хотын А зэрэглэлийн бүсэд Дулаан цэвэр бохирын туннель тогтолцоог яаралтай байгуулах хэрэгтэй Энэ нь хорогдох байр хүртэл болох зориулалттай гэж үзэж бас болох талтай Хэсэг байыж байгаад шугамын ажил гээд хийсэн болгоноо эвдэж сүйтгэдэг ээ болимоор юм даа Яахав өртөг жаахан өндөр ч хамгийн хэрэгтэй юм даа

Irgen [202.9.42.199] 2019-07-16 11:45:06

Gazriin naimaachdiin balgaar zai zavsar byriig uursdiin erx ashgiin tuluu bityy barilga bair bariad zogsool yvgan xyn yvax talbaigyi bolgood odoo tyyniixee shygam xooloig urgutgux gej zam talbai yxaj tusuv tuluvlultgyi zardal jil byr gargaj baidgaa bolix xeregtei xyychin yl xudluxiin bairan deer mash tom barilga bariad ter xavid byx xudulguun bugluruutei tend shygam xooloi xiine geed xalyyn ys byten sar xaaxaar bolgoj syygchdiig xoxirooj bga

Зочин [150.129.142.197] 2019-07-16 10:04:36

бэлэн мөнгө байнга аваад байдаг лалрын жолооч нараа хөөж явуулаачэээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.